gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Э.Анужин: “Uber” компанид тэнцээд гадаа гараад “Yes” гээд орилж байснаа санадаг

О.Хандмаа
Хүмүүс
2021-04-10
4815
Twitter logo

Уншигч та бүхэнд Э.Анужинг танилцуулъя. Тэрээр 17 настайдаа аав ээжийнхээ итгэлийг өвөрлөн Австралид сурахаар явж, програм хангамжийн инженер мэргэжлээр их сургуулиа дүүргэжээ. Э.Анужин багаасаа боловсролд шимтэж, англи хэлийг өөрт сонирхолтой байдлаар сурч эхэлсэн байна. Тэрээр одоо Австралийн харилцаа холбооны “Optus” компанид программ хангамжийн хэлтсийн менежерээр ажилладаг. Өмнө нь “Uber” компанид ажиллаж байсан туршлагатай. 

Гэр хороололд өссөн хүүхэд нас, амьдралаа дээшлүүлэхээр БНСУ-руу явж ажиллах болсон аавынх нь шийдвэр, түүнийг дээд боловсрол эзэмшүүлэхийн төлөө хичээх гэр бүлийнхнийх нь хөдөлмөр Э.Анужинг зогсолтгүй урагшлах, өдөр бүр хичээх урам зориг болдог аж.

Бид түүний ертөнцөд хэсэг хором саатаж, өөрийгөө хөгжүүлдэг арга барил, төдийгөөс өдий хүртэлх сурч мэдсэн зүйлсийнх нь талаар сонирхолтой яриа өрнүүлснийг хүлээн авч уншина уу.

-Сайн байна уу. Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Сайн байцгаана уу. Намайг Эрдэнэбилэгийн Анужин гэдэг. Австралийн харилцаа холбооны “Optus” компанийн программ хангамжийн хэлтсийг ахлан ажиллаж байна. Өмнө нь “Uber” компанид ажиллаж байсан. “Southern Cross” их сургуулийг программ хангамжийн инженер мэргэжлээр төгссөн.

-Их сургуулиа төгссөнийхөө дараа “Хаана ажилд орох вэ. Эсвэл үргэлжлүүлж сурах уу” гэх мэт олон асуулттай нүүр тулдаг шүү дээ.
-Би нэгэнт л сургуулиа амжилттай төгссөн юм чинь том компанид ажилд орно гэж боддог байлаа. Ингээд “Google”, “Facebook” зэрэг том компанид ажилд орохоор олон удаа оролдсон ч тэнцээгүй. Гэхдээ тэр хугацаандаа маш их зүйлийг сурсан. Би юун дээр алдав. Ямар ур чадвараа сайжруулах ёстой зэргээ анхаарсан. Ажилд орохоор бэлдэж байх хугацааныхаа хажуугаар “Nine West” брэндийн гутлын дэлгүүрт худалдагч хийж байлаа.

Олон жилийн ажлын туршлагатай, дэлхийн том сургууль төгссөн хүмүүс надтай цуг “Uber” компанид ажлын ярилцлагад орж байсан

Дараа нь стилистээр хэсэг хугацаанд ажиллаж үзсэн. Энэ бүхний хажуугаар үндсэн мэргэжлээрээ ажилд орохоор хүсэлтүүдээ явуулж, ярилцлагад орж байсан. Ингээд “Uber” компанид тэнцсэн. Миний чадвар бусадтай харьцуулахад тийм ч сайн биш байсан. Олон жилийн ажлын туршлагатай, дэлхийн том сургууль төгссөн хүмүүс надтай цуг “Uber” компанид ажлын ярилцлагад орж байсан. Гэхдээ миний харилцаа, хандлага, өөрийгөө илэрхийлэх чадвар намайг энэ ажилд оруулсан гэж боддог. Олон улсын компанид ажилд ороход чадвар тийм ч чухал биш. Угаасаа ажилд орохоор бүхнийг сууриас нь тайлбарлаж, зааж, үндсэн ойлголтыг олгодог. Тэгэхээр багийн дунд ямар тоглогч болж орох нь таны сонголт. Би таван үе шат бүхий ярилцлагад орсноор “Uber” компанийн ажилтан болсон юм. Ажилд тэнцсэн хариугаа сонсчхоод гадаа гараад “Yes” гээд орилж байснаа санадаг.

