Анир чимээгүй хурлын өрөөнд ороод болзсон хүнээ хүлээх зуур торомгор алаг нүдтэй бүсгүй “Сайн байна уу” хэмээн цээл хоолойгоор мэндэлсээр орж ирлээ. Тэр бүсгүй бол миний болзоот зочин босоо амны анхны эмэгтэй маркшейдер О.Энхмаа байсан юм.
-Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна үү?
Намайг Энхмаа гэдэг. Би “Оюу толгой” компанийн гүнийн уурхайн олборлолтын инженерээр ажилладаг. Өмнө нь Оюу толгойн гүний уурхайн босоо ам төслийн үндсэн гүйцэтгэгч “Жи Си Ар Монголиа” компанид маркшейдерээр хоёр жил ажилласан.
Харин Оюу толгойн уурхайд ажиллахаас өмнө ТЭЗҮ -г боловсруулах ажлын гүйцэтгэгч Ди Ди Эй Жи компанид маркшейдэр мэргэжлээр ажиллаж байсан. Ингээд бодохоор уул уурхайн салбарт нийтдээ 7 жил гаруй ажиллажээ.
-Та газрын гүнд тэр тусмаа босоо аманд ажиллахад ямар байдгийг ярьж өгөх үү?
Тэгье ээ. Уурхайн гүнд их сонирхолтой.
Хэрэв зурагт, сэтгүүлээс гүний уурхайг харж байсан бол тэнд урт хонгилуудаар холбогдсон бүтээн байгуулалтууд байдгийг мэдэх байх. Газрын гадаргаас 1,300 орчим метрийн гүнд урт үргэлжилсэн мөргөцгүүд (уурхайн олборлолтын үед тэсэлж буталсан уулын цулыг ачигч механизмаар мөргөцөг үүсгэхийг хэлнэ) бий. Гүний уурхайд ажиллаж байгаа хүмүүст нэн тэргүүнд агаар хэрэгтэй. Миний ажиллаж байсан босоо амны төсөл нь газрын гадаргаас газрын гүн хүртэл босоо амыг ухаж агааржуулалтыг бий болгох зорилготой юм.
-Та уншигчдад газрын гадаргаас гүний уурхайд хэрхэн буудаг талаар тайлбарлаж өгөөч?
Босоо аманд ажилд ороод анх удаа газар доошоо орох болов. Тэр үед босоо амны маань нэвтрэлт 300 метр орчим явагдсан байлаа.
Бид хамгаалалтын хувцас, багаж хэрэгслүүдээ аваад хүн тээвэрлэдэг хөнөг (гүний уурхайн цахилгаан шат) дээр очсон. Ингээд 11-үүлээ хөнөгт сууснаар доош бууж эхэлсэн. Гэрэлтэй орчноос, харанхуйд шилжиж, салхи татуулсаар доошлоод л байлаа.
Харанхуй болмогц нэг маань малгайн гэрлээ асаасан. Бетон хананы цаана цагаан, ногоон гэрлүүд зурсхийн өнгөрч, бидний сүүдэр тусахаас өөр үзэгдэх зүйлгүй. Гүний уурхай руу ойртох тусам доороос бүдэгхэн гэрэл гарч эхлэхээр буух дөхсөнийг илэрхийлдэг юм.
Газрын гүнд доошлох тусам бүгчим, чийгтэй болдог.