Хэрвээ хүнд “хүн” байхын тулд заавал билиг ухаан шаардагддаггүй бол яах вэ? Хэрэв тэр боловсрол эзэмшиж чадаагүй, бас одоо ч чадахгүй хэвээр бол бас яах вэ? Нөхцөл байдал нь ингээд таарахыг үгүйсгэхгүй шүү дээ. Цаашлаад өөрөөс нь бусад хүмүүс оюунлаг бус мунхаг байгааг нь зөвшөөрөхгүй бол яах бол? Хэрэв билиг ухаан түүнийг хамт олон, найз нөхөд, ураг төрлийнхөө дунд "цагаан хэрээ" болговол энэ нь түүний бусдад хандах хандлагад нь чөдөр тушаа болох уу?
Үгүй дээ үгүй, үгүй юм аа! Ямар ч үед билиг ухаан хэрэгтэй. Энэ нь өөрт болоод өрөөлд, тэрчлэн сав шим ертөнцөд чиг хамаатай. Энэ бол хүмүүн биднийг баяр жаргалтай, урт удаан амьдрал тийш хөтлөхөд ихээхэн утга учиртай “үнэт зүйл” юм. Тийм ээ, өнө удаанаар!
Тиймээс л билиг ухаан гэдэг хүний явдал мөртэй эн чацуу эд. Харин хүний эрүүл мэнд бол биднийг биеийн болон оюун санааны түвшинд урт удаан амьдруулах амин чухал эрдэнэ юм. Хуучны нэг номонд: “Ижий ааваа хүндэл, хэрэв тэгж чадваас та хорвоогийн нарыг илүү олон жил харах болно” хэмээн бичсэн байдаг. Энэ нь дан ганц хувь хүнд зориулсан гэхээс илүүтэй ард түмэн, үндэстэнд бүхэлд нь хамаатуулж, зориулж хэлсэн мэргэн үг юм.
Гэхдээ юун түрүүнд “билиг ухаан” гэж юу болох, яагаад үүнийг “урт наслах сургаал”-тай холбож буйг тодорхойлъё.
Дийлэнх хүн ийн боддог: Ухаантай хүнийг ном их уншдаг, өндөр боловсролтой (хүршгүй дээд хүмүүнлэгийн гэгдэх), юм үзэж нүд тайлсан (их аялсан), нэг бус нэжгээд хэл мэддэг гэж ойлгодог. Гэвч энэ бүхэн байвч “билиг ухаан”-ы хувьд тийм биш байх нь цөөнгүй. Харин нэг их уншиж гавиагүй, үзэж харсан нь хомс, харь хэл төдийлөн сайн мэдэхгүй ч мөн чанарынхаа хувьд ухаалаг хүмүүс бидний дунд цөөнгүй оршдогийг бид мэдэх нь зүй юм. Боловсролыг “билиг ухаан”-тай яавч хольж хутгаж болохгүй. Боловсрол нь хуучин агуулгаар дүрслэгддэг бол “билиг ухаан” нь шинэ зүйлийг бий болгож, хуучныг шинэ гэж ухамсарлах үйл явц юм.
Билиг ухаан гэдэг нь ерөөс л амьдрахуйг ойлгох, хүлээн зөвшөөрөх, хүлээцтэй байх хандлагаас эхлэх юм.
Жинхэнэ “ухаалаг” хүнийг түүний олж авсан бүхий л мэдлэг, боловсрол, амьдралынх нь дурсамжаас хүртэл салгаад үзье. Түүнийг дэлхий ертөнц дээр ирээд орчин тойрноосоо сурсан, мэдсэн, ойлгосон бүх зүйлээ мартжээ гэе. Уран зохиолын сонгодог бүтээлүүдийг мэдэхгүй, хамгийн агуу урлагийн бүтээлүүдийг ч санахгүй, тэр талын ямар ч ойлголтгүй, хамгийн чухал түүхэн үйл явдлуудыг ч бүр мартжээ гээд төсөөлье. Үүний дараа түүнд үлдэх зүйл бол; тухайн хүний оюун санааны эрэл хайгуул хийх үнэт зүйлсийн мэдрэмж, мэдлэг олж авах хүсэл эрмэлзэл, түүх сонирхох сониуч үзэл, гоо зүйн мэдрэмж, байгалийн сайхныг дуу алдаж шагширдагтай адил жинхэнэ урлагийн бүтээлийн сайхныг бишрэх чадвар, бусдын зан чанар, онцлогийг ойлгох, бусдын оронд өөрийгөө тавиад чин сэтгэлээсээ ойлгох чадвар, өөрийн бүдүүлэг, хайхрамжгүй, уур уцаар болон атаа жөтөө зэрэг араншнаа хойш тавьж бусдад туслах зэрэг болно.
Түүгээр ч үл барам өнгөрсөн түүх соёлдоо хүндэтгэлтэй хандах хандлага, хүмүүжилтэй байх дадал, ёс суртахууны асуудалд хариуцлагатай хандах, эх хэлнийхээ (аман болон бичгийн ) баялаг байдал, дархлаанд хүндэтгэлтэй хандах зэрэг нь л бидний “билиг ухаан” хэр хэмжээнд оршиж буйг илтгэх юм. Билиг ухаан нь зөвхөн мэдлэгт төдийгүй бусдыг ойлгох, энэрэх сэтгэлд оршдог. Энэ нь наанадаж л хүнтэй хүндэтгэлтэйгээр маргаж мэтгэх, биеэ ямар ч нөхцөлд даруухан хийгээд ухамсартай авч явах, бусдад сүр бараагүйгээр тус дэм хүргэх, байгалиа энэрч хамгаалах, орчин тойрондоо хог хаяж бохирдуулахгүй байх, хараалын үг хэлэхгүй, муу санаагаа тэвчдэг байх зэрэг үй олон жижиг зүйлсээс эхэлдэг.
