Өнөөдөр /05.27/ Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим, Австрийн Холбооны эдийн засгийн танхим хамтран Шангри-Ла зочид буудалд ”Дугуй ширээний бизнес уулзалт” зохион байгууллаа.
Бизнес уулзалтыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Александр Ван дер Беллен нар нээж үг хэллээ.
"ИТГЭЛТЭЙ, НАЙДВАРТАЙ, УДААН ХУГАЦААНЫ ТҮНШ" ЗАРЧМЫГ БАРИМТАЛНА
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улс хөрөнгө оруулалтын бодлогоо сайжруулж, тогтвортой, тууштай байж, “Итгэлтэй, найдвартай, удаан хугацааны түнш” байх зарчим баримталж байгааг онцоллоо. Өндөр аж үйлдвэржсэн, Австрийн бизнес эрхлэгчдийн мэдлэг, туршлага, дэвшилтэт техник, технологи, инновац, хөрөнгө оруулалт стратегийн ач холбогдолтой 14 мега төслийг хэрэгжүүлэхэд онцгой чухал үүрэгтэйг онцоллоо.
Энэ нь Австрийн Холбооны Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм
Цаашид Европын Холбооны хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд 7,200 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүнийг Европын Холбооны зах зээлд гаалийн татваргүй гаргах боломжийг ашиглаж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг бизнес эрхлэгчдэд уриаллаа. Мөн ирэх 10 дугаар сард Улаанбаатар хотноо болох Монгол-Европын холбооны “Бизнес, хөрөнгө оруулалтын форум”-д оролцохыг урилаа.
Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен, худалдаа, хөрөнгө оруулалтыг харилцан эрчимжүүлснээр эдийн засгийн өсөлт нэмэгдэж, иргэдийн хэлхээ холбоо, харилцан ойлголцол улам бэхжихийг хэллээ.
Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, дэд бүтэц, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарт Австри Улс туршлага, ноу-хау, шалгарсан шийдлүүдээ хуваалцахад бэлэн байгаа гэв. Мөн Монгол Улсын эдийн засгийн эрчтэй өсөлт Австрийн илүү олон аж ахуйн нэгжийн сонирхлыг татаж, гүн гүнзгий, тууштай түншлэлийн суурийг тавина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
"ХУДАЛДАА, БИЗНЕС, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРТ БИДЭНД ИЖИЛ ТӨСТЭЙ СОНИРХОЛ БИЙ"
Тэрбээр "Энэ бол Монголд хийж буй анхны минь айлчлал. Хоёр улсын хооронд 60 гаруй жилийн турш дипломат харилцаатай байсан ч, энэ нь Австрийн Холбооны Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийж буй анхны айлчлал юм.
Австрийн бизнесийнхэн усан цахилгаан станцын төсөлд хамтран ажиллах сонирхолтой байна
Энэхүү айлчлалд сэтгэл хангалуун байна. Учир нь манай хоёр орон хүмүүсийн төсөөлж байгаагаас илүү сайн харилцаа холбоотой. Жишээ нь, бид хоёул ардчилсан улс. Хууль дээдлэх ёс, эрх мэдлийн хяналтын тогтолцоо, улс төрийн системүүд маань маш төстэй. Харин Монгол Улс ОХУ, БНХАУ-ын дунд байрладаг гэдгээс зарим хүний төсөөлөл өөр байж болох юм.
Тиймээс бид “гуравдагч хөрш” гэх албан ёсны нэршлийг үнэхээр бодитоор мэдэрч байна. Худалдаа, бизнес, шинжлэх ухаан, судалгаа зэрэг олон салбарт бидэнд ижил төстэй сонирхол бий гэдэгт би итгэдэг. Эдгээр харилцаа аль хэдийн эхэлсэн ч цаашид улам гүнзгийрүүлж, хөгжүүлэх боломж маш их. Германд нэг хэлц үг байдаг, тэр бол "Харилцаа гэдэг нь хөгжүүлж, бэхжүүлэх зүйл юм". Энд болж буй энэхүү бизнес төвтэй уулзалт хоёр талын сонирхол өндөр байгааг харуулж байна. Үүнтэй адил шинжлэх ухаан, судалгаа, хөгжмийн салбарт ч бид өчигдөр уулзалт хийсэн. Энэ бүхэн харилцааг улам өргөжүүлэх бололцоотойг харуулж байна" гэлээ.
"БИД ГАЗАР ЗҮЙН БАЙРЛАЛЫН ХУВЬД ХОЛ ОРШДОГ НЬ ТОМ СОРИЛ БОЛДОГ"
Австрийн Холбооны Эдийн засгийн Танхимын (WKO) Дэд ерөнхийлөгч Филипп Гади:
– Монгол, Австрийн хоорондын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд ямар гол арга хэмжээнүүд авч байна вэ?
– Манай холбооны ерөнхийлөгчийн төрийн айлчлалын үеэр найман харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан. Тэдний нэг нь зээлийн дөрөв дэх шатны санхүүжилт олгох эрмэлзлийн захидал байлаа. Энэхүү зээл нь эрүүл мэндийн, дэд бүтцийн хөгжил зэрэг төрийн олон салбарын төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэсэн.
– Монгол Улс томоохон хэмжээний мега төслүүдийг хэрэгжүүлж байна. Эдгээр төслүүдэд хамтран ажиллах гэрээ, хэлцэл хийх сонирхол та бүхэнд байна уу?
