Киргиз улсын нийслэл Бишкект өнгөрсөн сарын 28-наас хоёрдугаар сарын 1-нд болсон боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнээс олимпийн хүрэл, ДАШТ-ий хүрэл медальт, ДЦАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ мөнгөн медаль хүртсэн байна.
Энэ жил 39 дэх удаагаа зохион байгуулсан тус олон улсын тэмцээнд есөн орны 177 тамирчин өрсөлджээ.
Тэмцээний 69 кг-д хүч сорьсон манай гавьяат тамирчин эхний даваанд гоц мөргөж, наймны нэг шигшээд Казахстаны Максат Базарбаевыг “дутуу гаргаж”, дөрөвний нэг шигшээд Киргизийн Н.Кобашевыг, хагас шигшээд мөн киргиз тамирчин Е.Болотбекулуг ялаад аваргын төлөө Узбекистаны Махмуд Гайповтой тоглож байхдаа хөмсөг нь задарсаны улмаас тоглолтоо дуусгажээ.
Тус олон улсын тэмцээнд Л.Энхбаатар дасгалжуулагчтай манай дөрвөн боксчин өрсөлдсөн ч гавьяатаас бусад нь медаль хүртээгүй байна.