gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Залуу хүний заавал үзэх 5 кино

Соёл урлаг
2015-06-05
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2015-06-05

Кино бол аль нэг бүлэг хүмүүс рүү чиглэсэн бус харин олон нийтийг хамарч чадах түүгээрээ хүний сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх урлагийн нэг төрөл.

Монголчууд кино бүтээж эхлээд өдгөө 80 жилийн нүүрийг үзэж байгаач уран бүтээлчид маань уналт, босолтын аль алийг үзсэн. Харин одоогийн Монгол контентууд алтан үеийн шилдэг бүтээлүүдийн адил нийгэмд тулгамдаж буй үзэл суртал, асуудлуудын талаар нэгийг бодогдуулж, залуучуудад сургамж болохуйц чанартай бүтээлүүдийг гаргадаг болсон байна. Эдгээрээс дараах онцлох 5 бүтээлийг дурдвал:

“Ээжээ надтай гэрлээч”

Нэрнээс нь харахад жигшмээр мэт санагдсан ч үзэж дуусаад алга ташихаас өөр зүйлгүй болсон.

Хайр хамгаас хүчтэй, хайртай хүнтэйгээ насан туршдаа хамт амьдарна гэдэг мэдээж амьдын диваажин... Гэтэл нэг өдөр анхны хайр чинь гэнэт гарч ирвэл та босгосон амьдралаа орхиж чадах уу? Хүсэж, шунасан хүнтэйгээ урдах амьдралаа нураагаад нийлэхэд эргээд харахад энэ зүгээр л хүүхдийн гэнэн шохоорхол мэт санагдах сэтгэл зүйн драм киног үзэхэд илүүдэхгүй шүү.

“Содура”

Тайгын гүнд нууцлаг нэгэн ард түмэн амьдран суудаг тухай бид олонтаа сонсож байсан ч энэ удаад нүдээр үзэх аз завшаан олдсон нь олзуурхмаар. “ЦААТАН”-гуудын ахуй амьдралыг дэлгэцийн бүтээлд мөнхлөн үлдээж чадсан “Содура” уран сайхны киноны тухайд утга агуулга, дуу хөгжим өөлөх зүйлгүй бүтээл болжээ. Содура хэмээх бүсгүйн хайр дурлалын төлөөх тэмцэл, цусаа цэвэр байлгах цөөн үндэстнээ авч үлдэх гэсэн отгын ахлагчийн зовнил, бөө сахиусныхаа хүчээр хараал хийлгэсэн хөл хүнд эмэгтэйн амийг аварч буй өвөрмөц ястны онцлогийг харуулсан гайхалтай бүтээл болсон байна лээ.  

“Ар хударга”

“Үргээлэг”-ийг би хувьдаа “Чонон сүлд”-ээс илүү BEST гэж боддог. Гэтэл “Ар хударга” давчихлаа. Итгэмээргүй юм гэсэн үзэгчдийн сэтгэгдэл энэ киног үзэхэд хүргэсэн.

Өнөөдөр чамайг, маргааш бусдыг хуурах хүмүүст бүү итгэ. Ар нуруу руу чинь хэн хутга шаадаг гээч? “Арыг чинь хамгаалах ёстой тэр хүн чинь” хэмээн нөхөрлөлөө эргэн нэг ажих тухай танд сануулахаас гадна, нэгэнт буруу хүмүүстэй орооцолдсон бол буцах зам бэрх зэрэг кинон дээрх тулааны сценүүд үнэхээр ойрын хэдэн жилдээ хийгдээгүй уран бүтээл болжээ. Бүтэхгүй зүйлтэй орооцолддог залууст шоронгийн амьдралыг жигштэл үзүүлсэн тус киноны нэг хэсгээс гаргасан амьд харилцааны диалог ёстой л сошиал ертөнцийг нэг донсолгох шиг болж байна гэвэл хилсдэхгүй болов уу? Үзээд таалагдахгүй бол мөнгөө буцааж аваарай гэж зохиолч нь хэлсэн “АР ХУДАРГА” кино бол ЗАЛУУ ХҮНИЙ ЗААВАЛ ҮЗЭХ ЁСТОЙ КИНО болсон байна лээ.

 “Аав”

Хүн энэ хорвоод төрөхдөө эцэг эхээ сонгож төрдөггүй нь лавтай. Гэвч ээжгүйгээ зөвхөн эцэгтэйгээ амьдралын хатуу хөтүүг түүний хүний хайр, нөмөр нөөлөгтэй туулах нь бас л аз жаргал билээ.

Өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг тун зүйтэй хөндсөн төдийгүй залууст олон сургамжтай мессежүүдийг өгсөн байсан. Ганц бие аав охиноо өсгөнө гэдэг амаргүй даваа бөгөөд чанга хатуу үгээр үглэж бус үлгэрлэж өсгөхийг харуулсан тус кинонд “Охин минь чи энэ хорвоод эх хүн болох гэж төрсөн алуурчин биш” хэмээх ганц өгүүлбэр өнөөгийн залуусын үр хөндөлтийг хүний чихэнд бус зүрхэнд нэвчтэл эсэргүүцсэн байсан.  Эцэст нь хэлэхэд үр хүүхэд гэдэг бурхны өгсөн хамгийн нандин бэлэг юм...

“Миний л хайр”

Шинэхэн гэрлэсэн хосуудад үл ойлголцон маргалдах үе бишгүйдээ тохиолддог бөгөөд уг маргаан, үл ойлголцлыг хамтдаа даван туулах нь юунаас ч чухал бөгөөд хөндлөнгийн хүмүүсийг хэрхэвч оролцуулах хэрэггүй болох талаар залуу хосуудад сургамжтай кино байлаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан