Монголчууд “Токио-2020” зуны олимпын наадамд 43 тамирчинтай оролцож, дөрвөн медаль хүртсэн билээ. Монголын тамирчид олимпын наадамд амжилт гаргахад төр засгийн дэмжлэг их байсныг ОУОХ үнэлж, ерөнхийлөгч Томас Бахаас УИХ-ын дарга Г.Занданшатарт хандан талархлын захидал ирүүлжээ. Уг захидлын албан бус орчуулгыг сийрүүлэн хүргэе.
Монгол Улсын Их Хурлын Дарга эрхэмсэг ноён Гомбажавын Занданшатар Танаа
Таны илгээсэн захидлыг хүлээн авч таатайяа уншин танилцлаа. Юуны өмнө танд олимпын хөдөлгөөнийг хөхиүлэн дэмжиж, ойрын үед эх орондоо ОУОХ-ны чуулган болон Залуучуудын олимпын наадмыг зохион байгуулах сонирхлоо илэрхийлсэнд тань миний бие талархаж байгааг минь хүлээн авна уу.
ОУОХ нь МҮОХ-той үр бүтээлтэй, нягт хамтын ажиллагаатай ажилладаг билээ. Тиймээс ОУОХ-ны гишүүн Б.Баттүшигээр дамжуулан бид танай улсад спортыг нийгмийн хөгжлийн нэгэн тулгуур болгоход анхааран ажиллаж байна. “Токио-2020” олимпын наадамд ноён Б.Баттүшиг Монголын олимпын багийг ахлах чухал хариуцлагатай үүргийг онцгой сайн гүйцэтгэснийг энд мөн цохон тэмдэглэе.
Олимпын их гэр бүлийн ойр, холын олон оролцогчдын эв нэгдэл, дэмжлэг туслалцаатайгаар “Токио-2020” олимпын наадам биеллээ олж буйд баяртай байна. Энэ хүнд цаг үед олимпын үзэл санаа, уриа дуудлагын нэг болсон “Итгэл найдвар” гэсэн үзэл санаа ирээдүйд урьд урьдаас илүүтэй чухал гэдэг нь харагдаж байна.
Иймд би итгэл найдвар, эв нэгдэл, энх тайван гэсэн бидний үзэл санааг Токио хотоос дэлхий дахинд түгээхэд онцгойлон дэмжлэг туслалцаа үзүүлсэн Монголын тамирчид, Монголын ҮОХ-нд чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Олимпын хөдөлгөөнийг дэмжиж буй Танд дахин талархаж, хувийн зүгээс гүн хүндэтгэл үзүүлж байгааг минь хүлээн авна уу.