gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     32
  • Зурхай
     6.24
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 32
Зурхай
 6.24
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Усан оргилуурыг олон болгоё

Засгийн газрын мэдээ
Нийгэм
2015-04-03
14
Twitter logo
Засгийн газрын мэдээ
14
Twitter logo
Нийгэм
2015-04-03
Усан оргилуурыг олон болгоё

Улаанбаатарт усан оргилуур олон байх тусмаа сайн. Агаарын болоод хөрсний хуурайшил жил ирэх тусам нэмэгдэж буй энэ үед нийслэлчүүдэд усан оргилуур юу юунаас чухал. Усан сан, оргилуурыг олшруулахад холбогдох байгууллагууд сүүлийн хоёр жилд нэлээд анхаарч, 2008 онд 22 байсан усан оргилуурыг өнгөрсөн онд 125 болгож чадсан. Гэвч нэр төдий бүтээн байгуулалтууд усан оргилуур гэхээсээ илүүтэй хогийн цэг, хоосон сан болоод буй. Мөн 125 усан оргилуурын 20 хүрэхтэй, үгүйтэй нь ирэх тавдугаар сард ашиглалтад орж, үлдсэн нь бүр мөсөн “нүд аних”-аар байгаа гэнэ. Гэтэл нийслэлчүүдэд илүү олон усан оргилуур хэрэгтэй байна.

Өндөр хөгжилтэй орныхон усан оргилуур барих гээд байдаг нь цаанаа учиртай. Японы Токио, Осака хотод 1970-аад онд амиа хорлох явдал ихэсжээ. Үүний эсрэг арга хэмжээ авахаар сэтгэл зүйчид, эрдэмтэд сайтар судалсны эцэст усан оргилуур олноор байгуулахаар болсон гэнэ. Японы ард түмэн тухайн үед “Юун усан оргилуур” хэмээн буруушааж байсан гэдэг. Гэтэл үр дүнд нь амиа хорлох иргэдийн тоо эрс багассан байна. Шалтгаан нь сэтгэл сэргээх шийдэлтэй усан оргилуур гэнэ. Барууны эрдэмтэд усан оргилуурын дэргэд 30 минут саатсан хүний алжаал ядаргаа 60-80 хувь тайлагддаг. Мөн хотын хуурайшилт, уур амьсгал зөөллөхөд тустай хэмээх дүгнэлт гаргажээ. Тиймээс Япон, БНСУ, Франц, АНУ зэрэг оронд барилга барьж байгаа нөхцөлд гадна талдаа заавал усан оргилуур барих ёстой гэсэн хатуу дүрэм үйлчилдэг байна.

АЖИЛЛАДАГГҮЙ УСАН ОРГИЛУУРЫН БАЙГУУЛАМЖИЙГ НУРААЖ, ОРОНД НЬ ЦЭЦГИЙН МАНДАЛ ТАРЪЯ

Нүд баясгаж, сэтгэл сэргээсэн бүтээн байгуулалтууд сүүлийн жилүүдэд бий болж буй ч амь бөхтэй байж чаддаггүй нь харамсалтай. Үүний нэг жишээ нь дүүргүүдийн Засаг дарга нарын бүтээн байгуулсан усан оргилуурууд. 2011-2013 онд дүүргүүдийн Засаг дарга нар бие биетэйгээ уралдан өч төчнөөн тэрбум төгрөгөөр усан оргилуур барьж, ээлж дараалан ашиглалтад оруулж байсан. Гэтэл өнгөрсөн жил тэдгээрээс гарын таван хуруунд ч хүрэхгүй шахам нь хэвийн ажиллаж байсан. Энэ хавар тэдгээрийн хэдийнх нь нүд аньсан байхыг таах аргагүй. Үүний учрыг Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, чимэглэл хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбат “Аж ахуйн нэгж, албан байгууллагууд усан оргилуур барихдаа тодорхой зураг төсөл, стандартгүйгээр барьдаг нь амархан эвдрэх, багахан хугацааны дараа ашиглагдахгүй болох зэрэг байдалд хүргэдэг.

