Жил бүрийн дөрөвдүгээр сарын 9-нд уламжлал болгон зохион байгуулагддаг "Нис Нис Фест-2015" наадам маргааш болох гэж байна.
METRONOM, The Lemons, TigerFish, Xoc Cvx бүлэг, Моханик, Аравт, Rec On, Growl of Clown, Silent Scream, Purgatory Destroyers зэрэг хамтлагууд тоглолтод оролцохоос гадна НИСВАНИС хамтлаг шинэ цомгийн болоод хуучны дуунуудаасаа тоглох юм.
Тоглолтод дуулагдах НИСВАНИС-ын шинэ цомог удахгүй хэвлэлтэнд явах бөгөөд цомгийн нэрийг одоогоор олон нийтэд зарлах боломжгүй, "censored" буюу насны хязгаартай юм байна. Тун удахгүй шинэ цомгийн нээлтээрээ хамтлагийнхан зарлах болов уу.
Ингээд тоглолтын талаар НИСВАНИС хамтлагийн ахлагч, дуучин Л.Энх-Амгалантай товчхон яриа өрнүүлснээ хүргэе.
-Юуны өмнө 19 дэх төрсөн өдрөө тэмдэглэх гэж байгаад баяр хүргэе. Энэ удаагийн "Нис Нис Фест" тоглолтын талаар ярихгүй юу?
-Баярлалаа. Манай хамтлагтай нийлээд 11 хамтлаг тоглолтонд оролцож байна. Нэг хамтлаг нь 30-аас 40 минут тоглоно гэхээр нэлээн урт болох учраас үзэгчид маань эртхэн ирвэл зохилтой гэдгийг жил болгон сануулдаг даа.
-Энэ удаагийн тоглолт ямар онцлогтой болох вэ?
-Ер нь “Нис Нис Фест” маань “Playtime”-ийн бэлтгэл маягтай наадам гэж хэлж бас болно. Хавар дөрөвдүгээр сарын 9-нд болдог учраас зааланд хийдэг. Тиймээс багтаамж, хамрах хүрээний хувьд багавтар юм шиг атлаа өргөн агуулгыг илэрхийлдэг гэж боддог. Энэ удаагийн наадам хүнд металлаас авахуулаад инди хүртэл зөөлөн тоглодог бүхий л чадвартай хамтлагуудын төлөөллөөс орж байна.
-Тоглолтон дээр хэчнээн дуу дуулах вэ?
-Хамтлаг бүрт 30-аас 40 минут өгсөн. Манай хамтлаг гэхэд л хоёр тасарч гарна. Эхлээд удахгүй гарах шинэ CD-нийхээ 11 дууг тоглоно. Төгсгөлд нь хуучны дуунуудаараа үзэгчдээ сайхан өргөж өгнө дөө!
-Өмнөх тоглолтон дээр бусад хамтлагууд танай дуунуудаас дуулсан байдаг. Энэ тоглолтон дээр хамтлагууд ямар онцлогтой тоглолт хийх бол?
-Энэ жил хамтлагууд өөрсдийн чадвараа харуулсан сайхан тоглолтууд бэлдсэн. Яг Нисванисын дууг дуул гэж хэлээгүй.
-Энэ жил танай фэн клубын 10 жилийн ой болно. Та Монголын хамгийн том фэн клуб гэж хэлсэн байдаг. “Хүчилтөрөгч” энэ жил ямар ажлууд төлөвлөж байгаа бол?
-Манай фэн клуб ажиллагаагаараа бусад адил төстэй клубүүдээс үнэхээр илүү. Бид эдгээр дүү нартайгаа, ялангуяа дарга нартай нь ойр хамтарч ажилладаг. Заримдаа фэн клубийнхэн хамтлагаасаа ч илүү мэт санагдах явдал бий. Тэдний урам зориг итгэл бидэнд үргэлж шинэ эрч хүч өгч байдаг. Тиймдээ ч энэ хамтлаг өдий хүрсэн байх гэж бодож байна. Дүү нартаа хайртай шүү!