ХЭН НЭГНИЙ ТУУЛСАН ЗАМЫГ ШУУД ДАГАХ НЬ ӨРӨӨСГӨЛ

-Хүн өөртөө том зорилго тээчхээр ухрахгүй урагшлахад нөлөөлдөг юм болов уу. Та үүн дээр өөрийгөө хэрхэн анзаарч байсан бэ?
-Миний том зургаар харсан зүйлс санаанд багтаад байдаг. Төлөвлөгөөнүүдээ бичиж, алхам алхмаар урагшлахыг хичээдэг. Том зүйлийг нэг алхмаар хийнэ гэж байхгүй. Тиймээс жижиг хэсгүүдэд хувааж, алсын хараатай байх нь зүйтэй гэж боддог. Сул талаа бага багаар засаж, давуу талаа илүү өнгөлөх хэрэгтэй.

Хэн нэгний туулсан замыг шууд дагах нь өрөөсгөл гэж боддог. Тиймээс өөрийгөө олж, давуу ба сул талаа анзаарах нь чухал.

-Хамгийн анх Австралид очиж байсан үеэ дурсвал. Тухайн үед ямар хүндрэл бэрхшээлийг давж байсан бол?
-Намайг бага байхад аав маань БНСУ-руу ажиллахаар явсан юм. Монголын дундаж цалин бага учраас амьдралаа дээшлүүлэхээр явсан.

Тэр өдрөөс хойш ер нь яагаад санаа зоволтгүй амьдрахын төлөө заавал гэр бүлээсээ хол гадаад оронд ажиллах ёстой юм. Яагаад эх орондоо хангалуун амьдарч болдоггүй юм болдоо гэж би дотроо боддог болсон.

Би Монгол Улсдаа гэр бүлээрээ ажиллаж, амьдрах нөхцөлийг бий болгох том зүйл хийнэ дээ гэж арваадхан настай байхдаа боддог байсан. Яаж хийхээ мэдэхгүй ч сайн боловсрол эзэмших хэрэгтэйгээ л ойлгож байсан.

Манайх чинээлэг айл байгаагүй. Миний хүүхэд нас гэр хороололд өнгөрсөн. Гэхдээ аав, ээж маань намайг сайн боловсрол эзэмшүүлэхийн төлөө өр тавиад ч хамаагүй хөрөнгө оруулдаг байсан. Тэр их итгэлийг нь алдахгүйг хичээн 17 настайдаа Австралид сурахаар ирсэн юм. Сургуулиасаа 50 хувийн тэтгэлэгт хамрагдаж байсан.

Австралид ирээд ажил олох, арьс өнгөний ялгаварлалтад өртөх зэрэг хэцүү үеүдийг даваад гарсан. Аав, ээжээсээ хол байж үзсэн. Энэ нь надад маш том хичээл болсон.

-Бие дааж амьдрах үедээ хувийн санхүүгээ хэрхэн зохицуулж сурсан бэ?
-Австралид бүх зүйлийн төлбөр долоо хоногоор хэмжигддэг. Тэгэхээр байрны түрээс, хоол хүнсний мөнгөө бүгдийг нь зохицуулж сурсан. Тухайн үед цагийн 15$ цалинтай Макдоналдс-т ажиллаж байсан. Хажуугаар нь өөр цагийн ажлууд хийж орлогоо нэмэгдүүлж, аав, ээжийнхээ санааг зовоохгүйг л хичээдэг байсан. Санхүүгийн энгийн ойлголтуудыг мэдэж авч, илүү сахилга баттай болсон. Одоо бодохоор зөндөө дурсамжтай санагддаг.

Гэртээ интернет байхгүй ч гэсэн аав, ээжээс мөнгө гуйж байгаад л яаж ийгээд интернет кафе ороод гоё дуунууд сонсож, үгийг нь бичиж авч цээжилчихдэг байсан.

