Энэ сарын 10-ны өдөр буюу өчигдрөөс эхлэн нийслэлийн нутаг дэвсгэрт буй ТҮЦ-үүдийг чөлөөлөх ажлыг эхлүүлжээ.
НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсээс дээрх үйл ажиллагаатай холбогдуулан "Улаанбаатар хотод нийтийн эзэмшлийн гудамж талбай, явган хүний зорчих хэсэгт саад учруулж, зөвшөөрөлгүй байршуулсан 1000 гаруй ТҮЦ буюу түргэн үйлчилгээний цэг байна.
Эдгээр ТҮЦ-ийг нүүлгэж, орчныг чөлөөлөх эсэх талаар санал асуулга авч байна. Санал асуулга дөрөвдүгээр сарын 10-17-ны өдрүүдийг дуустал буюу долоо хоног үргэлжилнэ. Иргэд та бүхнийг санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна" хэмээн өнөөдөр (2025.04.11) нийтэлжээ.
Өнөөдрийн байдлаар (2025.04.11) МУБИС-ийн автобусны буудлын замын урд талын болон хойд хэсгийн ТҮЦ-үүдийг нүүлгэж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, хэдийн нүүлгэж эхэлсэн атлаа олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр эдгээр ТҮЦ-ийг нүүлгэх үү гэсэн санал авч байгаа нь учир зүйн дарааллын алдаатай байгаа юм.
ТҮЦ-ийг нүүлгэнэ үү гэсэн агуулгатай мэдэгдэх хуудсаа дөнгөж аваад байсан Г.Надмид гэх эмэгтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонсов.
Тэрээр хэлэхдээ, "Өмнө нь буулга, нүүлгэ гэсэн мэдээлэл огт өгөөгүй атлаа, маргаашийн дотор ТҮЦ-ээ нүүлгэнэ үү гэсэн бичиг өгөөд явлаа. Ажлын байраа гэнэт алдаж байгаа биднийг яаж амьдар гэж байгаа юм бол бүү мэд. Заасан хугацаанд нүүхгүй бол албадан нүүлгэнэ гэсэн байна.
Харагдах байдлаас нэг жижигхэн байшинг ад үзээд нүүлгэж байгаа боловч цаана нь хүмүүсийн ахуй амьдрал, эрх зүйн байдал доройтож байгааг яагаад бодож болдоггүй юм бэ. Энэ лангуун дээр өрсөн бүх барааг бид зээлээр авдаг. Түрээсийн мөнгөнөөс эхлээд төлбөрийн асуудлууд өчнөөн ундрах нь. Болохгүй, бүтэхгүй гэж байхад нь бид хүрч ирээд энд байршаагүй. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа энэ ТҮЦ-ийг зөвшөөрөөд байрлуулсан.
Гэнэт л буулга, нүүлгэ гэхээсээ өмнө ямар стандарт мөрдөөд яаж ажиллавал болох талаар мэдээлсэн бол ар гэрээ тэжээж яваа бид байр, байдлаа өөрчлөөд ажиллах боломж байсан. Гэнэт л ажилгүй болчихлоо. Манай ТҮЦ гэхэд ээлжээр хоёр худалдагч ажилладаг. Ингээд бодоход л 2000 гаруй хүн ажилгүй болно.
Өнөөдөр ТҮЦ эрхлэгчид уйлж байгаа ч, маргааш худалдаа, хоолны үйлчилгээ эрхлэгчид уйлна. Орон нутгийн зам дагуу байх цайны газар, худалдааны цэгийг хаана гэсэн. Төр нь ингэж иргэдийнхээ эрх зүйн байдлыг дордуулж, ажилгүйчүүдийн эгнээнд түлхэж болохгүй шүү дээ.
ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо гэж бий. Бидний ажлын байрыг булаасан гэх асуудлаар өнөө, маргаашгүй жагсана. Болбол төрийн гурван өндөрлөгт хандмаар байна" хэмээн ярилаа.