gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     5.20
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 5.20
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Амны хөндийн ариун цэвэр: Оo, сойзоор угаагаад л болчихдог юм биш

Л.Амарцэцэг
Эрүүл мэнд
2025-01-18
239
Twitter logo

Шүдний өвчлөл архаг өвчинд тооцогддог гэдгийг НҮБ-ын Хүүхдийн сангаас бэлтгэн гаргасан "Бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжихэд  эцэг эх, асран хамгаалагчдад туслах гарын авлагад дурджээ. Уг өвчнөөс сэргийлэх боломжтой ч ихэнх насанд хүрэгчид болон хүүхдийн шүдийг арчлахгүйгээс нэг л мэдэхэд шүд нь өвчилсөн байдаг.

ДЭМБ-ын судалгаагаар манай улсын 5-6 насны хүүхдийн шүдний цоорох өвчний тархалт 89 хувь байгаа аж. Энэ бол маш муу үзүүлэлт юм.  

Бид амны хөндийгөө нямбай зөв цэвэрлэж байхгүй бол элдэв нянгууд шүдний пааланг гэмтээж, шүдний хөндийд нэвтэрнэ. Хэрэв эцэг эх, асран хамгаалагч цоорсон шүдтэй бол хүүхдийнхээ шүдийг бүр илүү гэмтээдэг. Зарим эцэг эх хүүхдэд өөрийн аяга тавгаас, өөрийнхөө халбагаар хоол өгөх, амнаасаа хоол дамжуулан өгдөг. Ингэснээр  шүлсээрээ олон тооны нян, бактерийг дамжуулдаг. Уг мэдээллийг ихэнх хүн мэдэж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Гэвч бодит амьдрал дээр хэрэгжүүлж байгаа нь цөөн байх болов уу.  

-Тиймээс шүдний эрүүл ахуй танд ямар чухал болохыг тайлбарлая.  

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас хүн амын шүд, амны хөндийг эрүүлжүүлэх нь шүдний өвчин үүсэж хүндрэх, зүрх судас, үе мөч гүйлсэн булчирхайн үрэвсэл, бөөрний өвчин зэргийг үүсгэх, хүний биеийн бүхий л эрхтэн системд нөлөөлөх, байнгын голомтод халдварыг багасган, эрүүлжүүлэх чухал хүчин зүйлд тооцдог.

Өнөө үед бидэнд ажлын шаардлагаар танилын хүрээгээ тэлж, олон хүнтэй танилцах шаардлага тулгардаг. Нийгмийн хүрээлэл тэлэх хэрээр олон хүнтэй харьцана. Ядаж л автобусанд нийтээрээ зорчино.

Гэхдээ заримдаа хэн нэгнийг ярих төдийд л огиудас хүрэм үнэр үнэртдэг тохиолдол бий. Гоё ганган хувцаслаад, үнэртэй ус түрхсэн байлаа ч амнаас тань эвгүй үнэр үнэртээд байвал “гоё” гэх тодотголтой нийцэхгүй  шүү дээ.  Тиймээс хамгийн чухал нь шүдээ угаах. Гэхдээ шүдээ угаана гээд ганцхан сойз байгаад хангалтгүй.  

Нэгдүгээрт, шүдээ өдөрт хоёроос доошгүй удаа бактерийн эсрэг оо-гоор болон өөрт тохирсон шүдний сойзоор угаах

Та шүдээ угаахдаа толинд харж байгаад тайван гэгч нь угаах гээд үзээрэй. Шүд тус бүрээр нь нэг нэгэндгүй угаагаарай. Үүнд 20 минут байна уу, 2 минут зарцуулах нь хамаагүй шүү. Зарим хүн шүдээ угаахаар буйлнаас цус гараад байна гэдэг. Тэр үед нь та зөөлөн "үс"-тэй сойзоор угаах хэрэгтэй.  

Хоёрдугаарт, Шүдний утас эсвэл даралтат ус шүршигч  

Би нэгэн найзаасаа яагаад шүдний утас ашиглахгүй байгаа талаар нь асуусан юм. Тэр “миний шүдний завсар шүдний утас ордоггүй юм” гэв. Гэхдээ удалгүй шүдний эмнэлгээр явж байгааг нь дуулсан л даа. Удалгүй ахин түүнтэй уулзахад шүдний утас сурамгай гэгч нь хэрэглэж сурснаа хэлсэн юм.

Та ч гэсэн яг дээрх найзын минь бодолтой ижил бодож байгаа юм биш биз. Тэгвэл шүдний утас ч нарийн, өргөн гэх сонголт бий. Та өөрт таарахаа л сонгох хэрэгтэй. Шүдний утас яалт ч үгүй амны хөндийн эрүүл байхад туслах чухал “эд”.

Сүүлийн үед даралтат усаар шүд цэвэрлэгч тренд болоод буй бөгөөд шүдний утас шиг л үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг юм.  

Гуравдугаарт, Хэлний өнгөр хусагч

Хэл бол булчинлаг эрхтэн бөгөөд гөлгөр биш боловч хүнсний хог хаягдал, үхсэн эс, бактери амархан хуримтлагддаг жижиг жижиг ховил нүхнүүдтэй байдаг аж.  

Энэ нь биднийг шүд цооролт болон шүдний өвчинд илүү өртөмтгий болгодог. Тиймээс хэлээ цэвэр байлгах нь амаа эрүүл байлгах гол түлхүүр юм. Хэрэв та хэлээ цэвэрлэх тал дээр анхаарснаар зөвхөн амны хөндийн эрүүл мэндийг төдийгүй бүх биеийнхээ эрүүл мэндэд санаа тавьж байна гэсэн үг юм. Хэлний бохирдол нь зүрхний өвчин, чихрийн шижин, альцгеймер зэрэг системийн өвчнөөр өвчлөх эрсдэлийг нэмэгдүүлдэг нь нотлогдсон байна.   Өдөр бүр хэлнийхээ өнгөрийг цэвэрлэж эрүүл мэнддээ хөрөнгө оруулаарай.  

Дөрөвдүгээрт,  Зургаан сард нэг удаа шүдний мэргэжлийн эмчийн үзлэгт орж, шүдний өнгөр чулууг цэвэрлүүлж, шүдний цоорлын эмчилгээг хийлгэх шаардлагатай. жижиг зүйл мэт боловч таны эрүүл мэндэд маш чухал зүйл бол ам тань юм шүү. Эрүүл бие амны хөндийгөөс эхэлдэг.

-Эцэст нь ам зайлагч хэрэглээрэй.

Ам зайлагч нь амны хөндийн бүхий л хэсгийн үлдэгдлийг зайлуулдаг.  Шүдээ угаах боломжгүй үедээ эсвэл хоол идсэнийхээ дараа ам зайлагчийг хэрэглэж болно. Гэхдээ тогтмол хэрэглэх нь амны ашигтай бактерийг устгах эрсдэлтэй тул зайлшгүй тохиолдолд хэрэглэхийг зөвлөж байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан