УИХ дахь “Шударга ёс эвсэл”-ийн бүлгээс мэдээлэл хийлээ. Тус бүлгийнхэн хурлаараа хоёр асуудал хэлэлцжээ.
Нэгдүгээрт, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй гэж үзсэн байна. Учир нь уг хуульд албан татвараас нэг удаа чөлөөлсөнтэй холбоотой харилцааг тусгасан. Гэтэл энэ хууль нь өмнөх Засгийн газрын үед 2012 онд батлагдсан Эдийн засгийн өршөөлийн тухай хуулиас ялгарах юмгүй болж гэж бүлгийн гишүүд үзсэн. Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль нь өнөөгийн хүндрэлийн үед бизнес эрхлэгчдэд төрөөс гаргасан янз бүрийн шийдвэрээс болж дарамт шахалт үүсэж байгааг зохицуулах хууль атал Эдийн засгийн өршөөлийн хуультай холилдсон байна гэж бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ байр сууриа илэрхийлэв.
Хоёрдугаарт, Засгийн газраас өнгөрсөн баасан гаригийн орой УИХ-д өргөн мэдүүлсэн Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг бүлгийн хурлаар авч хэлэлцээд, энэ нь яаралтай авч хэлэлцэж болохгүй асуудал гэж үзжээ. Монгол Улсын иргэн бүр байгалийн баялгийг тэгш хүртэх эрхтэй. Засгийн газар энэ асуудлыг яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д оруулж ирсэнд гайхаж байна. Иймд уг ордын эдийн засгийн үр өгөөжийн талаар судалгаа хийж, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулахаар болжээ.