Шерлок Холмсын тухай олонд ил болоогүй өгүүллэг олджээ
Их Британид алдарт зохиолч Артур Конан Дойлын Шерлок Холмсын тухай алга болсон нэгэн өгүүллэг бичсэнээс нь хойш 100 гаруй жилийн дараа олдсон байна.
Өдгөө 80 настай түүхч Уолтер Эллиотт өөрийн дээврийн өрөөн дэх номон дундаас тэрхүү өгүүллэгийг олжээ. Энэ нь Конан Дойлын сүүлийн 80 жилийн хугацаанд ил болсон уншигчдад танил болоогүй анхны зохиол болж байна.
“Хэчнээн ийм ном хэвлэгдээд худалдагдсаныг мэдэхгүй юм. Надад энэ ном 40 эсвэл 50 жил болсон байна” хэмээн Эллиот Дэйли Мэйл сонинд ярьжээ.
“Sherlock Holmes: Discovering the Border Burghs and, by deduction, the Brig Bazaar" хэмээх нэртэй 1300 үгтэй өгүүллэг нь 1904 онд хэвлэгджээ. 1902 онд үерийн улмаас эвдэрч сүйдсэн гүүрийг сэргээн босгоход зориулж мөнгө босгох зорилготойгоор Шотландын Селкирк хотын оршин суугчдын хэвлүүлсэн түүвэр өгүүллэгт тэрхүү өгүүллэг багтжээ.
Энэ газар үргэлж ирдэг байсан Конан Дойл тэрхүү түүвэрт зориулж өгүүллэг бичихээр зөвшөөрчээ. Тус өгүүллэгт Ватсон эмчийг Селкирк явах гэж төлөвлөж буйг Холмс дедукцийн аргаар тооцоолон гаргаж ирдэг тухай гардаг байна.
Эллиотт тэр номыг хэрхэн худалдаж авснаа санахгүй байна, найз нөхдийнх нь нэг авчирсан байж магадгүй гэнэ.
"Тэр [Конан Дойл] энэ хотод ирээд ном хэвлүүлэхэд тусалж байсныг бодоход үнэхээр хайртай байсан бололтой. Энэ бол маш гайхалтай өгүүллэг” хэмээн Эллиотт ярьжээ.
Тус түүвэр өгүүллэгийг Селкирк хотын музейд тавихаар болжээ.
Эх сурвалж: ВВС