Замын хөдөлгөөний зохиомол түгжрэлийг бууруулах зорилготой “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор гаргасан.
Гэвч энэ нь хууль зөрчсөн үйлдэл болсон учраас Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас энэ үйлдлээ зогсоох албан шаардлага хүргүүлсэн байна.
“Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам”-д зааснаар замын хөдөлгөөний дүрмээр түр буюу удаан зогсохыг хориглосон замын зорчих хэсэгт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсоож, хөдөлгөөнд саад учруулсан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхээр зохицуулсан бөгөөд хуулиар зохицуулсан харилцааг журам гаргаж өөрөөр зохицуулалт хийсэн гэж үзэж байгаа юм.
Тодруулбал “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам” гаргах эрх Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд хуулиар олгогдоогүй байна.
Тиймээс энэхүү зөрчлөө арилгах албан шаардлагыг хүргүүлжээ. Мөн зөрчил гаргасан албан тушаалтнуудад өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу захиргааны шийтгэл буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлэн торгууль ногдуулах арга хэмжээ авахаар болсон байна.
2014 онд 8448, 2015 оны 2 дугаар сарын 28-ны байдлаар 3298, нийт 11746 тээврийн хэрэгслийн дугуйг тус тус түгжиж, нийт 234,9 сая төгрөгийн орлого олжээ. Үүнээс 23,4 сая төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээс 19,2 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлжээ.