Өсвөр насны хүүхдийн хүмүүжлийн онцлогийн талаар Гэр бүл хүүхдийн сэтгэл зүйн боловсролыг дэмжих төвийн сэтгэл зүйч Н.Ариун-Эрдэнэтэй ярилцлаа.
- Өсвөр насны хүүхдийн зан чанарын онцлогийн талаар яриагаа эхэлье.
- Аав ээжүүд маань өсвөр насны хүүхдийнхээ талаарх ойлголт, мэдээлэл маш муу байдаг. Өсвөр насны хүүхдийн бие хүн болж төлөвших суурь нь хүүхэд нас юм. Бага насанд нь аав ээжийн өгсөн хүмүүжил цаашдын хөгжлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг.
Өсвөр насны онцлог нь хүүхэд ахуйн наснаас бие гүйцэж том хүн болох завсрын үе бөгөөд энэ үед хүүхэд эцэг эхээсээ зай барьж эхэлнэ, найз нөхөд өөрийнх нь хувьд чухал байр суурь эзэлнэ, ганцаардах дуртай, сэтгэл санаа тогтворгүйтэх, ааш зан нь хувирамтгай байдаг.
Хүүхдээ бусадтай харьцуулдаг аав ээж хүүхдээ "эвдэж" байдаг.
Өсвөр насанд гарах сэтгэл зүйн хямрал өөрчлөлтийг аав ээжийн хамтаар хэрхэн даван туулахаас шалтгаалж тухайн хүүхэд өөрийн хувийн зан чанарыг бий болгодог. Энэ нь аав ээжийн харилцаа хандлага, хүмүүжил, орчноос шалтгаалдаг. Мөн хүүхдийн төрөлх хувийн ааш араншин мөн нөлөөлнө. Өөрөөр хэлбэл хурдан шаламгай, нээлттэй хүүхэд байхад удаан, дөлгөөн, хаалттай хүүхэд гэж байна. Бага насанд нь хэрхэн хүмүүжүүлсэн, ямар орчинд өссөн гэдэг нь тухайн хүнийг тодорхойлдог.
- Эцэг эхчүүдийн нийтлэг гаргадаг хүмүүжлийн алдаа гэж байдаг уу?
- Ихэнхдээ аав, ээж хүүхдээ өөрийн өссөн орчин, хүмүүжил, нийгэмтэй харьцуулан хүмүүжүүлэх гэдэг. Тэгтэл одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл аав ээжийн хүмүүжлийн арга барил тохирдоггүй. Аав ээжүүд хүүхдээ дэмжиж, ойлгож, сонсож харилцахын оронд өөрийн хүрээгүй амжилт, биелүүлээгүй мөрөөдлөө тулгадаг, дандаа шүүмжилдэг, бусадтай харьцуулдаг, өмнөөс нь шийдвэр гаргадаг, үглэдэг, хувийн онцлогийг нь мэддэггүй, харилцаа хандлага сөрөг байдаг. Хүүхдээ бусадтай харьцуулдаг аав ээж хүүхдээ "эвдэж" байдаг.
Aав, ээж хүүхдээ өөрийн өссөн нийгэмтэй харьцуулан хүмүүжүүлэх гэдэг. Тэгтэл одоо бүх зүйл өөрчлөгдсөн
Хүүхдэд нөлөөлдөг хамгийн төвөгтэй харилцаа бол аав ээжийн өөрийн бага насны хүмүүжил, хандлага, зайн үйл илүүтэй нөлөөлж байдаг. Жишээ нь өөрсдөө баригдмал, ууртай, сөрөг орчинд өссөн бол хүүхдээ яг тэр хандлага, зан үйлээрээ хүмүүжүүлж байдаг. Үүнийг бол ямар ч аав ээж анзаардаггүй.
Насанд хүрсэн хүмүүс бусадтай харилцахдаа нүүрний хувирлыг нь тархиныхаа өмнөд хэсгээрээ мэдэрдэг бол өсвөр насны хүүхэд харин сэтгэл хөдлөлийг хянадаг Лимбийн хэсгээрээ мэдэрдэг. Өөрөөр хэлбэл зөв шийдвэр гаргах тархины урд хэсэг нь хүүхдэд хамгийн сүүлд хөгжиж дуусдаг. Энэ хэсэг нь өөрийгөө захирах үүрэгтэй боловч хөгжөөгүйн улмаас ихэнхи өсвөр насны хүүхдэд тогтворгүй араншин үүсэж, аав ээжтэйгээ муудалцдаг байна. Тархины Лимбийн хэсэг зөвхөн сэтгэл хөдлөлийг зохицуулдаг, хариуцдаг учир өсвөр насны хүүхдийн зан ааш тогтворгүй, сэтгэл хөдлөлөө хянах чадваргүй байдаг. Тиймээс байнга уурлана, хүний нүүрний хувирлыг ойлгохгүй, тодорхой шалтгаангүй эсэргүүцнэ.
"ТОМЧУУД ХҮҮХЭДТЭЙГЭЭ НАЙЗ ШИГ НЬ ХАРИЛЦВАЛ ХҮҮХЭД ХАМААГҮЙ ЖАРГАЛТАЙ БАЙХ БАЙСАН БАЙХ"
- Өсвөр насны хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарч, ямар арга барилаар хандах ёстой байдаг вэ?
- Ер нь аав ээжүүд хүүхэдтэйгээ үе тэнгийн найз нөхөд шиг нь харилцвал хүүхэд хамаагүй жаргалтай байх байсан байх. Тэд шүүмжлэлгүй ойлгож сонсохыг хүсдэг тул тэдний сайн сонсох, хувийн зүйлийг зөвхөн өөрт нь хэлэх, илэн далангүй байх, орон зай өгөх, өөрөөр нь шийдвэр гаргуулах нь зүйтэй.
Аав ээж нар өөрсдийн тэр бүр хийдэггүй зүйлсээ хүүхдээсээ нэхдэг. Бас өсвөр насныхан юу хийхийг нь заахыг үзэн яддаг. Тиймээс өөрийнхөө саналыг хэлэх нь хүүхдэд арай хялбар. Таны өсвөр насны үеэс өнөөгийн өсвөр насныхан огт өөр гэдгийг ойлгох нь чухал.
Ямар арга барил гэхээсээ илүүтэй аав ээж өөрийгөө сайн анзаарах хэрэгтэй. Өөрийгөө мэддэг, сэтгэл зүйн тогтвортой, хүүхдийн асуудалд нэгдмэл байж чаддаг, хүүхдэдээ цаг гаргаж чаддаг аав ээж нарт тусгайлсан арга барил бараг л хэрэггүй дээ. Ийм орчинд хүүхэд зөв өсдөг.
- Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдсон тохиолдлууд их сонсогдох боллоо. Энэ нь юутай холбоотой гэж та бодож байна вэ?
- Хүүхэд гэмт хэрэгт холбогдох нь аав ээж, гэрийн хүмүүжилтэй шууд холбоотой. Ер нь хэрэг төвөг тарьдаг хүүхдийн цаана аав ээж нь анхаардаггүй, дутуугийн мэдрэмжтэй, сэтгэл зүйн гэмтэлтэй, хүүхдийн хэрэгцээ хангагдаагүй, хайрлагдаагүй хүүхэд байх нь олон.
Эсрэгээрээ хэт их хайрлах, бөөцийлөх нь ч асуудал үүсгэдэг. Жишээ нь бүхнийг мөнгөөр шийддэг айлын хүүхэд мөнгөөр найзыг олж, өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ баталж нотлохын тулд явж байгаад хэрэгт төвөгт орох тохиолдол байдаг. Хүүхдийн гэмт хэрэг хийсэн цаад шалтгааныг харах хэрэгтэй.
Xөл хорионы үеийн стресс, уур бухимдал нь бидний хүүхдийн ирээдүйд маш том гай, түйтгэрийг авчрах нь дамжиггүй
- Сургуулиуд бараг хоёр жилийн хугацаанд түр завсарласан. Энэ нь хүүхдийн хүмүүжилд хэрхэн нөлөөлөх магадлалтай вэ?
- Ер нь хөл хорионы үеийн стресс, уур бухимдал нь бидний хүүхдийн ирээдүйд маш том гай, түйтгэрийг авчрах нь дамжиггүй. Хөл хорионоос өмнө ч хүүхдийн сэтгэл зүйн асуудал маш хүнд байсан. Үүнийг улс бодлогоороо зохицуулахгүй бол улам л хэцүү болж байна. Гэхдээ үүнийг шийдвэр гаргах шатны хүмүүст ойлгодог, мэдлэгтэй, боловсролтой хүн нь хэр байгаа нь сонин.
