“Оюу толгой” компанийн ТУЗ гүний уурхайн ажлыг үргэлжлүүлэх 75 сая ам.долларын санхүүжилтийг баталжээ. Төслийн менежментийн зөвлөхөөр ажилладаг "Рио Тинто" группийн алдаатай бодлогын улмаас энэ нэмэлт зардал бий болсон тул батлахгүй гэсэн байр суурийг Засгийн газар баримталдаг.
“Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөл, “Rio Tinto”, “Turquoise Hill Resources” зэрэг “Оюутолгой” төслийн холбогдогч талууд гүний уурхайн бүтээн байгуулалтын нэмэлт санхүүжилтийн тодорхой хэсгийг баталсан талаар “Turquoise Hill Resources” мэдээллээ.
“Оюу Толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл гүний уурхайн бүтээн байгуулалтад богино хугацаанд шаардагдах нэмэлт санхүүжилт буюу 75 сая ам.долларыг баталсан байна. Ингэснээр далд уурхайн бүтээн байгуулалт ирэх оны нэгдүгээр сарын дунд үе хүртэл үргэлжлэх боломжтой.
Өнгөрсөн долоо хоногт холбогдогч талуудын гол хүмүүс гэж хэлж болох Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Rio Tinto”, “Turquoise Hill Resources”-ийн Гүйцэтгэх захиралтай уулзсан юм. .
Хэдий тийм боловч далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад 1.45 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт шаардлагатай. Энэ санхүүжилтийг “Оюу Толгой” компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл батлах эсэх нь тодорхойгүй байгааг мэдэгдэлдээ дурджээ.
75 сая ам.долларын нэмэлт санхүүжилтийг баталсан нь далд уурхайн бүтээн байгуулалтад нэн чухал байсныг онцолсон байна. Мөн талуудын яриа хэлэлцээтэй холбоотой эерэг нааштай үр дүн гарч байна гэж тодотгожээ.
Гүний уурхай 2023 онд ашиглалтад орж, олборлолт эхэлснээр манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 30 хувиар өсөх тооцоог ОУВС-гаас гаргасан юм. Гүний уурхай 2028 онд бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд олборлолтын хэмжээгээр дэлхийн хамгийн том дөрвөн уурхайн нэг болох юм.