АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолцыг ажлаас нь чөлөөлж, НҮБ дахь АНУ-ын төлөөлөгчид нэр дэвшүүлэхээр болжээ.
Майк Уолц гуравдугаар сард Йемений довтолгоотой холбоотой нууц мэдээллийг сэтгүүлийн редакторт санамсаргүйгээр алдаж, хариуцлага алдсан хэрэгт нэр холбогдоод байсан юм.
Улмаар Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албыг түр хугацаанд давхар хашихаар болж байна.
Тэрбээр 1970 оноос буюу Хенри Киссинжерээс хойш дээрх хоёр албан тушаалыг давхар хаших анхны хүн боллоо.
Трамп Майк Уолцод талархлаа илэрхийлээд “Тэрбээр улс орныхоо эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, хичээж ажилласан. Шинэ албан тушаалдаа ч мөн адил байх болно гэдгийг мэдэж байна” хэмээн цахим сүлжээндээ бичжээ.
Эргэн санавал tнэ оны гуравдугаар сард АНУ Йеменд агаараас довтолсон. Дайралтын өмнө Трампын засаг захиргааныхан нууц төлөвлөгөөг санамсаргүйгээр нэгэн сэтгүүлчид задруулсан юм.
Тодруулбал Пентагоны тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөх, Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй өндөр албан тушаалтнуудын хоорондоо харилцдаг Signal мэссэнжрийн группт The Atlantic-ын редакторыг нэмсэн.
Түүнийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Майк Уолц группт нэмсэн гэх мэдээлэл байсан юм.
Эх сурвалж: Reuters