Би Оросын умард нутагт суух жинхэнэ ухаантай тариачдыг мэддэг байлаа. Тэд орон гэрээ гайхам сайхнаар авч явж, хэзээд л ариун цэврийг ягштал сахиж, дуу хуурыг сэтгэлд дотноор таашааж, өөрт болон өрөөлд тохиолдсон хууч яриа, үүх түүхийг хүүрнэж, ахуй амьдрал нь эмх цэгц, дэг журам сайтай, өөр хоорондоо найрсаг зочломтгой, бусдын уй гашуу, баяр хөөрийг хуваалцах чадамж өндөр байсан юм.
Зүрх сэтгэлийн боловсролын доройтол нь хүнд бие махбодын хямралыг ихээр үүтгэдэг. Би хэдийгээр эмч биш ч үүнд туйлын итгэдэг, миний амьдралын олон жилийн туршлага үүнийг баталдаг юм.
Билиг ухаан гэдэг нь ерөөс л амьдрахуйг ойлгох, хүлээн зөвшөөрөх, хүлээцтэй байх хандлагаас эхлэх юм. Бие бялдрын хүч чадлыг хөгжүүлж, чийрэгжүүлдэг шиг билиг ухааны хүчийг мөн л ялгаагүй байнгын өнгөлж, тордож байх нь зүй ёсны хэрэг билээ. Гагцхүү үүнийг ямар ч нөхцөлд хөгжүүлж, дадуулах арга ухаан зайлшгүй хэрэгтэй.
Хүн биедээ арчаатай байж анхаарах нь яриангүй түүнийг урт амьдруулах угтвар нөхцөл болж өгнө. Гэхдээ ихэнх хүн оюун санаа, сэтгэлийнхээ дотоод хүч, орон зайг тэлэх, тэтгэж баяжуулахыг тун бага ойлгож ухамсарладаг. Үнэн хэрэгтээ эргэн тойрондоо, хүрээлэн буй орчиндоо таатай бус сөрөг хариу үйлдлээр хандаж, бусдад дээрэнгүй, үл тоомсорлож хандах хандлага нь тухайн хүний оюун санаа, сэтгэлийн сул дорой байдлыг, цаашлаад амьдрах чадвар ямархан ядмаг болохыг харуулдаг юм. Тухайлбал, өнөөгийн олон хүн чихэлдсэн тээврийн хэрэгсэлд сэтгэл санааны хувьд тогтворгүй, сул хүн бол шууд л бүх зүйлд сөргөөр хандаж хариу үйлдэл гаргадаг. Ойр тойрныхонтойгоо үргэлж л хэл ам зөрж байдаг нэгэн мөн л “ойлголцох хийгээд ойлгох” чадамж доройдуун илрэл. Ямар нэг зүйлийн сайн сайхан талыг олж хардаггүй хүн бас л жаргал цэнгэл дутуутайн шинж. Бусдыг ойлгох чадвар сул, үргэлж л шүүмжилж, тэдэнд гомдож харуусдаг хүн эцсийн дүндээ аанай л өөрийнхөө амьдралыг үгүйсгэж бусдын амьдралд хөндлөнгөөс оролцдог нэгэн л байдаг. Иймд зүрх сэтгэлийн боловсролын доройтол нь хүнийг бие махбодын хямралыг ихээр үүтгэдэг. Би хэдийгээр эмч биш ч үүнд туйлын итгэдэг, миний амьдралын олон жилийн туршлага үүнийг баталдаг юм.
Халуун дулаан уур амьсгал, сайхан сэтгэл хүний бие махбодыг эрүүл байлгаад зогсохгүй дур булаам болгодог. Үүнд л гоо сайхан оршиж буй юм.
Уур хилэн гэдэг цаанаасаа сөрөг, таагүй хандлагыг илэрхийлдэг бол хилэн бадарсан ааг омог, дүрэлзсэн үйлдэл нь энэрэл нигүүлслийг үл агуулдаг, зайлшгүй учир шалтгаантай байдаг. Харин хүн төрөлх мөн чанараараа байх нь л илүү үнэтэй цэнтэй.
Хүний нийгмийн үүрэг бол яах аргагүй “билиг ухаантай” байх явдал юм. Энэ нь хүн өөрийнхөө өмнө хүлээх үүрэг хариуцлагатай, өөртөө ч тэр, эргэн тойрондоо ч сэтгэл өег жаргалтай, сэтгэлийн амар тайан нэгэн болохыг нь илтгэж өгдөг.
Энэхүү номонд миний залуу уншигчдад хүргэе гэсэн бүхий л зүйлс билиг ухаантай байхыг, бие болон сэтгэлийн эрүүл мэнддээ хайхрамжтай байхыг, ёс суртахуунтай байхыг захих юм. Хүн шиг, ард түмэн шиг өнө мөнх оршицгооё! Эцэг эхдээ хүндэтгэлтэй хандана гэдэг өргөн утгаараа өнгөрсөн цаг үеийн хамгийн сайн сайхан, ариун нандин, өв ухааныг дээдэлж, сүслэх явдал юм. Үүнд л бидний амьдралын агуу их аз жаргал, утга учир оршиж буй билээ!
[Д.С.Лихачёв “ Сайн сайхны тухай захидлууд (1985)” бүтээлийн 12-р захидал]
Орос хэлнээс орчуулсан: Б.Дорждэрэм
ХБНГУ, Кайзерзлаутерн хот