-Ирэх жил “Нисванис”-ын 20 жилийн ой тохионо. 20 жилээр ямар ажлууд төлөвлөж байна вэ?
-Цаг хугацаа гэж үнэн хурдан юм. Нэг л мэдэхэд 20 жил дөхсөн байдаг. Энэ жил шинэ CD бас өнгөрсөн намар арваннэгдүгээр сард Улаанбаатар чуулга дээр тоглосон unplugged тоглолтоо DVD болгоод хэвлэлтэд явуулахад бэлэн болоод байна. Энэ маань бидний 20 жилдээ зориулсан эхний ажлууд гэж хэлж болно. Мөн энэ 19 дэх жил "Нис Нис Фест"-ээ амжилттай зохион байгуулах байна.
-“Нисванис” хамтлагийн 15 жилийн ойд зориулсан ном гарсан. “Үргэлжлэл бий” юу?
-Миний бичсэн 100-гаад шүлэг, хамтлагийн түүх, ярилцлага зураг гээд цуглуулж байгаад 15 жилээрээ “Нисванис” “Үргэлжлэл бий” гэсэн ном гаргасан. Үргэлжлэлийг 30 жилийн ойгоороо гаргавал ямар вэ?
-20 жил дээр гаргахгүй гэж үү?
-20 жилийн ойд түүх нь арай багадна аа. Жил бүрийн тоглолт болгоноос сайхан дурсамжууд үлдсэн байдаг. Нээрэн тэр бүхнээ дараа сайхан сийрүүлж бичиж үлдээсэн нь дээр байх аа. Тэгээд дараагийнхаа номонд оруулчихъя.
-Тоглолтын тасалбарын тухайд?
-Тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй. Манайхыг хүүхэд залуучууд их үздэг болохоор хэт өндөр үнэ хэрэггүй болов уу гэж бодож байна. Гэхдээ 11 хамтлагийн бүрэн тоглолт үзэхэд хямд юм шүү.
-Нэгэн нийтлэлд Монголд рок байхгүй. Харин дөхсөн нь “Нисванис” гэсэн байдаг. “Нисванис”-ын тоглолтыг рекламдах шаардлагагүй гэх хүн ч олон бий. Та үүнтэй хэр санал нийлэх вэ? Тоглолтын өмнө фэнүүддээ юу гэж хэлэх вэ?
-Тийм шүү. Манайх нээх рекламдаад байх шаардлагагүй. Яагаад гэвэл маш олон жил зөвхөн дөрөвдүгээр сарын 9-ндөө хийгээд ирсэн болохоор үздэг хүмүүс нь мэддэг болсон. Бас жилээс жилд залуу үеийн үзэгчдийн том том давалгаа орж ирдэг нь мэдэгддэг. Сайхан байдаг.
Хамтлагуудыг тэр сайн энэ муу гэж хэлэх нь хувь хүний асуудал шүү дээ. Магтаж байгаа бол магтаалыг нь даах, муулж байвал дүгнэлт хийх хэрэгтэй гэдэг биз.. Монголд рок үнэхээр сайн хөгжиж байна. Энэ бол бүхий л үеийнхний хамтлаг дуучдын хөдөлмөрийн үр дүн.
За тэгээд тоглолт болох газраа мэдэж байгаа биз дээ? "Northland" function house. Эртхэн ирээрэй гэж хүсэх байна. 19 цагаас эхний хамтлаг шууд тоглоод эхэлнэ. Манайханд нэг сул тал байдаг шүү. Ирж өгөхгүй удна. Ирчихээд тарж өгөхгүй бас уддаг тал бий. Энэ жил цагаа сайхан барьчихвал сайхан тоглолт болох нь гарцаагүй шүү!
За тэгээд дөрөвдүгээр сарын 9-ндөө "Нис Нис Фест-2015" дээрээ уулзацгаая!