– Тийм ээ, тэр дундаа дэд бүтцийн салбар, шинэ нийслэлийн бүтээн байгуулалт зэрэг төслүүдэд Европ, Австрийн компаниудын мэдлэг, туршлага хэрэгтэй. Мөн автозамын хөдөлгөөнийг оновчтой зохион байгуулах, эрүүл мэндийн салбарыг сайжруулах зэрэг 14 төслийн хүрээнд бид хамтран үр ашигтай ажиллах боломжтой гэж үзэж байна.
– Монголд бизнес эхлүүлэхийн давуу болон эрсдэлтэй талыг та юу гэж харж байна вэ?
– Монгол бол залуу хүн амтай улс. Бид бие биедээ маш итгэдэг, бидний дунд маш их талархал, хүндлэл бий. Гэвч мэдээж бид газарзүйн хувьд хол оршдог нь сорилт болдог. Тиймээс Австрийн компаниудтай хамтарч, энд газар дээр нь ажиллаж чадах орон нутгийн түншүүдтэй болох нь илүү оновчтой шийдэл юм. Гэхдээ бид боломжийг харж байгаа бөгөөд энэ бүхнийг амжилттай хэрэгжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.
"ХУДАЛДААНЫ ЭРГЭЛТ ЧАМЛАЛТТАЙ БАЙГАА Ч 2030 ОН ГЭХЭД ХОЁР ДАХИН ӨСГӨХИЙГ ЭРМЭЛЗЭНЭ"
Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай:
- Монгол Австрийн уламжлалт хамтын ажиллагаа нь уул уурхай, эмнэлэг, техник технологийн салбарт голчлон байдаг. Өчигдөр Австрийн бизнесийнхэнтэй ярилцахад усан цахилгаан станцын төсөлд хамтран ажиллах сонирхолтой байна. Мөн уул уурхайн том тоног төхөөрөмжийн тээвэрлэлтийг дурдсан бол гуравдугаарт хотын тээврийн асуудал буюу хотын мега төслүүдэд хөрөнгө оруулах сонирхолтой байна. Худалдааны эргэлт чамлалттай ч 2030 он гэхэд үүнийг хоёр дахин нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байна.
Худалдааны эргэлт чамлалттай ч 2030 он гэхэд үүнийг хоёр дахин нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж байна.
Монгол Улсын хувьд Тэрбум мод, Цагаан алт, Хүнсний хувьсгал, Хархорин хот гээд томоохон төсөл, хөтөлбөр зарлаж, хэрэгжүүлж эхлээд буй. Мөн Засгийн газар болон хотын хэмжээнд ч мега төслүүдийг хэрэгжүүлж эхлээд буй энэ цагт Европ тэр дундаа эдийн засаг, хөрөнгө оруулалтын чадавхтай, гаднын зах зээлийг сонирхож буй Австри Улстай хамтарч ажиллах нь энэ удаагийн айлчлалын онцлох үр дүн юм. Хоёр талын уулзалтуудад бодит гэрээ хэлэлцээрүүд хийх байх.
Ялангуяа бизнес уулзалтууд хөдөө аж ахуй, уул уурхай, эрүүл мэнд, хот байгуулалт чиглэлд төвлөрч байна. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ дурдсан, Хүннү болон Хархорин хотын байгуулалтад Австри Улсаас хөрөнгө оруулах, мэдлэг туршлагаа хуваалцан хамтран ажиллахыг хүссэн. Хамгийн гол нь манай дотоодын үйлдвэрлэгчид, аж ахуй нэгжүүд маань европын стандартыг хангах, энэ чиглэлд илүү бэлтгэлтэй байх тал дээр анхаарах хэрэгтэй нь харагдаж байна. Тиймээс энэхүү бизнес форумын үр дүнд бодитой гэрээ хэлэлцээрүүд хийгдэх байх.
“Дугуй ширээний бизнес уулзалт”-д манай улсын 80 орчим, Австрийн долоон салбарын 22 аж ахуйн нэгж оролцлоо. Манай улс Австрид гянтболдын хүдэр, баяжмал, савхин хувцас, ямааны самнасан ноолуур, түүхий эд, малын гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг. Австриас техник, тоног төхөөрөмж, машин, механизм, хими, эрчим хүчний бүтээгдэхүүн, цахилгаан бараа, автоматжуулалтын тоног төхөөрөмж импортолдог юм.
Бизнес уулзалтын үеэр Австрийн дараах салбаруудын бизнес эрхлэгчид оролцжээ.
- Эрүүл мэнд, эрүүл мэндийн байгууллагын менежмент салбарын томоохон төлөөллүүд болох AME International, Odelga Med Engineering GmbH, SANLAS Holding GmbH
- Хүнс, хүнсний үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэгч компаниуд болох BERTSCH Holding GmbH, Esarom gmbh
- Үйлдвэрлэлийн инженерчлэл салбарын тэргүүлэгч компаниуд болох Christof Systems GmbH, EOSS Industries Holding GmbH
- Усан цахилгаан эрчим хүчний үйлдвэрийн ANDRITZ HYDRO GmbH
- “Ногоон барилга байгууламж” тогтвортой хөгжлийг үл хөдлөх хөрөнгийн салбарт нэвтрүүлдэг Austrian Sustainable Building Council/OGNI
- Хөрөнгийн менежментийн Profund & SBU Kitzbüheleler Steuerberatungs GmbH
- Тайзны засал, чимэглэлийн салбарын Wagner-Biro Austria Stage Systems GmbH компаниуд оролцлоо.
Өчигдөр, Монгол, Австрийн талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсан талаарх дэлгэрэнгүй мэдээг ЭНД дарж хүлээн авна уу.