АНУ-ын Ерөнхийлөгчөөр Доналд Трамп хоёр дахь удаа сонгогдов.
Тэрээр БНХАУ-ын эсрэг эхлүүлсэн, худалдааны дайнаа үргэлжлүүлэх нь тодорхой болсон. Үнэндээ Ардчилсан намаас нэр дэвшин ялалт байгуулсан Жо Байден ч Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийн хугацаанд өмнөх ерөнхийлөгчийн, худалдааны алдагдлыг бууруулах ажлыг үргэлжлүүлсэн хэмээн зарим судлаач үздэг.
Гэвч Доналд Трамп өнгөрсөн нэгдүгээр сард үүрэгт ажлаа хүлээн авснаас хойш олон зүйл маш хурдан болж өрнөв. Тэрээр хөрш орнууд болох Канад, Мексик болон олон жилийн турш холбоотон байсан Европын холбооны импортын тарифыг ч огцом өсгөв. Алс хол орших Монголын импортын тарифыг ч 10 хувиар өсгөв. Гэхдээ түүний гол бай нь Хятад.
БНХАУ ХАРИУ БОЛГОЖ ЯМАР АРГА ХЭМЖЭЭ АВАВ?
БНХАУ-ын дарга Ши Жинпин Доналд Трамп нар гэр бүлээрээ Америкт уулзсан удаатай. Трамп дэлхийн хамгийн баян, хүчирхэг улсыг удирдаж эхэлснээс хойш тэд уулзаагүй, хэзээ уулзах нь тодорхойгүй байна.
Ши Жиньпин АНУ-тай үүсээд буй худалдааны зөрчлийн энэ цаг үед Вьетнамтай хамтын ажиллагаагаа бэхжүүлэхийг уриаллаа.
Тэрээр бизнес эрхлэгчдэдээ Вьетнамтай аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээнд хамтран ажиллахыг уриалж, шинэ салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлэхийг хүссэн талаар Хятадын Гадаад хэргийн яам мэдээлэв. БНХАУ, Вьетнам нь хөрш орнууд. Мөн засаглалын хэлбэр ижил тул хамтран ажиллахад саад багатай.
Сүх далайтал үхэр амар гэдэг шиг Хятадын эдийн засгийг ажиглаж байна, нүүрсний орлогыг зэсээр нөхнө, энэ оны улсын төсвийн орлогыг тодотгох нөхцөл үүсээгүй гэцгээж байна.
Урд хөршийн хөгжил цэцэглэлтээс хамгийн их үр шим хүртсэн гэгддэг Вьетнам Америкийн ачаар БНХАУ-тай улам дотносох нөхцөл бүрдэв. Бээжин 100 сая хүн амтай, дэлхийн 19 дэх том эдийн засаг болж тэлсэн Вьетнам руу анхаарах нь.
Энэ сарын 11-нд Бээжин АНУ-аас импортлох бараанд ногдуулах татварыг 84-өөс 125 хувь хүртэл нэмэв. Учир нь Трамп лхагва гарагт буюу хоёр өдрийн өмнө Хятадын бараанд ногдуулах тарифыг 145 хувьд хүргэсэн ч бусад орнуудын бүтээгдэхүүний тарифыг 90 хоног хойшлуулсан. АНУ-ын Ерөнхийлөгч хаврын салхи мэт аашилж, өчигдөр гаргасан шийдвэрээсээ өнөөдөр буцсаар. Харин БНХАУ "Эцсээ хүртэл тэмцэнэ" гэсэн нь ийнхүү бодит үйлдэл, шийдвэр болж эхлэв.
ТРАМП ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРАВ
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп дотоодын эсэргүүцэлтэй тулгарч, тус улсын 50 мужид эсэргүүцлийн жагсаал боллоо. Мөн импортын татвар нэмэх шийдвэрийн нөлөөгөөр тус улсын хөрөнгийн биржийн голлох үзүүлэлтүүд буурсан юм.
Хятадаас хямд үнэтэй бараа авдаг Америкчууд илүү үнэтэй барааг дотоодын эсвэл өөр улсаас худалдан авна. Энэ нь жирийн Америкчуудыг бухимдуулав. Харин Трамп эдийн засаг нь маш сайн байгааг онцолж, зарим нэг асуудал гарах ч эцэстээ бүх зүйл сайхан болно гэжээ.
Тэрээр “Ерөнхийлөгч Ши Жиньпин бол маш ухаалаг хүн. Эцэст нь аль аль талдаа ашигтай, тун сайн хэлэлцээрт хүрнэ гэж бодож байна. Гэхдээ олон жилийн турш бидэнд шударга бус хандсаар ирсэн. Бид өөрсдөө ч ийм зүйлийг хүлээн зөвшөөрөөд явж байсан шүү дээ.
