“Хүүхдийн төлөө мэдээлнэ” уриатай Child.mn сайт албан ёсны нээлтээ өчигдөр /2025.05.19/ хийж, “Хүүхдэд ээлтэй сэтгүүл зүйн төлөө” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Child.mn сайтыг үүсгэн байгуулагч А.Уянга “Бид анх охидын подкаст хийх зорилготойгоор 500 охиноос судалгаа авахад 10 хувь нь сэтгэл зүй болоод бэлгийн дарамтад өртсөн асуудалтай байсан. Иймд хүйс харгалзахгүй, мэргэжлийн түвшинд хүүхдийн асуудлыг судалж, дуу хоолойг нь хүргэх зорилготой child.mn сайтыг үүсгэн байгууллаа. Редакцын үнэт зүйл бол Монгол хүүхдийн эрх ашиг юм“ гэв.
Тус уулзалтад хүүхдийн эрх ашиг, хамгааллыг сайжруулахын төлөө ажиллаж буй хэвлэл мэдээллийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд санал хүсэлтээ хуваалцлаа.
ХҮҮХЭД НЭГДҮГЭЭРТ ГЭСЭН ЗАРЧИМ АЛДАГДАЖ БАЙНА
ХЭҮК-ын хүүхдийн эрхийн асуудал хариуцсан гишүүн Ж.Хунан “Манай Улс хүүхдийн эрхийн асуудлыг орхигдуулсан. Энэ нь “Хүүхдийн эрх ашиг нэгдүгээрт” гэсэн зарчмыг түгээж чадаагүйтэй холбоотой.
Монгол Улсын нийт хүн амын гуравны нэг нь хүүхдүүд. Насанд хүрсэн хүн бүр хүүхэд хамгаалагч байж, үүргээ бүрэн ухамсарлах шаардлагатай. Олон нийтийг соён гэгээрүүлэх нь хэвлэл мэдээллийн байгууллагын үндсэн үүргийн нэг билээ.
Иймд Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойтой давхцан Манай улсад анх удаа хүүхдийн чиглэлээр дагнасан мэргэжлийн хэвлэл мэдээллийн сайт төрж байгаад баяртай байна. Хүүхдийн дуу хоолой болж, тэдний ертөнцийг таниулахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэв.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдийг хэрхэн дүрслэн харуулдаг талаар Хэвлэлийн хүрээлэнгийн багш, доктор Ц.Оюунтунгалаг илтгэл хэлэлцүүлэв.
"Хэвлэл мэдээлэл хүүхдийн асуудлыг хэрхэн мэдээлж байгаагаас олон нийтийн хандлага тогтдог”
Тэрбээр, 2023 оны “Максима Медиа” ХХК-ийн хүүхдэд зориулсан хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзлэх хувийн судалгаагаар 45 радиогоос FM 107.5, 43 сэтгүүлээс Most, Гэрэлт цох, тогтмол хэвлэлээс “ӨНӨӨДӨР-ийн ХҮҮХДҮҮД”, 188 сайтаас Yolo.mn, Child.mn тус тус хүүхдийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Насанд хүрэгчид өөрсдийн эрх ашиг, зорилгод хүрэхийн тулд хүүхдийн зургийг ашиглах тохиолдол цөөнгүй ажиглагдсан. Сүүлийн 10 жилийн судалгаагаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдийг дүрслэхдээ:
- Хохирогч
- Өлсгөлөнд нэрвэгдсэн
- Асуудал үүсгэгч
- Хариуцлагагүй өсвөр үеийнхэн
- Бяцхан дүрсгүй хүүхэд гэх мэт сөрөг хэвшмэл дүрээр харуулж байна. Иймд нэгдсэн бодлого зохицуулалт хийх шаардлагатай. Хэвлэл мэдээлэл хүүхдийн асуудлыг хэрхэн мэдээлж байгаагаас олон нийтийн хандлага тогтдог” хэмээв.
ХҮҮХДИЙН ТУХАЙ ХУУРАМЧ МЭДЭЭЛЭЛ ХЭРХЭН ҮҮСДЭГ ВЭ?
Мэдээллийн эко системд хүүхдийн талаар хуурамч, ташаа мэдээллийг хэрхэн түгээж ашигладаг талаар Монголын баримт шалгах төвийн Ерөнхий эрхлэгч Э.Батцэцэг “Манай байгууллага сошиал орчинд тархсан сүүлийн таван жилийн мэдээллийг шалгасан. Энэ хугацаанд ажиглагдсан хамгийн ноцтой асуудал нь хүүхдийн эрхийн зөрчил байсан. Хүүхэдтэй холбоотой мэдээлэл бүрд “сэтгүүлчид буруу ташаа мэдээлж байна” хэмээн сэтгүүлчтэй андуурах тохиолдол мөн ажиглагдлаа. Иймд хэрсүү байж, үнэн бодит мэдээллийн хэрэгслийг эх сурвалжаа болгох хэрэгтэй. Хүүхдийн тухай хуурамч мэдээлэл дараах байдлаар үүсдэг. Үүнд:
- Зохиомол түүх - “Энэ хүүхэд гэр бүлээ тэжээдэг, би ингэж тусаллаа” гэх уярам постууд
- Худал түүх - Эх сурвалжгүй, сүржин, сэрдхийлгэм мэдээ
- Хуурамч зураг - AI эсвэл фотошоп ашигласан өгүүлэмжтэй зураг
- Худал хандив – “Энэ хүүхдэд тусалъя” гэж бусдын нэрээр мөнгө цуглуулах
ХҮҮХДИЙН ТУХАЙ ХУУРАМЧ МЭДЭЭЛЛИЙГ ЯМАР ЗОРИЛГОТОЙ ТҮГЭЭДЭГ ВЭ?
