АХБ-наас дахин 25 сая ам.долларын зээл авахаар болж байна. Өнөөдөр Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаанаар энэ зээлийг авахыг зөвшөөрөн, УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх боллоо. Зээлийн нөхцөлийг танилцуулбал,
- Хугацаа-25 жил
- Хүү-2 хувь
- Зээлийн дүн-25 сая ам.доллар
Дээрх зээлийг 20 МСҮТ болон 30 ЕБС-д тоног төхөөрөмж нийлүүлэхэд зарцуулах юм. Зарим ЕБС-ийн ахлах ангийнханд мэргэжлийн чиг баримжаа олгох хичээлүүдийг заадаг. Иймд мужаан, үсчин, нарийн боовчин, тогооч болохоор суралцах сурагчид болон оюутнууд дадлага хийх тоног төхөөрөмж худалдан авах шаардлага үүсчээ.
Харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Боловсролын салбарт зээл авахыг зөвшөөрнө. Гэхдээ зээлийн нийт дүнгийн хэдэн хувийг тоног төхөөрөмжид зарцуулахыг мэдмээр байна. Учир нь ихэнх зардлыг гадны зөвлөхүүдийн цалинд өгчихдөг. Мөн 30 саяын үнэтэй зүйлийг 300 саяар аван, хөөсрөл оруулах нь элбэг. Чөтгөр детальд байдаг гэдэг болохоор энэ бүхэнд анхаараарай" гэсэн юм.
Түүний асуултад хариулсан Хөдөлмөийн сайд С.Чинзориг “Зээлийн 73 хувийг тоног төхөөрөмж худалдаж авахад, 3 хувийг зөвлөх үйлчилгээнд, 24 хувийг үйл ажиллагааны зардалд зарцуулна” гэв.
Байнгын хорооны хуралдаанд нийт 35 гишүүн суух ёстойгосс 22 гишүүн сууж, 100 хувийн саналаар дээрх зээлийн дэмжлээ.