-Та англи хэлийг ямар арга барилаар сурсан бэ. IELTS шалгалтыг хэрхэн өгч байв?
-Манай аав, ээж намайг англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 23 дугаар сургуульд оруулсан. Би үүнд маш их баярладаг. Зун болгон АНУ-аас багш нар ирж, сургалт ордог байсан. Би гуравдугаар ангиасаа хойш дандаа англи дуу сонсдог байсан. Гэртээ интернет байхгүй ч гэсэн аав, ээжээс мөнгө гуйж байгаад л яаж ийгээд интернет кафе ороод гоё дуунууд сонсож, үгийг нь бичиж авч цээжилчихдэг байсан. Өөрийнхөө сонирхлоор дуу сурдаг байсан маань англи хэл сурахад маш том нөлөө үзүүлсэн. Сонсдог, шүтэн биширдэг дуучдынхаа ярилцлагыг ойлгохын тулд англи хэлээ сайжруулах хэрэг гарна шүү дээ. Гадаад хэлийг дурлаж сурна гэдэг маш ач холбогдолтой юм билээ. Би арваннэгдүгээр анги төгсөхдөө гурван сарыг IELTS шалгалтад бэлдэхэд зориулсан. Ингээд шалгалтаа өгч 7.0 оноог авч, тэтгэлэгт хамрагдсан.

Тэтгэлэгт хамрагдахад хэлний оноо бол суурь. Гэхдээ нийгмийн идэвхи санаачилга маш чухал.

Тэтгэлэгт хамрагдахад хэлний оноо бол суурь. Гэхдээ нийгмийн идэвхи санаачилга маш чухал. Би аравдугаар ангиа төгссөний дараа НҮБ-ын Залуучуудын холбоонд сайн дурын ажилтан байсан. Энэ нь тэтгэлэгт хамрагдахад маш чухал нөлөө үзүүлсэн.

Эхний жилээ тэтгэлэгт хамрагдсан. Дараагийн жилийн төлбөрт аав, ээж маань тусалсан. Аав маань гар нь гэмтсэн байсан ч миний сургалтын төлбөрийг төлөх гээд ажиллаж байсан. Их итгэл хүлээж авахаар урамтай зорилготой болдог юм байна лээ. Энэ завшааныг ашиглаад аав, ээждээ ХАЙРТАЙ ШҮҮ гэж хэлмээр байна.

БАГ ХАМТ ОЛНЫГ АХЛАН АЖИЛЛАХАД ДОТОРХ УУР АМЬСГАЛЫГ ДУЛААН БАЙЛГАХ НЬ ТОРГОН МЭДРЭМЖ

-Одоо ажиллаж буй “Optus” компанийнхаа талаар танилцуулаач. Хэлтэс ахлан ажиллахад ямар шинэ зүйлүүдийг сурч байна?
-Австралийн харилцаа холбооны “Optus” компанид ажилд ороод хагас жил болж байна. Программ хангамжийн хэлтсийн менежерээр ажиллаж эхлэхдээ өөрийгөө их голж бас айж байсан. Өмнө нь менежерээр ажиллаж байсан туршлагагүй, 20 гаруйхан настай миний үгэнд хэн орох вэ дээ гэж бодож байсан. Гэхдээ намайг нөхөр маань маш их зоригжуулсан. Нөхөр маань дэмжээгүй байсан бол энэ ажлын тухай бодох ч үгүй байсан байх. Намайг анх ажилд ороход захирал “Би нэг бол арван жилийн туршлагатай хүнтэй ажиллана. Эсвэл “цав цагаан цаасан” дээр ажиллах дуртай. Би чамайг цагаан цаастай адилтган харж байгаа. Чи маш зөв хандлагатай учраас цаашид хурдан өсөн дэвжинэ гэж бодож байна. Чамаас маш их зүйл хүлээж байгаа шүү” гэсэн. Тухайн үед урамшаад, ханцуйгаа шамлаад ажилдаа орсон. Шантарч уйлсан үе ч бий. Гэхдээ алхам тутамдаа чадахгүйгээ чадах гэж хичээх мэдрэмж гоё.

