Сүүлийн жилүүдэд ашиглалтад орж буй орон сууцны тоо тасралтгүй өсөж байгааг тоо баримтаас харж болно. Гэвч эдийн засгийн хямралаас үүдэн эрэлт төдийлөн их биш байна. Иргэдийн зүгээс гар дээрээ бэлэн мөнгөгүй учраас урьдчилгаа 30 хувийг төлж, орон сууцны зээлэнд хамрагдахад хүнд байгааг хэлж байна. Харин барилгын компаниудын хувьд нэгэнт барьсан барилга зарагдахгүй байна гэдэг алдагдалтай ажиллах нөхцөл нь болж байна гэж хэлж болно.
Харин сүүлийн үед урьдчилгаа 30 хувийг багасгах тал дээр Барилга хот байгуулалтын яамныхан ярьж байгаа. Энэ талаар тус яамны дэд сайд Г.Байгалмаагаас тодрууллаа.
-Найман хувийн хүүтэй моргейжийн зээлийн урьдчилгааг багасгах талаар санал гаргаад байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?
-Моргейжийн зээл хэрэгжүүлээд 30 хувийн урьдчилгаа бүрдүүлсэн хүмүүс бүрэн хамрагдсан. Харин ийм боломжгүй хүмүүст бид энэ хөтөлбөрийг эргэн харж, 30 хувийн урьдчилгааг хөнгөвчлөе гэсэн бодолтойгоор ажиллаж байна.
Анх найман хувийн хүүтэй моргейжийн зээл гарахад 10-30 хувийн урьдчилгаатай байя гэж яригдаж байсан. Монголбанк, арилжааны банкуудтай ярьж байгаад 30 хувиар тогтсон байдаг. Тиймээс урьдчилгааг 10-20 хувь урьдчилгаа төлөх нөхцөлтэй байхаар зохицуулахаар ярьж байна.
-Барилгын салбарт нийлүүлэлт байгаа ч эрэлт бага байна гэж ярьж байна. Энэ талаар?
-Ер нь сүүлийн таван жил ашиглалтад орсон барилгын тоон үзүүлэлтийг авч үзвэл 2013 онд авч хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд огцом ахиц гарч, нийлүүлэлт өссөн. Жилдээ 12-13 мянган айлын орон сууц ашиглалтад ордог байсан бол өнгөрсөн жил 25 мянган айлын орон сууц орсон байна.
Эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэх боломж хомс байгаагаас эрэлт буурсан үзүүлэлттэй байна.
Томоохон хотхон, хорооллуудын дэд бүтцийг бага оврын байдлаар шийдэхийг хичээж байна
-Энэ жил хичнээн айлын орон сууц ашиглалтад орох бол?
-2015 онд нийт 30 мянган айлын орон сууц ашиглалтад орно. Өмнөх онд зарагдаагүй 7000 айлын орон сууц дээр шинээр нэмэгдэх тоо нийлээд гэсэн үг. Хот, хөдөөд ялгаагүй орон сууцанд орох хүсэлтэй иргэд олон бий. 2016 он гэхэд аймаг бүрд 1000 айлын орон сууц барих боломж бий.
-Барилгыг дагаад дэд бүтэц хөгжиж байх хэрэгтэй. Энэ тал дээр яамны зүгээс ямар бодлого барьж байна вэ?
-Өнгөрсөн хоёр жилд Улаанбаатар хотын газар төлөвлөлт, тэлэлтийг Яармаг, Нисэх, Баянголын ам гээд баруун тийш тэлнэ гэж харсан. Ингээд энэ чиглэлд дэд бүтэц, шугам сүлжээний ажлыг хийсэн. Цэвэр ус, цахилгаан эрчим хүч, цэвэрлэх байгууламжийн ажлуудыг хийсэн. Буянт-Ухаагийн цэвэрлэх байгууламжийг хүчин чадлыг нь хоёр дахин нэмэгдүүлсэн. Өнөөдрийн тулгамдаж буй асуудал бол цэвэрлэх байгууламжийн асуудал учраас Нисэхийн цаана 20 мянган метр кубын цэвэрлэх байгууламж шинээр барьж байна.
Бид шинээр барих томоохон хотхон, хорооллуудын дэд бүтцийг бага оврын байдлаар шийдэхийг хичээж байна. Өнөөдрийн барилгын салбарт хэрэглэгдэж буй техник технологийн хувьд маш их шинэчлэл агуулсан байгаа. Эрчим хүчний хувьд гэхэд л нарны гэрэл, зай, салхин сэнс гээд олон зүйл байна. Зөвхөн нүүрс түлснээр дулаан, цахилгаан гаргадаг гэдэг ойлголт байхгүй. Тэгэхээр энэ боломжит шийдлүүдийг салбартаа авч хэрэгжүүлэх хэрэгтэй.
Цахилгаан, дулааны хүрэлцээ мууг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ аль болох зохицуулалт хийх боломжийг эрэлхийлж ажиллаж байна. Энэ тал дээр Эрчим хүчний яамныхан ч анхаарал хандуулан ажилладаг. Бид өнгөрсөн жил хотын зүүн талд Амгаланд дулааны “УС 15” станцыг барьж байна. Энэ жил бүрэн хүлээлгэж өгөх боломжтой. Ингэхээр хот зүүн тийшээ тэлэх боломжтой.