АНУ маш хүчирхэг улс. Хүмүүсийн төсөөлж байгаагаас ч хүчирхэг. Бид бусдын төсөөлөхөөргүй их зэр зэвсэгтэй. Дэлхий дээрх хамгийн хүчирхэг зэвсгүүд бидэнд бий, ямар ч өрсөлдөгч байхгүй.Тиймээс хэн ч тийм алхам хийж зүрхлэхгүй.
Та хурцадмал байдлын тухайд асуугаад байгаа бол ингэж л хариулах байна. Ерөнхийлөгч Ши Жиньпин юу хийх ёстойгоо мэддэг, ухаалаг, эх орондоо хайртай хүн. Би хувийн туршлагаараа баттай хэлэх байна. Тиймээс тэр хэлэлцээрт хүрэхийг хүсэж байгаа” гэсэн юм.
ХЯТАДЫН ЭДИЙН ЗАСАГ СААРАХ НЬ САЙНЫ ДОХИО БИШ
БНХАУ-ын хэрэглээний үнийн индекс гуравдугаар сард өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар, өмнөх сараас 0.7 хувиар саарлаа. Тус улсын өргөн хэрэглээний барааны дундаж үнэ хоёр дахь сардаа дараалан буурав.
Худалдааны зөрчил хурцдаж, экспортлогчид тарифын улмаас амсах хохирол нэмэгдэх төлөвтэй байгаа энэ үед дефляцын эрсдэл даамжирч буйг “Bloomberg”-ийн шинжээчид онцолжээ.
Дефляц буюу инфляцаас эсрэг утгатай энэ үйл явц өмнө нь Японы эдийн засагт удаан үргэлжилсэн. Иргэдийн худалдан авалт буурч, эдийн засгийн өсөлт саарч, үнэ нэмэгдэхгүй, харин ч буурахыг дефляц гэж нэрлэдэг.
БНХАУ манай хамгийн том худалдааны түнш. Экспорт, импортын дийлэнх нь урд хөршид ногдож байна. Тус улсын ДНБ-ий өсөлт саарах нь бидэнд шууд сөрөг нөлөөтэйг.
Саяхныг хүртэл Хятадын хойд мужуудын эдийн засгийн шийдвэр, чадавх, төлөвлөгөө л бидэнд нөлөөтэй. Учир нь бид нүүрсээ хятадын хойд мужуудад л худалддаг гэж эдийн засагчид үздэг байсан бол одоо Бээжингийн шийдвэр 1100 км-ын зайд орших Улаанбаатарт шууд нөлөөлдгийг эрх баригчид, эдийн засагчид хүлээн зөвшөөрнө.
Гэхдээ бас сайн мэдээ бий.
Дональд Трампын тарифын бодлогын улмаас OPEC-ийн өргөтгөсөн бүлэг газрын тосны олборлолтоо төлөвлөснөөс хурдан нэмэх шийдвэр гарч, газрын тосны үнэ 2022 оноос хойших хамгийн өндөр дүнгээр буурсан.
Энэ сарын эхээр 6.6 хувиар буурсан, WTI төрлийн газрын тос баррель нь 67 ам.доллар, брент төрлийнх 70 орчим ам.доллар болжээ. Бид ОХУ-аас газрын тос худалдан авахдаа олон улсын үнийг харгалздаг тул энэ нь бидэнд сайн мэдээ юм. Мөн алтны үнэ нэмэгдсэн. Гэхдээ нүүрс, зэсийн үнэ буурав. Нүүрсний экспорт биет хэмжээгээр болон үнийн дүнгээр ч буурлаа. Мөн газрын тос, алтны экспортын орлого нүүрсний дутагдах орлогыг нөхөх үү гэдэг асуулт урган гарав.
АЖИН ТҮЖИН МОНГОЛ
Дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд орших АНУ-ын Ерөнхийлөгчийн шийдвэр олон улсыг сандаргаж, зарим Засгийн газар эдийн засгаа, экспортлогчдоо дэмжиж эхлэв. Жишээ нь Испани €14.1 тэрбумын тусламжийн хөтөлбөр зарлаж, Америкийн импортын татварт хамгийн ихээр өртөх бизнесүүдэд улсын төсвөөс €6 тэрбумын татаас өгөх,автомашины үйлдвэрүүдээ €400 саяар дэмжинэ гэв. Тус улс Америкийн 25 хувийн импортын татвараас €4.3 тэрбумын алдагдал хүлээх төлөвтэй байна.
Уул уурхайн биржийн арилжаа идэвхгүй хэвээр байна. Хилийн наана, цаана үүссэн нүүрсний овоолго буурсангүй.
