Өчигдөр буюу (2025.5.21)-ний оройн 23 цагийн үед төв талбай дээр “Ухаа худгаа аваръя” жагсаалд оролцсон иргэдийг автобусаар гэрт нь хүргэж байна гэх мэдээлэл цахим орчинд тархсан.
Зураг, болон бичлэгт талбайд өдөр жагсаж байсан хүмүүсийн төлөөлөл харагдах бөгөөд 13-37 ОРХ гэх орон нутгийн дугаартай автобус байсан юм.
Энэхүү автобус нь Авто тээврийн үндэсний төвд харьяалагддаг юм байна. Энэ талаар АТҮТ-өөс тодруулахад, "Тус автобус нь орон нутгийн тээвэрт бүртгэлтэй, АТҮТ-д албан ёсоор бүртгэгдсэн тээврийн хэрэгсэл мөн. Өнөө өглөөний байдлаар Орхон аймагт байна" гэх тайлбарыг өглөө. Гэхдээ өчигдөр хуваарийн дагуу тээвэрт гарсан эсэхийг тодруулахад хариу тайлбар өгсөнгүй.
Ямартай ч бичлэгт гарсан автобус АТҮТ-д харьяалагддаг. Өчигдөр шөнө Улаанбаатарт хүн тээвэр хийж байсан автобус өнөөдөр 10:00 цагт Орхон аймагт байна.
Улаанбаатараас Орхон аймаг чиглэлд хөдлөх автобусны сүүлийн хуваарь 17:30 минутад байдаг. Гэтэл жагсагчдыг тээвэрлэсэн гэх автобус оройн 23 цагт талбай дээр байсан билээ.
НЭМЭЛТ 17:10 ЦАГ: Энэхүү мэдээллийг бид АТҮТ-ийн мэдээллийн ажилтнаас авсан бөгөөд хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан нь нэмэлт тайлбарыг өглөө. Тэрээр "Бид орон нутгийн тээвэрт үйлчилгээ эрхлэх байгууллагуудтай гэрээ байгуулан хяналт хийдэг. Автобусыг бусад үйл ажиллагаанд ашигласан эсэх талаар мэдээлэл бидэнд байхгүй. Зорчигч тээвэр хариуцсан ажилтнаас тухайн автобусыг эзэмшдэг компанитай холбоотой зүйлсийг тодруулж болно" гэлээ. Бид тухайн автобусыг ямар компани эзэмшдэг талаарх мэдээллийг эргэн мэдээлнэ.