Мөн ихэнхи аав ээжүүд өөрсдөө сэтгэл зүйн асуудалтай байгаа нь хүүхдэд үнэхээр бэрхшээлтэй байна. Хэтэрхий ууртай харилцах, шаардлага өндөр тавих, үүрэг хариуцлагыг хэтэрхий хүлээлгэх, нөгөө талдаа хэтэрхий анхаарахгүй байх, үл тоох, хайхрахгүй байх, чи хүүхэд би том гэдэг хандлагаар тушаах, захирах зэрэг юм. Ийм харилцаа хандлага нь хүүхдэд айдас түгшүүр үүсгэх, нийгмийн харилцаанаас зугтаах, үргэлж бусдын ард нуугдах эрсдэлтэй.
Аав ээж хэтэрхий ууртай байх нь хүүхдийг маш түрэмгий, өөртөө итгэлгүй, түгшүүртэй, айдастай, болгодог. Стрессийн үед тархины ялгарах кортизол нь хүүхдийн тархины хөгжлийг удаашруулах ба эсийг гэмтээдэг. Мөн энэ нь тархины урд хэсгийг хатингаршуулдаг. Тэгэхээр хүүхдийн стресс маш аюултай. Сайн хөгжөөгүй байгаа тархины элементүүдийн ялгарах хэмжээг бууруулахаас гадна тархи гэмтэж, бүтцийг өөрчлөлтөд оруулна. Ийм байж хүүхдээсээ амжилт нэхдэг. Тайван сайхан орчинд амьдарч байгаа хүүхэд л амжилт гаргана шүү дээ.
- Танаас тусламж авахаар ирдэг эцэг эх, өсвөр насны хүүхдүүд ихэнхдээ ямар асуудлаар ханддаг вэ?
- Ер нь хүний амьдралд байж болох бүхий л асуудлаар ханддаг. Бүр бусдын хайр сэтгэлийн асуудлаар ч ханддаг. Хүмүүжил, харилцаа хандлага, мөнгө, байр суурь, гэмтэл, үхэл, айдас, хайр сэтгэл, зөрчил, салалт гэх мэт...
- Өсвөр насны хүүхдүүдийн хувьд найз нөхөд, үерхэл их чухал байр суурь эзэлдэг. Эцэг эхчүүд хүүхдийнхээ нөхөрлөлд хэрхэн хандах ёстой вэ?
- Хүн бүрд өөрийн гэсэн орон зай бий. Хүн өөрийн орон зай, байр сууриа мэдэрч байхаараа өөртөө итгэлтэй, сэтгэл хангалуун амьдрах үндэс нь болж байдаг. Аав ээжүүд хүүхдийнхээ найзуудыг заах хандлагатай байдаг. Бид өөрсдөө найз нөхдөө ялгаж найзалдаг гэж үү? Бидэнд сайн муу гэж хэлэхээр бүхий л найзууд байдаг шүү дээ. Хүүхдэд найз нөхөд гэдэг маш чухал байдаг. Мөн хүүхэд бүр өөр өөрийн гэсэн онцлогтой. Бусдын хүүхэд миний хүүхдэд муугаар нөлөөлөх вий гэхээсээ илүү миний хүүхэд муугаар нөлөөлж байвал яах вэ? Тиймээс найзын талаар хүүхэдтэйгээ дэлгэрэнгүй ярилцах хэрэгтэй. Хүүхдийнхээ бодол санааг ярилцаарай. Магадгүй найзтай нь ярилцаад түүний талаар сайн мэдэх нь зүйтэй. Тэгээд бие биеэ хүндэлж байна уу? Хүлээн зөвшөөрч байна уу? Гэх мэт ярилцах хэрэгтэй. Хэрэв тэгж чаддаггүй бол харилцаа удаан үргэлжилдэггүй талаар үнэнийг нь хэлэх хэрэгтэй.
Хүүхэд бүр өөр өөрийн хувийн онцлогтой байдаг. Түүнийг л мэдэж, ойлгож байж хүүхдээ зөв чиглүүлж чадна даа.
- Эцэг эхчүүдээс хамгийн их ирдэг түгээмэл асуулт юу байдаг вэ?
- Манай хүүхэд уг нь томоотой сайн хүүхэд байдаг юм. Сүүлийн үед нэг л биш боллоо, тэр найз нь л, тэр хүүхэдтэй найзлаад л ийм болчихлоо гэдэг. Бага наснаас өсвөр насанд шилжих үе хүүхэд урьдынхаасаа өөр болдог. Дээр нь өсвөр насны хямрал гэж юм бий. Бэлгийн бойжилт явагдаж буйтай холбоотой ууртай, тогтворгүй болохоос гадна бие махбодь өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор айна, ичнэ, мэдлэг мэдээлэл дутна.
