Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн даргаар ажиллаж байсан С.Болормаа амь насаа алдсан хэрэг өнгөрөгч 2020 оны хоёрдугаар сард гарсан.
Прокурорын байгууллагаас хэрэг гарах үед аймгийн Засаг даргаар ажиллаж байсан В.Рэнцэндорж нарын гурван хүнд яллах дүгнэлт үйлдэж хэргийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.
Хэрэгт холбогдогч нарын гэм буруугийн шүүх хуралдаан энэ оны арваннэгдүгээр сарын 19-ний өдрийн 09:00 цагт эхэлж арваннэгдүгээр сарын 20-ны өдрийн 00:21 цаг хүртэл үргэлжилж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Шүүх хуралдаанд шүүгдэгч В.Рэнцэндорж, Б.Лхагважаргал, Э.Мэндсайхан нар дөрвөн өмгөөлөгчтэйгөөр оролцсон. Мөн хохирогчийн ээж болон зургаан гэрч шүүх хуралд оролцов.
Говь-Алтай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гурван шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
2.Энэ гэмт хэргийн улмаас:
2.2.хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Хэргийг эргэн сануулахад, 2020 оны хоёрдугаар сарын 18-19-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар ажиллаж байсан С.Болормаа тус аймгийн Засаг дарга В.Рэнцэндоржийн албан өрөөнөөс гарч явсны дараа амиа алдсан.