Европын холбоо, Канад ч зүгээр суусангүй. АНУ-аас худалдан авдаг барааны нэрийг цохон, мөн л өндөр татвар ногдуулахаа мэдэгдэж, хэрэгжиж эхлэх хугацааг ч заав. Тухайлбал Европчууд далайн цаанаас буюу Америкаас авдаг бурбон дарсанд 50 хувийн татвар ногдуулна гэсэн юм.
Харин бид ажин түжин сууна. Сүх далайтал үхэр амар гэдэг шиг Хятадын эдийн засгийг ажиглаж байна, нүүрсний орлогыг зэсээр нөхнө, энэ оны улсын төсвийн орлогыг тодотгох нөхцөл үүсээгүй гэцгээж байна.
Сангийн сайд Б.Жавхлан “Өнгөрсөн сарын экспорт өмнөх саруудаасаа нэмэгдсэн. Нэгдүгээр сард 200, хоёрдугаар сард 248, гуравдугаар сард 253 сая долларын экспорт хийлээ. Валютын нөөц 5 тэрбум доллар байна.
Ирэх долоо хоногуудад экспортыг нэмэгдүүлэхдээ боомт руу чиглэсэн арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байна. Мөн төмөр замын тарифыг шат дараатай бууруулж байна.
Уул уурхайн биржийн арилжаа идэвхгүй хэвээр байна. Хилийн наана, цаана үүссэн нүүрсний овоолго буурсангүй. Дотоодын нүүрсний уурхайнуудын өрсөлдөх чадварыг нэмэхээр төмөр замын тарифыг бууруулсан. Төрөөс шалтгаалж болох арга хэмжээг энэ мэтээр авна.
Нүүрсний үнэ унасан тул АМНАТ-ын эх үүсвэрийг судлаад эргэж хариу өгнө. Орон нутгийн авто замд нүүрс тээврийн машинууд тээвэр хийхдээ даац хэтрүүлсэн, тоосжилт үүсгэсэн тул сум, аймгийн Засаг дарга нар тээврийг зогсоосон. Энэ нь ч аргагүй.
Гэхдээ энэ нь удаан үргэлжилбэл нүүрсний экспортод сөргөөр нөлөөлөх тул нүүрс тээвэрт зохих хяналтыг хийж эхлүүлэх үүргийг Засгийн газрын хуралдаанаас Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханд өглөө. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Гаалийн ерөнхий газартай хамтран экспортлогч ААН-үүдээр явж, асуудлыг нь сонсож байна.
Энэ ажил удахгүй дуусаж, 30-60 сая ам.доллараар үнэлэгдэж буй, баяжуулсан нүүрсийг шуурхай худалдах арга замыг хайна гэв.
САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ ДОЛОО ХОНОГ БҮР ХУРАЛДАЖ БАЙНА
Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-д Сангийн сайд, Төвбанкны Ерөнхийлөгч, СЗХ болон Хадгаламжийн даатгалын корпорацын гүйцэтгэх захирлууд багтдаг. Тэд тогтмол буюу долоо хоног бүр хуралдаж байна. Хуралдаанаар
- Засгийн газрын дотоод үнэт цаасны нээлттэй арилжаа,
- Төлбөрийн тэнцлийн тойм
- Гадаад валютын албан нөөц,
- Алтны санхүүжилтийн явц, Алт-3 аян,
- Банкны салбарын гадаад валютын орох урсгалыг дэмжих талаар хэлэлцжээ.
Ингээд
Монгол улсын банк, санхүүгийн байгууллагуудын гадаад зах зээлд байршуулсан нөөцийг дотоод эдийн засагт татаж байршуулан, эдийн засгийн эргэлтэд оруулахаар шийдсэн. Мөн Төсвийн тухай хуулийн хүрээнд Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах, Хадгаламжийн даатгалын корпорацын эзэмшиж буй Засгийн газрын гадаад бондыг үнийн хэлбэлзэл үүсгэлгүй арилжаалж, чөлөөлөгдөх гадаад валютын нөөцийг дотоод зах зээлд оруулахаар шийдвэрлэжээ.
Ямартаа ч санхүүгийн байгууллагын удирдлагууд долоо хоног бүр хуралдаж, мэдээлэл солилцож эхэлжээ. Эхнээсээ шийдвэр гаргаад эхлэв. Гэвч төгрөг ам.долларын эсрэг унасаар, инфляц өссөөр, манай эдийн засагт тодорхойгүй байдал үүсэв.
Иймд судлаачид гадаад орчинд болж буй үйл явдлын мэдээллээр эрх баригчдыг шуурхай хангаж, тухай бүрд нь дүгнэлт хийх, хариу арга хэмжээний төлөвлөгөөг эртнээс бэлдэх шаардлага үүслээ.