-Танай компанид өөр монгол хүн ажилладаг уу. Хэлтсийнхэн нь ямар орны иргэд байдаг вэ?
-Би одоогоор энэ компанид ажиллаж буй анхны монгол хүн. Тэгэхээр надаар бүх монголчуудыг дүгнэх гээд байдаг. Яагаад гэвэл тэд өмнө нь монголчуудтай ажиллаж үзээгүй. Япончууд юмыг хариуцлагатай цаг тухайд нь хийдэг. Герман хүн ажлыг чанартай гүйцэтгэдэг. Яг үүнтэй адил монгол хүн хэрхэн ажилладгийг манай хамт олон надаас харахыг хүсдэг. Тиймээс би маш хариуцлагатай байж, хоёр дахин хичээх шаардлагатай гэж өөрийгөө зоригжуулсан.

Бусад улс орны хүмүүстэй харьцуулахад монгол хүн маш нэрэлхүү зантай юм билээ. Ямар ч туршлагагүй байсан ч гадаад улсын иргэд өөрийгөө өндрөөр үнэлж чаддаг. Гэтэл манайхан нэрэлхээд хойш суух нь бий. Ингэхгүйгээр өөртөө итгэлтэй байж, тулааны талбарт зоригтой орох хэрэгтэй.

Хүний хийсэн ажилд үнэлгээ өгөхдөө эхлээд гурван авууштай сайн талыг нь хэлнэ. Тэгэхээр нөгөө ажилтан урамшина. Дараа нь сул талыг нь хэлж, илүү сайжруулах боломж байгааг хэлэх юм.

Намайг анх ажилд ороход дөнгөж 20 гаруйхан настай байж менежер хийнэ гээд ороод ирчхэж гээд эвгүй хандлагаар харьцаж байсан. Тэр үед “Энэ хүн надтай ингэж харьцаж байхад би харилцааны арга барилаа өөрчлөх хэрэгтэй юм байна” гэж дотроо бодоод зүтгэсэн. Монголчууд дасан зохицох, олон зүйлийг нэг дор хийх чадвар сайтай. Нүүдэлчин генд маань байдаг шиг байна лээ.

Манай хэлтэст австрали, япон, энэтхэг, герман инженерүүд ажилладаг. Би ганц эмэгтэй нь. Энэ ажилд орсноор маш их зүйл сурч байна.

-Программ хангамжийн хэлтсийг ахлан ажиллахад ямар шинэ зүйлийг сурч байгаа бол?
-Баг хамт олныг ахлан ажиллахад доторх уур амьсгалыг дулаан байлгах нь торгон мэдрэмж юм билээ. Баг хамт олон байнга 100 хувийн гүйцэтгэлтэй байх нь ховор. Хэн нэгэн асуудал гаргаж, эсвэл зарим гишүүд хоорондоо ойлголцохгүй үе тохиодог. Тэгэхээр асуудалд өнгөцхөн хандаж болохгүй. Зөв гаргалгаа хурдан хугацаанд гаргах зэрэг чадварт суралцаж байна. Австраличууд хүний эрхийг дээдэлдэг. Үүнийг ч суралцсаар байгаа. Мөн хүнд урам өгч сурч байна. Хүний хийсэн ажилд үнэлгээ өгөхдөө эхлээд гурван авууштай сайн талыг нь хэлнэ. Тэгэхээр нөгөө ажилтан урамшина. Дараа нь сул талыг нь хэлж, илүү сайжруулах боломж байгааг хэлэх юм. Энэ бол хамгийн анхан шатны зүйл. Манай компанид удирдах арга барилд суралцах олон сургалт явуулдаг. Манай салбар алхам тутамд өөрсдийгөө хөгжүүлэхгүй бол хоцорчих гээд байдаг салбар.

АЖИЛДАА ЯВАХААСАА ӨМНӨ НЭГ ЦАГ ДАСГАЛ ХИЙДЭГ. ҮҮНИЙ ДАРАА СЭТГЭЛ САНАА ХӨНГӨРЧ, СЭТГЭЛЗҮЙ ТОГТВОРЖДОГ

-Ажил амьдралыг тэнцвэртэй авч явахад хэрхэн анхаардаг вэ?
-Би их сургуулиа төгсдөг жилдээ хүүхэдтэй болсон. Одоо нөхөр, хүүхдийн хамт Австралид амьдарч байна. Надад түшиг тулгуур болж, үргэлж урам зоригоор цэнэглэдэг хүн бол миний нөхөр. Бид хоёр маш өөр зан чанартай хүмүүс. Би бол “буцалж байгаа цай шиг” оргилуун хүн. Харин нөхөр маань аливааг бодитоор харж, алсын хараатай сэтгэдэг. Тэгэхээр надад сайн зөвлөж чаддаг.

