Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит 16 дугаар хурал болжээ. Энэ хураар Монголын Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэхээр шийдвэрлэсэн байна.
Иймд өнөөдөр Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоог өөрийгөө зохицуулах байгууллагаар Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор батламжиллаа.
Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо 2013 онд батлагдсан Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн хүрээнд өөрийгөө зохицуулах байгууллага болох хүсэлт гаргажээ.
Энэ холбоо 1995 онд байгуулагдсан бөгөөд үнэт цаасны зах зээл дэх мэргэжлийн оролцогчдоос бүрдсэн төрийн бус байгууллага юм.
Ийнхүү манай улсын үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа явуулах анхны өөрийгөө зохицуулах байгууллага бий боллоо. Энэ байгууллага зах зээлийн зохицуулалттай этгээдийн мэргэжил, ёс зүйн болон санхүүгийн хариуцлагыг дээшлүүлэх, үйл ажиллагааны эрсдлээс урьдчилан сэргийлэх, төрийн зохицуулалтын зарим чиг үүргийг хэрэгжүүлэх зэрэг эрх, үүрэгтэй болж байгаа юм.