Боловсролын сайд П.Наранбаяр Нийслэлийн Ерөнхий боловсролын 29-р сургуулийн хүүхэдүүдэд Chromebook гардууллаа. Тус сургуульд нийслэлийн 9 дүүрэг, 21 аймгийн сонсгол, хэл ярианы онцлог, хэрэгцээтэй хүүхдүүд суралцдаг. Энэ үеэр 116 дугаар сургуулиудын үйл ажиллагаа, дотуур байрнуудтай танилцсан байна.
Боловсролын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд тусгай сургуулиудын чиг үүрэгт өөрчлөлт орж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгохын зэрэгцээ эдгээр хүүхдүүдийг ердийн сургуульд тэгш хамруулж буй сургууль багш нарт арга зүйн дэмжлэг үзүүлэх, дэмжих үйлчилгээ үзүүлэх чиг үүрэгтэй түшиц сургууль болсон.
Боловсролын яамнаас Боловсролын Дэлхийн Түншлэл (GPE) байгууллагын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн тэгш хамран сургах боловсрол бүрэлдэхүүний хүрээнд “Сонсголын бэрхшээлтэй суралцагчдад зориулсан туслах хэрэглэгдэхүүний тохируулга хийх” туршилтыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран ирэх наймдугаар сараас хийхээр бэлтгэж байна.
Дээрх үйл ажиллагаанд шаардлагатай 340ш хромебүүкийг нийслэлийн 9 сургууль, орон нутгийн 22 сургууль болон 5 их сургуульд “Тэгш боломжийг бүрдүүлэх замаар суралцахуйг дэмжих” төслийн санхүүжилтээр худалдан авч сул сонсголтой болон сонсголын бэрхшээлтэй суралцагчдад болон тэдгээртэй ажиллаж байгаа багш нарт гардуулаад байгаа юм.
Сонсголын бэрхшээлтэй суралцагчдад зориулсан туслах хэрэглэгдэхүүний (Chromebook) тохируулга хийгдсэнээр суралцагчдыг хамран суралцах дүүргийнхээ аль ч ерөнхий боловсролын сургуульд технологийн тусламжтай тэгш хамран суралцах боломжтой болно.
Төслийн хүрээнд нийлүүлж байгаа хоол үйлдвэрлэлийн үндсэн 27 нэр төрлийн тоног төхөөрөмжөөс 11 нэр төрлийг, туслах сав, багаж хэрэгслийн 41 нэр төрлөөс 38 нэр төрлийн нийт 47,517,250 төгрөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг, 29 дүгээр сургуульд 116 дүгээр сургуульд 27 нэр төрлийн тоног төхөөрөмжөөс 19 нэр төрлийг, туслах сав, багаж хэрэгслийн 41 нэр төрлөөс 31 нэр төрлийн нийт 74,771,000 төгрөгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг нийлүүлжээ.
Эх сурвалж: Боловсролын яам