Хөрөнгөө хэмнэж байна гээд труба цоолж, ус шахаад л түүнийгээ усан оргилуур гээд нэрлэчхэж байна. Мөн хүйтний улирал эхлэхэд усаа сайн шавхалгүй хөлдөөчхөөд дараа жил нь ашиглаж чадахгүй байдалд хүрсэн газар олон байна” гэж тайлбарласан юм. Өөрөөр хэлбэл, ажилладаггүй усан оргилууруудын дийлэнх нь ийм шалтгаанаар дахин сэхэхгүй гэсэн үг аж. Иймд нэгэнт дахин ашиглах боломжгүй, ус оргилуулж чадахгүй, хажууд нь хүн суучхаар сандалгүй, хог хаях савгүй, олигтой бүтээн байгуулалтгүй газруудыг буулгаж, оронд нь цэцгийн мандал байгуулж, зүлэгжүүлье. Үгүй бол нийслэлийн дүүрэг бүрийн гадаа, зарим байгууллагын үүдэнд усан оргилуур төрхтэй хогийн цэг жилээс жилд нэмэгдэхээр байна.

УСАН ОРГИЛУУР БАЙГУУЛАХДАА УСНЫ АСУУДЛЫГ НЬ БҮРЭН ШИЙДЭЖ ӨГЬЕ

Бид барьж, байгуулсан усан оргилуураа зориулалтаар нь ашиглаж чадахгүй байгаад ийм нэг дутагдал байна. Хөрөнгө гаргаж, гудамж, талбайд усан оргилуур барьж байгуулсан атлаа усны асуудлыг бүрэн шийдвэрлээгүй, ус ашиглалтын төлбөрийг хариуцдаггүй, байнгын хараа хяналт дор байлгаж чаддаггүй, орчны ариун цэврийг сахиж чаддаггүйтэй ихээхэн энэ нь холбоотой аж. Өөрөөр хэлбэл, усан оргилууруудад хариуцах эзэн алга. Бүр ус ашиглалтын зардлыг хэн, хаанаас гаргах нь тодорхойгүй усан оргилуурын тоо нийслэлд 40 орчим бий гэнэ. Ийм шалтгаанаар “харангадаж” байгаа усан оргилуур ч бий аж. Тиймээс усан оргилуур барьж, байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, дарга, иргэн ус ашиглалтын зардлаа тооцож, тухай бүрт гаргадаг байх нь усан оргилууртай Улаанбаатар болоход гол нөлөө үзүүлэх юм.

НИЙСЛЭЛИЙН УСАН ОРГИЛУУРУУД ХАРИУЦАХ ЭЗЭНТЭЙ БОЛНО

Ингээд нийслэлийн Захирагчийн ажлын алба орж, нийслэлийн усан оргилуурт хэрхэн анхаарал хандуулж буйг сонирхлоо. Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Нийтийн эзэмшлийн эд хөрөнгө, чимэглэл хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэбат “Нийслэлчүүдийн хувьд өдгөө болоод ирээдүйд хэрэгтэй хамгийн чухал зүйл бол усан оргилуур, усан хөшиг, усан толио, усан сан юм. Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт нийслэлийн дүүрэг бүрийг усан оргилууртай болгох тухай тусгасан байгаа. Гэхдээ зүгээр ч нэг усан оргилуур бус сэтгэл, хөрөнгө зарж, технологийн дагуу бүтээсэн бүтээн байгуулалт байхаар төлөвлөж буй. Энэ нь нийслэлчүүдийн амралт, чөлөөт цагаа өнгөрүүлдэг газар байхаас гадна агаар чийгшүүлж өгөх нэн чухал зүйл” гэсэн юм.

