Хойд бүсийн анхдугаар хуралдаан Булган аймагт өнөөдөр болж байна. Хуралдаанаар хэлэлцэж байгаа нэг том сэдэв нь Эрдэнэтийг түшиглэж “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр” байгуулах юм. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан мэдээлэл өглөө.
Хойд бүсэд Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа 14 мега төслийн нэг болох зэс боловсруулах үйлдвэр багтаж байна. Монгол улс бол зэсийн орон. Бид зэсийн баяжмалыг олон жил экспортод гаргалаа. Одоо аж үйлдвэрийн бодлогыг хэрэгжүүлж нэмүү өртөг, ажлын байр бий болгон, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цаг нь болсон. Зэс боловсруулах цогцолбор байгуулснаар Эрдэнэтээс гарч байгаа 600 мянган тонн 22-23 хувийн агуулгатай зэсийг хайлуулж эцсийн буюу катодын зэс үйлдвэрлэх зорилготой. 2028 он гэхэд үйлдвэр ашиглалтад орно.Үйлдвэрийг дагаж дагуул компаниуд бий болно. Өөрөөр хэлбэл гаргаж ирсэн катодын зэсээр усны хоолой, зэс утас, зэсэн бүтээгдэхүүн, гоёл чимэглэл, зэсийн нунтаг хүртэл хийж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
Зэс олборлож баяжмал болгох баяжмалаас катодын зэс гаргах явц нь эдийн засгийн агуулгаараа ач холбогдол багатай. Харин катодын зэсээс бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд эдийн засгийн үр өгөөж 6-7 дахин нэмэгдэнэ. Зэс хайлуулах үйл ажиллагааны үед хүхрийн исэл ялгарна. Энэ ислийг поспорит, поспаттай нэгтгэж поспоритын бордоог гаргах боломжтой. Энэ нь хөдөө аж ахуйн салбарт нэн тэргүүнд тулгамдаад буй бүтээгдэхүүн юм. 800 саяас нэг тэрбум орчим долларын өртөгтэй гаднын хөрөнгө оруулалтаар бүтэх цогцолборын, ТЭЗҮ-г боловсруулсан, тендер зарлахын өмнөх шатанд явж байна. Өөрөөр хаанахын ямар технологийг ашиглаж, ямар хөрөнгө оруулалтаар, үйлдвэрийг хэрхэн барих вэ гэдэгт тендер удахгүй зарлана гэв.
Үйлдвэр байгуулах хүрээнд Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын суурилагдсан хүчин чадлыг 48 мВт-аар өргөтгөжээ. Мөн бүсийн хэмжээнд Сэлэнгэ-Эрдэнэт аймгийн хооронд ус дамжуулах байгууламжийг өргөтгөж шинэчилсэн байна. Үйлдвэр ашиглалтад орсноор 124.1 мянган катодын зэс боловсруулах аж.