Хүүхдээ яг нэг хэв загварт барих гэснээс болж аав ээж хүүхдийн хооронд зөрчил үүсдэг. Хүүхэд бүр өөр өөрийн хувийн онцлогтой байдаг. Түүнийг л мэдэж, ойлгож байж хүүхдээ зөв чиглүүлж чадна даа.
Аав ээж нарт нэгэн бодол төсөөлөл байдаг тэр нь миний хүүхэд амжилттай, ухаалаг, гоё, үргэлж хичээлээ хийдэг, үгэнд ордог, гэрээс гардаггүй байвал гэсэн дүр төсөөлөл юм. Нөгөө талаас миний хүүхдэд муу юм тохиолдохгүй, сонин ааш гаргахгүй, уурлахгүй, уцаарлах ёсгүй гэсэн бодлууд юм.
Гэтэл үнэн хэрэг дээрээ аав ээж амьдрал дээр өөрөө хүүхдэд хэр их нөлөөтэй байсан бэ гэдэг нь хамгийн чухал зүйл байдаг. Аав ээж хүүхдээ бага насанд анхаараагүй байдаг. Өсвөр насны хүүхэд гэнэт сонин ааш гаргаад ирэхээр гэнэт халамжтай, хүүхдээ гэдэг хүн болчихдог. Мөн хүүхдийн ухаантай, амжилттай байх нь олон зүйлээс шалтгаалдаг. Өөрөөр хэлбэл ээж, аав ээжийн сэтгэл зүй, жирэмслэлт, хоол, унд гээд...
- Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн орчноос гадна боловсролын тогтолцоо чухал. ЕБС-иудад сэтгэл зүйч ажилладаг болсон нь сайшаалтай. Гэхдээ цаашлаад ямар арга хэмжээ, шийдлийг хэрэгжүүлээсэй гэж та боддог вэ?
- Сургуулийн сэтгэл зүйч нарыг ажиллуулж байгаа нь сайшаалтай. Гол нь тэр хүн хувь хүн талаасаа хэр бэлтгэгдсэн хүн бэ гэдэг нь надад сонирхолтой санагддаг. Манай төвд сургуульдаа сэтгэл зүйчтэй хүүхэд ирдэг. Тэд ярихдаа сэтгэл зүйч нь өөрөө ууртай, нууц хадгалдаггүй гэх мэтээр ярьдаг. Энэ мэргэжлийг өөртөө анхаардаг, бүх зүйлээ тэнцвэртэй авч явдаг, сэтгэлийн тэнхээтэй хүн л хийх ажил даа.
Улсаас гэр бүл, хүүхдэд чиглэсэн бүр сэтгэл зүйн боловсрол олгох үндэсний хөтөлбөр боловсруулах, санаачилсан хуулиа хэрэгжүүлэх тал дээр анхаарах, хувийн хэвшлийг дэмжих, татан оролцуулах, дэмжих зэрэг ажлуудыг хиймээр байна
Манай байгууллагын сэтгэл зүйч нар Time's Up ИНБ-уудын нэгдсэн сургалтанд суудаг л даа. Тэнд үнэхээр хүүхдийн төлөө юм хийе гэсэн чин сэтгэлтэй, зүтгэлтэй хүмүүс байдаг. Тэднийг төрөөс дэмжвэл мөн ч их юм хийнэ дээ. Санхүүжилт багатай, өөрийн хичээл зүтгэлээр явдаг хүмүүст мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад хүүхдийн нас, сэтгэл зүйд тохирсон тохижуулсан байр ч алга. Нэг өрөө түрээслэн үйл ажиллагаагаа явуулдаг. Адаглаад төрөөс байр, боломжоор нь дэмжээд өгвөл их зүйл хийхээр хүмүүс.
Мөн улс гэр бүл, хүүхдэд чиглэсэн бүр сэтгэл зүйн боловсрол олгох үндэсний хөтөлбөр боловсруулах, санаачилсан хуулиа хэрэгжүүлэх тал дээр анхаарах, хувийн хэвшлийг дэмжих, татан оролцуулах, дэмжих зэрэг ажлуудыг хиймээр л байна. Бид төрийн байгууллагатай хамтрах сонирхолтой ч даанч ажил нь явдаггүй, шат дамжлага ихтэй, хүнд суртал гаарсан байдаг сул талтай.
- Ярилцсанд баярлалаа.