Энэ ч үүднээс нийслэлийн усан оргилууруудыг хэвийн ажиллагаанд, стандартын дагуу ажиллуулах Ажлын хэсэг томилж, энэ хавраас нийслэлийг олон усан оргилууртай болгохоор ажиллаж эхлэх аж. Ингэхдээ хамгийн гол нь усан оргилуурын байнгын ажиллагаа, ариун цэвэр, цахилгаан, техникийн аюулгүй байдлыг тогтмол хянаж, шалгах юм байна. Өөрөөр хэлбэл, энэ хавраас нийслэлийн усан оргилуурууд хариуцах эзэнтэй болох аж. Энэ талаар мэргэжилтэн Б.Эрдэнэбат “Дүүрэг, аж ахуйн нэгж байгууллагууд, орон сууны хорооллууд усан оргилуур байгуулдаг ч тэр нь урт насгүй, ямар ч техникийн үндэслэлгүй, зориулалтын зураг төслийн дагуу бус, харагдах үзэмж төдий зүйл хийсээр ирсэн. Тиймээс Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас томилсон холбогдох байгууллагуудын төлөөлөл бүхий Ажлын хэсгийнхэн усан оргилууруудын ашиглалт, ажиллагаа, ариун цэвэр, бүтээн байгуулалтын зураг төсөл гээд шаардлагатай бүх зүйлд хяналт тавьж ажиллахаар боллоо.

Үүнээс гадна усан оргилуурын байгууламж барьсан ч зориулалтын дагуу ашиглахгүй байгаа албан байгууллагуудад үргэлжлүүлэн ажиллуулахыг, цаашид хэрхэн арчилж, тогтмолжуулах тухай заавар, зөвлөмж хүргэхээр бэлтгэж байна. Үүнээс гадна хамгийн чухал зүйл бол усан оргилуурын усны ариун цэврийн асуудал. Өнөөдрийг хүртэл тодорхой цөөн тооны газар усны ариун цэвэрт анхаарал тавьж ирснээс бусад нь тодорхойгүй байгаа. Мөн нийтийн зориулалттай усан оргилуур үгүйлэгдэж байна” гэсэн юм.

Мөн шинээр баригдаж буй хотхон, орон сууцны хорооллууд, албан байгууллагуудын барилгын зураг төсөлд усан оргилууртай байх шаардлага оруулна. Үүндээ мөн маш хатуу хяналт тавьж, хэрэгжүүлнэ. Нийслэлийн гол цэгүүдэд усан хөшиг, усан толио байгуулахаар төлөвлөөд байна. Гэхдээ одоогоор цэгүүдээ хараахан тодорхойлж амжаагүй байна. Цаашид Улаанбаатарын хэвийн ажиллагаатай усан оргилуурын тоо тогтмол нэмэгдэх болно хэмээн ярьсан юм. Одоогоор манайд усан оргилуурыг ингэж барина гэсэн албан ёсны стандарт, журам байхгүй гэнэ. Гэхдээ тус Ажлын хэсгийнхэн журамтай болгохоор ажиллаж буй аж.

УСАН БАЙГУУЛАМЖТАЙ БОЛЪЁ

Гадна дотнын хүмүүсийн нүдийг хужирлаж, сэтгэлийг баясгасан усан оргилуурын томоос том цогцолбортой больё. Дундаа нэг барималтай, эсвэл ус нь ээлжлэн цоргоор цацагддаг хэвшмэл сэтгэлгээг эвдсэн гайхамшигтай бүтээн байгуулалтыг хөрсний ус, уран барималчдаа ашиглан байгуулах боломж бидэнд бүрэн бий. Жил ирэх тусам манайхыг зорих жуулчдын тоо нэмэгдэж буй энэ үед бид хүмүүсийн сэтгэлийг тайтгаруулж, амраах газар олныг байгуулах нь зөв менежмент юм. Үүнээс гадна Ираны Испахан хотод хотын дундуур урсах том голын дотор голын уснаас нь дээш оргилуулсан оргилуур байдаг нь тус хотын агаарыг чийгшүүлэхээс гадна өнгө үзэмжийг нь ихэд нэмэгдүүлдгийг очсон хүн бүхэн дурсан тэмдэглэсэн байдаг. Энэ аргыг бид Туул голын аль нэг хэсэгт хэрэгжүүлсэн ч буруудах юмгүй.

Б.Энхмарт

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан