Монгол улсын их сургуулиас жил бүр зохион байгуулдаг, “Багш оюутны гарааны бизнес-2025 “ хөтөлбөрийг Багш оюутны хөгжлийн төвд өнөөдөр нээлээ.
Гарааны бизнесийн дэмжлэг авсан “UP” багийн гишүүн МУИС-ийн мэдээлэл технологийн 3-р дамжааны оюутан Б.Раднаабазар, “Бид 21 аймгийн фитнесүүдийн байршлыг хялбар олох боломжтой хайлтын систем бүтээх санааг дэвшүүлсэн юм.
Оюутнууд хичээлийнхээ хажуугаар бие бялдраа хөгжүүлэхээр өөрт ойр байрлах фитнес төв хайхад мэдээлэл хангалтгүй байдаг. Иймд энэ асуудлыг сурч буй мэргэжлийнхээ давуу талыг ашиглан, цаашид хөгжүүлэх зорилготой” гэв.
Нээлтийн үеэр “Рио Тинто Монгол” компани багш, оюутнуудад гарааны бизнес эхлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор баг бүрд сая төгрөгийн тэтгэлэг гардуулав.
МУИС- ИЙН НЭРИЙН 120 ГАРУЙ ОЮУНЫ ӨМЧИЙН БҮТЭЭЛ БИЙ
МУИС-ийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар паркийн ерөнхий менежер Н.Өлзийжаргал “Багш, оюутнуудын гаргасан санааг бүтээл болгох, оюуны өмч болгон хөгжүүлж, дараагийн шатанд гаргахад үйлдвэрлэл чухал.
Үйлдвэрлэлийн орчин үгүй бол тухайн санаа хэчнээн шинэлэг байлаа ч эцсийн бүтээгдэхүүн болж чадахгүй. Иймд 2023 онд “GMP” /олон улсын стандарт, шаардлага/ -д нийцсэн “Технологи зүгшрүүлэлт, үйлдвэрлэл” бий болгосон. Одоогоор МУИС-ийн нэр дээр 120 гаруй оюуны өмчийн бүтээл байдаг” гэв.
Тус хөтөлбөрийг ес дэх жилдээ амжилттай зохион байгуулжээ. Хөтөлбөрийн төгсгөлд эхний гурван байрыг шалгаруулж, гарааны санхүүжилт олгодог байна. Одоогоор 24 багт 213 сая төгрөг олгожээ.
Энэхүү хөтөлбөрийн үр дүнд МУИС-ийн дэргэд гарааны долоон компани байгуулж, үйл ажиллагаагаа амжилттай явуулж байгаа аж.