gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

К.Энхбаяр: Улс орныхоо нэр хүндийг авч явдаг тул би мэргэжлээрээ, ажлаараа бахархдаг

Б.Эрдэнэчимэг
Нийгэм
2025-05-23
298
Twitter logo

Монгол Улсад нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан  Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, энэ салбарын шилдгүүдийг тодруулсан билээ. Хөдөлмөрийн баатар, гавьяат нисгэгч, нисэхийн гавьяат техникчид Ерөнхийлөгчөөс шагналаа гардсан.

Өнөөдөр ойн баярын хурал Корпорэйт зочид буудалд болж, Зам тээврийн хөгжлийн яамны удирдлагууд шагнал гардуулав.
         
Энэ Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Аэдромын удирдлагын үйлчилгээний хэсгийн Ерөнхий нислэгийн удирдагч К.Энхбаяртай ярилцав.

-Би нислэгийн хөдөлгөөний удирдагч. 100 жилийн түүхт ойн баяраар шагнуулдсандаа маш их баяртай байна. 37 дахь жилдээ ажиллаж байна. Өнөөдөр Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртсэн нь манай хамт олны амжилт мөн.

Би 1988 онд их сургуулиа төгсөж ирсэн. Тухайн үед ЗХУ-ын стандартад суурилж байв. 1989 онд ИНЕГ олон улсын байгууллагад гишүүнээр элссэн. Үүнээс хойш бид олон улсын бүх дүрмийг хэрэгжүүлж ирлээ. Бидний хэрэглэж буй агаарын хөлгүүд, манай салбарт ажиллагсдын мэдлэг, ур чадвар бусад улсаас огт дутахгүй. Ази Номхон далайн орнууд дунд  Монгол Улс агаарын тээврийн аюулгүйн байдлын үзүүлэлтээрээ эхний тавд багтдаг. Ямар шинэ технологи нэвтэрнэ, тэр бүхнийг бид энд яг л адилхан хэрэглэж байна.   

Агаарын, усан, төмөр зам болон авто тээврийн төрлүүд бий. Эдгээрээс агаарын тээвэр хамгийн аюул багатайд тооцогддог.             

Нислэгийн удирдагчид 24 цаг ажилладаг. Хүмүүс унтаж байхад, баяр ёслол болж байхад бид ажиллаж л байдаг. Нислэгийн удирдагч их ховор мэргэжил тул удаан хугацаагаа сурах, дадлагажих шаардлагатай. Ажил дээр гараад онгоц удирдах хүртэл 4-5 жил шаардлагатай. Манай улсын агаарын зайд нэвтэрч, дамжин өнгөрч буй бүх онгоцны аюулгүй байдлыг хангах нь бидний үүрэг юм. Онгоцны дарга 300 зорчигчтой онгоцныхоо аюулгүй байдлыг хангадаг бол бид агаарт байгаа бүх онгоцны аюулгүй байдлыг хангадаг. Онгоцнууд хоорондоо мөргөлдөхөөс нь хамгаалдаг юм.
 
Мөн бид ажлаа англи хэлээр явуулдаг тул энэ хэлийг сайн сурсан байх шаардлагатай. 150 орчим агаарын тээврийн компанийн нисгэгчидтэй харилцдаг. Маш богино хугацаанд хүнд шийдвэр гаргах шаардлага ч гардаг. Иймээс залуу хүний хийдэг ажил. Би 12 жил онгоц  удирдсан. Сургалт, гадаад харилцаа гэх мэт өөр ажил хийлээ.               

Улс орныхоо нэр хүндийг авч явдаг ажил тул би мэргэжлээрээ, ажлаараа бахархдаг. Монгол далайд гарцгүй, өргөн уудам газар нутагтай. Иймд агаарын тээвэр амин чухал үүрэгтэй. Энэ тээвэр бидний цагийг хэмнэдэг. Залуус энэ мэргэжлийг сонгон суралцаасай гэж уриалмаар байна.                     

Гэрэл зургийг Т.Бархас

Гэрэл зургийг Т.Бархас

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан