УИХ-ын гишүүүн Х.Тэмүүжин өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Дефакто гэж үг бий. Дефакто Засгийн газар огцорсон. Одоо үүнийг хууль зүйн хувьд баталгаажуулах л дутуу байна.
УИХ-д 42 суудалтай намыг энэ Засгийн газраас гаргана гээд шийдвэр гаргачихсан шүү дээ. Бид ч энэ шийдвэрийг албажиж ирэхийг хүлээж байна. Яагаад гэвэл УИХ-д Засгийн газрын асуудал УИХ-д хүссэн хүсээгүй яригдана.
Одоогоор АН-ыг Засгаас гаргана гэсэн шийдвэрээ МАН-ынхан УИХ-д оруулж ирж чадахгүй байх шиг байна. Ямар логик, үндэслэлтэйг би мэдэхгүй. Нам ийм шийдвэр гаргасан тул Ерөнхий сайд огцорно гэдэг яриа явсан.
Ерөнхий сайд УИХ-д асуудал оруулж ирэхгүй бол дутуу байгаа 32 гарын үсгийг бид бүрдүүлж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж чадна.
Ерөнхий сайд УИХ-д ямар нэг санал оруулж ирэх байх. АН хүлээж байна. Манай намын байр суурь маш тодорхой. МАН өөрсдөө биднийг урьсан. Хамтралаасаа гаргана гэвэл түүгээрээ л болно биз. Бид ажил хийнэ гэвэл хийнэ. Эсвэл сөрөг хүчний байр суурь дээрээр хатуу зогсож чадна. Шийдвэр гаргасан нам төрийн ажлыг гацаалгүй, хариуцлагатайгаар урагшлах ёстой. Биднээс болоогүй тул бид хүлээгээд сууж байна.
-Танай намын дарга Л.Гантөмөр ажлаа өгнө гэдэг нь Ерөнхий сайдын өмнөөс хариуцлага хүлээж буй хэлбэр үү?
-Үгүй. Та бүхэн логикийг нь зөв ойлгоорой. Хамтарсан Загийн газарт тэр хүн намаа төлөөлөн манлайлж ажилласан. Цаашид энэ шийдлээр явахгүй бол намын даргын ажлаа өгч, хариуцлага хүлээе гэсэн. Энэ бол улс төрийн соёл.
-Ерөнхий сайд УИХ-аас өөрт нь итгэл үзүүлэхийг хүсвэл та бүхэн яах вэ?
-Одоо боломжгүй.Бид хөөгдсөн хүмүүс шүү дээ. Ямар хэлбэрээр саналаа оруулахаас үл хамааран бидэнгүйгээр, та нар шийд гээд гараад явна. Цаашид манай намын 42 гишүүн нэг хүн шиг цул байж, нийтийн ашиг сонирхлын төлөө дуугарах ёстой. Зоригтой бол зоригтой, чадалтай бол чадалтай ажиллана.
Ер нь бид хүнээс хамааралгүй тогтолцоо бий болгож чадаагүй. Бий болсон гэж бодвол их гэнэн байна. Монгол гурван даргын улс болсон. Тэд өглөө ямар ааштай сэрж, орой хэний ховыг сонсдогоос Монгол Улсын хувь заяа савлаж байна. Ийм эмгэнэлтэй байж болохгүй. Ядаж УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь Засаг шиг байх ёстой.
Ямар сайндаа л УИХ-ын танхим доторх Ерөнхий сайдын сандлыг буулгах санал гаргах вэ дээ. Энэ хуулийн төсөл бэлэн болсон. Хүлээж авах товыг хүлээж байна.
Манай улсад социализмын үеийн хуульд ч гмт хэргийн улмаас олсон хөрөнгийг хураах тухай заалт байсан. Гэхдээ хөрөнгө хураах ялыг Эрүүгийн хуулиас хассан хүн нь би. 2015 онд Сонирхлын зөрчлийн тухай хуульд үндэслэлгүй хөрөнгөжих гэж би заасан юм.
Авлигын улмаас хөрөнгөтэй болсон бол хураах зохицуулалт Эрүүгийн хуульд маш тодорхой бий. Хэрэгжүүлэх процесс нь тодорхой бус байхыг үгүйсгэхгүй. Ямар ажлыг хэн, ямар дэс дараатай, яаж хэрэгжүүлэх нь манай хуулиудад их дутмаг. Иймээс ямар ч шийдвэр хэрэгждэггүй. Үүнийг сайжруулах санаачилга гарвал дэмжинэ. Гэхдээ ижил үйлчлэлтэй, өөр хууль гарган, алийг нь ч хэрэгжүүлэх боломжгүй болгодог заль ч бий. Сонголт хийх эрх мэдэлтэй нь хождог. Иймээс хэрсүү байх ёстой.
АН дахин хамтрахгүй гэдгээ хэлсэн. Зомби амилуулж байгаа биш дээ. Тийм сүр сүлдгүй юм байхгүй. Засгийн газрын мөн чанар, сүлд байхгүй болчихлоо. Ажил хийж байгаа нэрээр аргацаах л болов уу даа. УИХ олонхын шийдвэрээрээ Засгаа авч үлдэж болно. Бид үүнд оролцохгүй.
Манай 8 сайд ч үлдэхгүй, өөрсдөө хүсэлтээ өгөөд гараад явна гэдгээ хэлсэн. Мөн Ерөнхий сайд УИХ-д асуудал оруулж ирэхгүй бол дутуу байгаа 32 гарын үсгийг бид бүрдүүлж, Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ-д оруулж чадна гэв.