gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.29
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.29
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Temu”-г үүсгэн байгуулагч Хятадын хамгийн чинээлэг хүн боллоо

Bloomberg TV Mongolia
Эдийн засаг
2024-08-13
21
Twitter logo

Колин Хуаны “PDD Holdings” урьдынх шигээ далайцтай биш ч тогтвортой ажиллаж, “Temu” брэнд нэрээрээ хилийн чанадад үйл ажиллагаагаа тэлж, удаан хугацаанд сул үзүүлэлттэй байсан дотоодын эдийн засагтаа дэмжлэг үзүүлэв.

Колин Хуан видео тоглоом, цахим худалдааны салбарт боломжийн амжилттай хэд хэдэн бизнес эрхэлж байсан ч гэнэт өвдөж, ажлаа хүлээлгэн өгчээ. Жил гаруй гэртээ суусан тэрбээр энэ хугацаанд дараагийн алхмаа боловсруулсан байна.

“Google”-ийн инженер байсан Колин Хуан ийнхүү ”Pinduoduo” хэмээх маш хямд бараа, өргөн далайцтай сурталчилгаагаараа танигдсан цахим худалдааны платформоо 2015 онд нээжээ. 2021 оны эхээр түүний цэвэр хөрөнгө 71.5 тэрбум ам.доллароор хэмжигдэж, богино хугацаанд дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн эгнээ рүү дэвшив.

48.6 тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгөтэй тэрбээр жагсаалтыг 2021 оны дөрөвдүгээр сараас хойш тэргүүлж байсан БНХАУ-ын савласан усны бизнесийн хаан гэгддэг Жон Шаньшанийг гүйцжээ.

Харамсалтай нь Covid-19-ийн  тэрбумтнууд гэгддэг олон чинээлэг эрхмүүдийн адил түүний хөрөнгө олсон шигээ хурдан замхарч, нэг жилийн хугацаанд 87 хувиар буурсан аж. Дэлхий дахинд цар тахлын тархалт саарахтай зэрэгцээд БНХАУ-ын хувийн хэвшлийн салбар гэнэтийн хямралд орж, Колин Хуан ч онцгой их алдагдал хүлээжээ.

Гэнэт гайхалтай зүйл тохиов. Колин Хуаны “PDD Holdings” компани эргэн хөл дээрээ босжээ. Урьдынх шигээ далайцтай биш ч тогтвортой ажиллаж, “Temu” брэнд нэрээрээ хилийн чанадад үйл ажиллагаагаа тэлж, удаан хугацаанд сул үзүүлэлттэй байсан дотоодын эдийн засагтаа дэмжлэг үзүүлэв.

Үүний дүнд өдгөө 44 настай Колин Хуан БНХАУ-ын хамгийн чинээлэг нэгэн болсныг “Bloomberg Billionaires Index”-ээс харж болохоор байна. 48.6 тэрбум ам.доллароор хэмжигдэх хөрөнгөтэй тэрбээр жагсаалтыг 2021 оны дөрөвдүгээр сараас хойш тэргүүлж байсан БНХАУ-ын савласан усны бизнесийн хаан гэгддэг Жон Шаньшанийг гүйцжээ.

БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямралаас үүдэн эдийн засаг удааширснаар хятадуудын худалдан авалтын зан төлөвт өөрчлөлт орж, Колин Хуаны итгэмээргүй өсөлт дэвшилтэд гол түлхэц нь болжээ. Мөн БНХАУ-ын Засгийн газраас хувийн бизнесүүдэд шахалт үзүүлж, Жак Магийн “Alibaba” групп зэрэг өрсөлдөгчийг нь хавчсаны дараах гурван жил гаруйн хугацаанд хөрөнгийнхөө хэмжээгээр цойлсон анхны технологийн магнат болсон юм. Харин энэ хооронд нийлүүлэгчид нь түүнийг үнэ унагасан, ажилтнууд нь түүнийг өндөр ачаалалтай ажлын цаг тогтоосон хэмээн эсэргүүцэн жагсаж байжээ.  

“Жак Ма, Жефф Безос нар цаг үеийнхээ тэргүүлэх корпорацын удирдагчид байсан. Одоо цаг өөр болж, Колин Хуан арай өөр, илүү нууцлаг арга барилаар өндөр амжилтад хүрч байна” хэмээн “Kaiyuan Capital” хувийн санхүүгийн компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Брок Силверс өгүүлж байлаа.

Математикийн гоц авьяастан

Англи хэлний багшаас “Alibaba”-ийн үүсгэн байгуулагч болсон Жак Магаас ялгаатай нь Колин Хуан бол дэлхийгээс боломж шүүрэн карьераа эхлүүлсэн БНХАУ-ын шинэ үеийн технологийн энтрепренерүүдийн төлөөлөл юм.

““PDD Holdings” Шанхай хотынхныг Парисын мэт амьдралаар амьдруулахад чиглээгүй. Харин Аньхуй мужийнханд гал тогооны салфетка, цэвэр шинэхэн жимс хүргэхийг зорьдог. Бидний зорилго бол хямдхан үнээр зарахдаа бус харин хэрэглэгчийг ашигтай худалдан авалт хийсэн сэтгэгдэлтэй үлдээх юм” хэмээн Колин Хуан 2018 онд “Caijing” сэтгүүлд ярьж байжээ.

АНУ-ын жижиг бизнесүүд ч “Temu”-ийн эрчимтэй өсөлтийг цохон тэмдэглэж байв. Тус компани одоогоор 800 хүртэлх ам.долларын барааг АНУ-д татваргүй илгээх худалдааны цоорхойн давуу талыг ашиглаж буй. Ингэхдээ жижиг илгээмжийг БНХАУ дахь агуулахаасаа америк хэрэглэгчдэд илгээдэг аж.

“PDD Holdings” асар их мөнгөөр сурталчилгааны кампанит ажил явуулсан хэвээр. Тухайлбал: “Temu” брэндээ “Super Bowl”-ийн үеэр 30 секунд сурталчлахад олон сая ам.доллар зарцуулжээ. Тус компани мөн “Temu”-ийн веб сайт дээрээ "Тэрбумтан шиг худалдан ав" гэх мэт чимэгтэй сайхан үгс байршуулсан аж.  

““Тemu” одоогоор тасралтгүй өсөж байна. Хүмүүсийг веб сайтдаа татаж, худалдан авалт хийлгэж байна. Улам донтоод ирэх цагт нь компани үнээ өсгөвөл харьцангуй тайван хүлээж авна байх. Тэгэхээр “Temu” миний бодлоор одоо хүрээгээ тэлэх үе дээрээ явж байна” хэмээн “GlobalData Retail”-ийн худалдан авалтын аналист Нил Саундерс өгүүлж байлаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан