“Барилга, дэд бүтцийн салбарын стандартын хэрэгжилт хяналт шалгалтын тогтолцоо” хэлэлцүүлэг болов. Энэ үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Тэрбиш “Бид барилгын салбар дахь авлигыг бууруулахаар Комисс арга хэмжээг 2020 оноос хойш хэрэгжүүлсэн. Улсын комиссын гишүүд дунджаар 30 сая төгрөгийн авлига авдгийг бид хоёр жилийн өмнө мэдээлсэн.
Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэд хэдэн этгээдийг шалгаж байна. Барилгын салбарын зарим хуульд өөрчлөл оруулах хүсэлтээ УИХ-д өргөн барьсан. Барилгын хуульд хэд хэдэн санал өгсөн. Гэвч хэрэгжилт хангалтгүй, удаашралтай байна.
Энэ салбарт хяналт хангалтгүй байна.
Авто замын тухай, Газрын тухай гэх мэт хэд хэдэн хуулийг зөрчин, барилга барьж байна. 2024 онд нийслэлд 47 барилгыг барилга эхлүүлэх зөвшөөрөл авалгүй эхлүүлсэн. Салбарын улсын ерөнхий байцаагч дөнгөж сая өнгөрсөн жилүүдэд нийт 3800 барилга зөрчилтэй байсан гэв. Эдгээрээс хэдийг нь нураасан бэ?
Хууль зөрчсөн бол барилгыг хүлээж авахгүй байх нь зөв. Тэдгээр барилгыг төвийн шугамд холбохгүй байх гэх мэтээр арга хэмжээ авах ёстой. Гэвч улсын комиссын хэсэг хугацааны дараа өнөө барилгыг хүлээн авдаг. Барилгын компаниудыг өөгшүүлж байна. ” гэв.
Барилгын салбарт авлигын найман эрсдэл байгааг АТГ-ын мэргэжилтнүүд тогтоожээ.