- Анхаарал татаж, хандалт авах - Хаягийнхаа хандалтыг нэмэгдүүлж цаашлаад арилжааны болон улс төрийн зорилгоор ашиглах
- Анхаарал сарниулах - Авлига, жагсаал цуглаан, улс төрчийн асуудлын үеэр хүүхдийн эрх ноцтой зөрчил гарсан гэх постууд түгээдэг.
- Редакцууд татагдан орох - Нийгмийн сүлжээгээр хурдтай түгсэн хойно хэвлэл мэдээллийн байгууллагууд татагдан ордог.
Иймд хүүхдийн эрхийн зөрчлийг бууруулж, баталгаатай эх сурвалжийг нэмэгдүүлэх UNICEF, UNESCO-ийн дараах зөвлөмжийг мөрдөх хэрэгтэй. Үүнд:
- Хүүхдийн нэр, зураг бичлэгийг зөвшөөрөлгүй нийтлэхгүй байх
- Мэдээллийг хэт романтик болон айдас төрүүлэх байдлаар гаргахгүй байх
- Хүүхдийн оролцоог зөв өнцгөөс харуулах
- Хүүхдийг ашиглахгүйгээр мэдээлэх аргуудыг эзэмших шаардлагатай” гэв.
Уулзалтад хүүхдийн талаар дагнан сурвалжилдаг хэвлэл мэдээллийн байгууллага, редакцуудаас өөрсдийн туршлага болоод тулгамдаж буй асуудлын талаар “Хүүхдийн төлөө сэтгүүл зүйн өнөөгийн төрх” сэдвээр хэлэлцсэн юм.
“ӨНӨӨДӨР-ийн ХҮҮХДҮҮД” сонины эрхлэгч Б.Баярмагнай “ Өдөр тутмын Өнөөдөр сонин “Эрх баригчид хүүхдээр шоудахаас биш, эрхийг нь хамгаалж мэддэггүй” нэртэй нийтлэл гаргасан. Хүүхдийн төлөө сэтгүүл зүйн өнөөгийн асуудал нь төр засаг дэмждэггүй. Учир нь хүүхэд сонгууль өгдөггүйтэй холбоотой гэж харж байна. Санхүүгээр дэмжихгүй ч эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай” хэмээв.
GoGo.mn, Yolo.mn сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн "Yolo” сайт нь эхний таван жилийн хугацаанд амжилттай ажилласан. Учир нь Олон Улсын байгууллагуудаас хүүхдэд чиглэсэн мэдээллийг хүргэх хүрээнд төсөл авч хэрэгжүүлсэнтэй холбоотой. Гэвч төсөл багасахад санхүүжилт буурна.
Хэвлэл мэдээлэл тогтвортой үйл ажиллагаа явуулах эсэхээс илүүтэй хүүхдийн тухай мэдээллийг хэрхэн хүргэх нь нэн тэргүүнд тавигдана. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл хүүхдэд бодитой мэдээллийг хүргэж чадахгүй байна. Иймд хүүхдүүд “нөлөөлөгч” гэх хүмүүсээс мэдээлэл авах тохиолдол элбэг. Энэхүү хоосон орон зайг дүүргэхийн тулд санхүүжилтийн асуудал хөндөгдөнө. Төр засаг бодлогын хүрээнд дэмжих хэрэгтэй" гэв.
МҮОНРТ-ийн Хүүхдийн нэвтрүүлгийн редакцын редактор Т.Агарзандан “Хүүхэдтэй холбоотой төсөлд хамтран ажиллах байгууллага олддоггүй. Мөн сошиалд хүүхдийн талаар сөрөг агуулгатай мэдээллүүд их байдаг. Иймд хүүхдийн амжилт, ололтыг алдаршуулах эерэг мэдээллийг түгээх хэрэгтэй “ хэмээн үзэл бодлоо илэрхийллээ.
Хүүхдийн талаар мэдээ, сурвалжилга бэлтгэхтэй холбоотой дараах зөвлөмжийг хүргэе.
ХҮҮХДЭЭС ЯРИЛЦЛАГА АВАХДАА АНХААРАХ ЗҮЙЛС
- Тайлбарлах: Хүүхэд, түүний асран хамгаалагч сэтгүүлчтэй ярьж байгаагаа мэдсэн байх ёстой. Сэтгүүлч өөрийгөө танилцуулахаас гадна ярилцлагын зорилго, юунд ашиглах, ямар хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээх зэргийг тайлбарлаж өгнө.
- Тухтай байлгах: Ярилцлагын үед сэтгүүлч, зураглаач, гэрэл зурагчны тоог хязгаарлах хэрэгтэй. Хүүхдэд тухтай, чөлөөтэй ярих нөхцөлийг бүрдүүлээрэй.
- Зөвшөөрөл авах: Бүх төрлийн ярилцлага, дүрс бичлэг, фото зураг авахдаа хүүхэд болон түүний асран хамгаалагчаас зөвшөөрөл авна.
- Анхааралтай сонсох: Ярилцлагын үед хүүхдэд үл хайхарсан мэдрэмж төрүүлж болохгүй. Хүүхдийн яриаг нухацтай, дуустал сонсоод дараагийн асуултаа асууна.
- Орчин бүрдүүлэх: Ярилцлага авах газарт анхаарлыг нь сарниулах зүйлс байгаа эсэхийг урьдчилан анхаарч, бэлдэх хэрэгтэй.