#Хөлбөмбөг Монголын шигшээ баг 2027 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан playoffs шатны эхний тоглолтоо Зүүн Тиморын талбайд хийлээ.
19 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн буюу "AFC Asian Cup 2027"-д оролцох эрхийн төлөөх урьдчилсан шатны тоглолтууд үргэлжилж байна.
Монголын шигшээ баг playoffs шатны эхний тоглолтоо өнөөдөр Зүүн Тиморын шигшээ багтай хийлээ. Зүүн Тиморын талбай (тоглолт Индонезод улсад дундын талбайд болсон) болсон тоглолтод 4-1 харьцаагаар Зүүн Тимор хожлоо.
- Хөл бөмбөгийн шигшээ баг Азийн аваргын урьдчилсан шатанд Зүүн Тимортой тоглоно
- ЕСДҮГЭЭР САРЫН СПОРТ: Паралимп, TI13
- Роналдугийн Ютүб суваг 90 минутад сая гаруй дагагчтай болж рекорд тогтоолоо
Тоглолтын эхний гоол 3 дахь минутад орсон бөгөөд 27, 52 дахь минутуудад гоол оруулж хэт трик хийсэн Жоаү Пэдро гоолыг оруулав. Харин дөрөв дэх гоолыг Ирландын Cobh Ramblers F.C.-д тоглож буй Осорио оруулсан байна.
Харин Монголын шигшээ багийн гоолыг 34 дэх минутад Оюунбаатарын Мижидорж оруулсан.
ТЭМЦЭЭНИЙ ТУХАЙ
Азийн хөл бөмбөгийн холбооноос зохиодог, 19 дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн буюу "AFC Asian Cup" 2027 оны нэгдүгээр сард Саудын Араб улсад болно.
2019 оноос хойш Азийн аваргад 24 баг оролцдог болсон бөгөөд энэ жил 46 улсын шигшээ баг урьдчилсан шатанд өрсөлдсөн.
46 улсын багийг чансаагаар нь 5 сагсанд хуваасан бөгөөд эхний гурван сагсанд багтсан 26 улс "Хоёрдугаар шат"-д тоглох эрхээ шууд авсан. Харин 4, 5-р сагсанд багтсан 20 улсын дунд "Нэгдүгээр шат"-ны сугалаа явуулж 10 учрааг тогтсон. Ингээд 10 учраанаас өөрийн болон эсрэг багийн талбайн тоглолтын дүнгээр 10 нь "Хоёрдугаар шат"-д тоглох эрхтэй болсон юм.
Хоёрдугаар шатанд 36 баг дөрвөөрөө есөн хэсэгт хуваагдан тоглож хэсэг тус бүрээс өндөр оноотой эхний хоёр баг нь Азийн АШТ-д оролцох эрх болон ДАШТ-ий Гуравдугаар шатны эрхийг авсан юм.
Эрхээ авсан 18 баг: Катар, Кувейт, Япон, Хойд Солонгос, Өмнөд Солонгос, Хятад, Оман, Киргиз, Иран, Узбекистан, Ирак, Индонез, Йордан, Саудын Араб, АНЭУ, Бахрейн, Австрали, Палестин
Харин үлдсэн 18 баг Азийн АШТ-ий урьдчилсан "Гуравдугаар шат"-д тоглох бөгөөд дахин 6 баг нэмэгдэх учиртай. Ингэхдээ Нэгдүгээр шатны 10 учраанд хожигдсон 10 багаас хамгийн өндөр оноогоор хожигдсон гурван баг нь Гуравдугаар шатанд тоглохоор болсон. Харин үлдсэн долоон баг нь Гуравдугаар шатанд тоглохын төлөө Playoffs шатанд өрсөлдөх болсон.
Тус долоон багаас Гуамын шигшээ баг оролцох боломжгүй болсноор зургаан багийн дунд сугалаа явуулж гурван учраа тодорсон юм. Ялсан гурван баг Гуравдугаар шатны 24 багийн нэг болно.
Гуравдугаар шатны 24 багийг дөрвөөр нь зургаан хэсэгт хуваан тоглуулах бөгөөд хэсэг тус бүрээс хамгийн өндөр оноотой нэг баг Азийн аваргад оролцоно.
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГ
Монголын шигшээ багийн хувьд дэлхийн чансаагаар тавдугаар сагсанд хуваарилагдсан бөгөөд Нэгдүгээр шатанд Афганистаны шигшээ багтай учраа таарсан. Гэвч 2023 оны аравдугаар сард Афганистаны талбайд 0-1, өөрийн талбайд 0-1 харьцаагаар тус тус хожигдсон.
Улмаар Нэгдүгээр шатанд хожигдсон 10 багийн 8-д жагсаж Playoffs шатны сугалаа татсан юм. Сугалаагаар Зүүн Тимор улсын шигшээ багтай таарсан. Тоглолтууд есдүгээр сарын 5-д Зүүн Тиморын талбай буюу Индонез улсад, есдүгээр сарын 10-д Монголын шигшээ багийн талбайд болно. Ялсан нь Гуравдугаар шатанд тоглох эрхтэй болно.
Зүүн Тиморын шигшээ баг нь эхний шатанд Тайванийн шигшээ багт 4-0, 3-0 харьцаагаар тус тус хожигдсон юм.
ӨМНӨХ АВАРГУУД
Дөрвөн жилд нэг удаа болдог тэмцээний өмнөх хоёр тэмцээний аварга бол Катарын шигшээ баг юм. 2019 онд Японыг 2023 онд Йорданыг хожиж түрүүлсэн тэд гурав дараалан аваргалсан хоёр дахь улс болохыг хичээнэ. Өмнө 1968, 1972, 1976 онуудад Ираны шигшээ баг гурав дараалан түрүүлж байв.
Харин сүүлийн хоёр тэмцээн дараалан хүрэл медаль хүртсэн Иранчууд энэ удаа амжилтаа ахиулахын төлөө тоглох бол 2011 оноос хойш цом өргөж чадаагүй, энэ тэмцээнд хамгийн олон удаа буюу дөрвөн удаа түрүүлсэн Япончууд хүчтэй эргэж ирэх нь дамжиггүй.
Мөн Азийн аваргын гурван алт, гурван мөнгөтэй Саудын Арабчууд Азийн өндөрлөгт ахин гарахыг зорьж байгаа бол анхны хоёр тэмцээнд түрүүлснээс хойш шар өнгө харж үзээгүй Өмнөд Солонгосчууд хүчтэй баг гэдгээ нотлох гэж оролдоно.
2007 оны аварга Ирак, 1980 оны аварга Кувейт, 2015 оны аварга Австрали улсууд дээр өнгөрсөн тэмцээний битүү морь Йордан, Эмират зэрэг улсууд Азийн аварга шалгаруулах тэмцээнийг илүү сонирхолтой болгоно.