Ажил, амьдралаа тэнцвэртэй авч явах нь маш чухал. Би пүрэв гарагт өөртөө цаг гаргадаг. Дуртай газраа очих, хумсаа янзлуулах, гоо сайханд орох зэргээр тэр өдрийг өөртөө зориулна. Харин баасан гарагийг нөхөр маань өөртөө зориулна. Харин бямба, ням гарагийг гэр бүлээрээ өнгөрүүлнэ гэсэн зарчимтай. Бие биедээ өөрийн хувийн орон зайг нь өгч амьдрахыг эрмэлздэг.

-Та сэтгэлзүйн эрүүл мэнддээ хэрхэн анхаардаг вэ?
-Би жил гаруйн өмнөөс фитнесээр хичээллэж эхэлсэн. Ажилдаа явахаасаа өмнө нэг цаг дасгал хийдэг. Үүний дараа сэтгэл санаа хөнгөрч, сэтгэлзүй тогтворждог. Мөн нөхрийгөө дагаад бясалгал хийж сурах гэж оролдож байгаа. Би залуугаасаа маш их ажлын ачааллыг авч эхэлсэн. Тийм болохоор бие болон сэтгэлзүйн эрүүл мэнддээ эртнээс анхаардаг болсон. Ирээдүйд урт удаан амьдрахын тулд идэж буй хүнс, дасгал хөдөлгөөнд анхаарах нь зүйтэй.

-“Women in tech” арга хэмжээнд оролцсон талаараа яривал?
-Технологийн салбарт тийм олон мундаг эмэгтэйчүүд дэлхий даяар тархан ажиллаж буйг хараад бахархсан. Эмэгтэйчүүд энэ салбарт амжилттай явж буйг харахад таатай байсан. Технологийн салбарт 25 хувь нь эмэгтэйчүүд байдаг. Энэ тоог олон болгоход “Women in tech” арга хэмжээ чухал нөлөөтэй санагдсан.

ЭЛЭГДДЭГ ХӨРӨНГӨНД БУС БОЛОВСРОЛДОО ИЛҮҮ ИХ ХӨРӨНГӨ ОРУУЛААРАЙ

-Залууст юу гэж захимаар байна вэ?
-Энэ ярилцлагыг уншиж буй залуучуудад хандаж хоёр зүйл хэлмээр байна.

Нэгдүгээрт, ХЭЗЭЭ Ч ӨӨРИЙГӨӨ БИТГИЙ ГОЛООРОЙ гэж хэлмээр байна. Жижиг сургууль төгссөн гээд битгий санаа зовоорой. Ямар их сургууль төгссөн нь биш ямар хандлагатай байгаа чинь илүүтэй чухал. Гэхдээ жижиг их сургуульд сур гэж байгаа юм биш шүү. Өөртөө итгэлтэй байгаарай гэж хэлэх гэсэн юм.

Хоёрдугаарт, Элэгддэг хөрөнгөнд бус боловсролдоо илүү их хөрөнгө оруулаарай гэж хэлмээр байна. Дараа нь хүсээд байдаг машинаасаа бүр олныг авч чадах хэмжээний үр дүн гарах боломжтойг санаарай.

Төгсгөлд нь дуртай үгээрээ ярилцлагаа дуусгая. ДАРАА, ДАРАА ГЭЖ БҮҮ АЛГУУРЛА. ДАРАА ХИЙХЭД АМАРХАН БОЛЧИХГҮЙ. Хөдөлмөр хүнийг бүтээдэг учраас алхам тутамдаа өөрийгөө хөгжүүлээрэй. Битгий залхуураарай. Залуус ямар байгаагаас Монгол Улсын маань ирээдүй шалтгаалах учраас дор бүрнээ хичээгээрэй. Би ч бас хичээж байгаа. Шууд л чадна хийнэ. Болгоно. Бүтээнэ гэж зүтгээрэй.

-Ярилцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан