gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     15
  • Зурхай
     8.22
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 15
Зурхай
 8.22
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 15
Зурхай
 8.22
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
Маргааш ажилтай

А.Түвшинтөр: Нохойнхоо дурсгалд зориулж Гөлөгөн муужгайг "амилуулсан"

Г.Тэгшсүрэн
Маргааш ажилтай
2021-12-19
3206
Twitter logo
Г.Тэгшсүрэн
3206
Twitter logo
Маргааш ажилтай
2021-12-19

Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn танилцуулж буй. Энэ удаад "Гөлөгөн муужгай" комикийн зураач А.Түвшинтөртэй уулзуулж байна.

Залуучууд хаана, хэрхэн амьдарч, юуг хийж бүтээж явна вэ? Автобусны сандал дээр суучихвал залуу нас нь буруутчихаад, алсад сурахаар од юу гэхээр хил хаагдчихаад аар саархан өдөр хоногийг өнгөрүүлж явна уу. Аль эсхүл ажлаа хийж, цалингаа аваад ав адилхан 15, 30-нийг үдэж, угтаад эв эгэлхэн амьдарч байна уу.

Үгүй ер дэлхийг эргүүлэх, эринийг манлайлах их хүсэл тэмүүлэлтэйгээр бодож, төлөвлөж, бүтээж байж болох. Аль нь ч л гэсэн хамгийн гоё нь тэд залуу байна. Энгийнээс улам алсарч буй энэ цаг үед жирийн л амьдарч, ажиллаж, суралцаж буй залуусыг GoGo.mn танилцуулж буй. Энэ удаад "Гөлөгөн муужгай" комикийн зураач А.Түвшинтөртэй /IG:Tuvshinty/  уулзуулж байна.

ХӨДӨЛМӨРИЙН ЧАДВАРАА 90 ХУВЬ АЛДСАНЫ ТЭТГЭМЖЭЭС САЙН ДУРААРАА ТАТГАЛЗСАН

-Аймгийн олимпиадад байнга оролцдог, бүх хичээлдээ онц сурдаг хүүхэд байлаа. Олон хичээлдээ сайн болохоор цаашид ямар мэргэжлээр суралцахаа мэдэхгүй, цагаан халаад өмсдөг, хотын төвд байрлалтай гоё сургууль болохоор нь АШУҮИС-ийг сонгочихсон. Тэгээд л Дархан-Уул аймгаасаа Улаанбаатар хотод оюутан болж ирж байлаа.

Дотуур байранд амьдардаг, дутагдах зүйлгүй, хичээлдээ яваад л, ер нь бүх зүйл дажгүй хэр нь нэг л юм буруу санагдаад байв.

Төгсөөд эмч болоод, эмнэлэгт ажиллана. Цалингаараа байр аваад эхнэртэй болоод, тэгээд л амьдрах нь дээ гээд бодсон чинь нэг их сонин санагдсан. Тэр үед 3 сая төгрөгийн төлбөр төлнө гэдэг хүнд байсан ч ах маань зохицуулаад төлчихсөн тул сургуулиа шууд орхичхож чадахгүй яваад л байлаа. Тэгтэл маш хүндээр өвдсөн. Хэн ч юм, юу ч юм надад амрах, амьсгаа авах, юу болохгүй, яагаад байгаагаа эргэцүүлэх хугацаа өгсөн юм шиг надад санагддаг.

Өвдсөн тул сургуулиасаа чөлөө аваад гэртээ харилаа. Хоёр жил эмчилгээ хийлгээд, мэс засалд орж нэг талын уушгиа тайруулсан. Өдөрт 20 гаруй эм уудаг байлаа. Олон эмийг нэг дор уухаар өдрийн  тал унтаад үлдсэн хагаст нь хоол иднэ, дотор эвгүйрхэнэ, толгой эргэнэ. Амьдарч байгаагаа мэдэрч чадахгүй байсаар буцаад унтдаг байсан.

Дотор муухайрах, бөөлжих, бие арзайх мэдрэмжийг ямар ч хүн нэг, хоёр, гурван удаа даваад л гарна. Гол нь тэр эмийг хоёр жилийн турш өдөр болгон ууна гэх бодол л маш хэцүү байсан. Тийм бодолтой удаан явахаар сэтгэл гутралын шинж тэмдэг бий болж эхэлдэг юм билээ.

Үүнтэй зэрэгцээд өөрийгөө хамгаалах дархлааны систем мэдээж ажиллана. Хиймлээр өөрийгөө хөөрөгдөх, хэвийн юм шиг байхын тулд хичээх, дэмийрэх, шалтгаангүй уйлах, ганцаараа баймаар санагдах болов. Эмээ хараад уучихсан юм шиг мэдрэмж төрөөд л, сүүлдээ эмээс айдаг болчихсон. Эдгэрснийхээ дараа ч эм харахаар дотор сонин болоод гар дээр маш олон эм байгаа мэтээр төсөөлөгддөг байв.

Гэхдээ хүн өвдөхөд хамгийн хэцүү нь өвдөлт биш. Миний төлөө аав ээж, эмээ, өвөө, ах, дүү, найз гээд маш олон хүн зэрэг шаналж байгаа нь хэцүү санагддаг байсан. Өвчнийг, өвдөлтийг даваад гарсан шалтгаан бас хүч нь тэд л дээ. Одоо бодоход урт үргэлжилсэн хар дарсан зүүдэн дундаас гараад ирсэн юм шиг санагддаг.

Тэр өвчинтэй тэмцэж байгаа таван хүний дөрөв нь эмчилгээнийхээ таван жилийн явцад нас бардаг статистик байдаг. Тийм болохоор би 90 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтайгаар тэтгэмж авдаг ногоон дэвтэртэй байлаа.

Мэс засалд орсны дараа хоёр жилийн турш тэр тэтгэмжийг авах ёстой ч би 2019 онд ажилд ороод энэ тэтгэмжээс татгалзах хүсэлт гаргасан. Тэтгэмж аваад л байвал би өөрийгөө өвчтэй гэдгийг хүлээн зөвшөөрөөд л байна гэсэн үг шүү дээ.

БИ ХОЁР "ГӨЛӨГӨН МУУЖГАЙ"-ТАЙ

БИ ХОЁР "ГӨЛӨГӨН МУУЖГАЙ"-ТАЙ

  • "Гөлөгөн муужгай" комик цувралаас /Хуулбарлан ашиглах хориотой/

    Эдгэрээд Улаанбаатарт ирээд сошиал хуудсаа нээгээгүй, нэг ч контент гаргаж амжаагүй дөнгөж л гоё зүйл хийхээр зориглоод эхэлж байсан Tippy top, Alimaa s Movie Guide-ийн залуустай нэгдэж, нэг баг болж ажиллалаа. Би хамгийн анх "Alimaa's Daily Life" комикийг зурж эхэлсэн.

    Уг нь өөрийгөө хэзээ ч комик зурна гэж бодож байгаагүй. Учир нь миний сонирхдог зургийн төрөл биш, интернет эсвэл рекламны туслах хуудас шиг санагддаг байсан. Гэтэл яг үнэндээ хүссэнээрээ, энгийнээр толгойгоо ажиллуулаад мөнгө олж болох ажил нь комик байв. Тийм болохоор хамгийн анх "Alimaa's Daily Life"-ийн санааг нь гаргаад, "Гөлөгөн муужгай" гэдэг дүрээ нэмсэн.

    "Гөлөгөн муужгай" бол намайг илэрхийлэх, миний дүр. Гөлөг, тэгснээ муур гэхээр хүмүүс их гайхдаг. Энэ комикийг нохойнхоо дурсгалд зориулж бүтээж байсан юм. Анх мууртай болмоор байсан ч гэрийнхэн муураас айдаг болохоор нохойтой л болохыг зөвшөөрсөн.

    Тэгээд өөртөө хань болгох гэж, өвчтэй хүнд дэмтэй гэж бодоод нохой тэжээж эхэллээ.

    Муур хүсэж байгаад нохойтой болсонд ч тэр үү, манай нохой мууртай төстэй зантай болж өсөөд байх шиг санагддаг байлаа. Нэг тийм их зантай, хэрүүлч нохой байсан. Харамсалтай нь өнгөрчихсөн /үхсэн/. Тэгээд л нохойнхоо тэр бүх занг бодож байгаад "Гөлөгөн муужгай" гэдэг дүрийг бүтээсэн.

    Энэ дүрийг 2018 онд бүтээгээд, 2020 онд гудамжнаас дөнгөж нүдээ нээсэн муур олсон. Ингээд би нэг нь гэрт байдаг, нөгөө нь IPAD дээр амилдаг хоёр "Гөлөгөн муужгай"-тай болсон доо.

    Эхнийх нь ажлаа хийж суутал ирж нүүр долоогоод халамжаа нэхнэ. Тэр үед хэсэг зуур муураа эрхлүүлэх надад их амралт болдог. Харин сүүлийнх нь ганцаараа сууж байтал мөрөн дээр гарч ирж суугаад "Хээе бро ингэвэл ямар вэ" гээд санаа хэлээд байгаа юм шиг болчихсон.

    Миний хувьд энэ амьдралаас, хотоос, ер нь хаа нэгтэйгээс мэдэрч болох хамгийн гоё зүйл нь муур. Амьтныг амьтан гэдгээр нь ойлгохгүй нохой илүү сайн, муур хорон санаатай гэх бодолтой хүмүүст "Зүгээр байгаарай" гэж хэлье /инээв.сур/.

    ГУДАМЖААР АЛХАХАД, АВТОБУСАНД СУУХАД НЭГЭНДЭЭ СААД БОЛДОГГҮЙ БОЛ ТЭР ЖИНХЭНЭ ХУВЬ ХҮНИЙ ХӨГЖИЛ

    Комик зурах амархан. Гэхдээ үүнд өгөгдөл, авьяас хамаагүй. Нэг зүйлд хүн цаг хугацаагаа зарцуулаад л байвал түүндээ сайн болно шүү дээ. Үүний дараа хүмүүс "Чи авьяастай төрсөн юм байна" гэх надад онцгүй санагддаг. Хэн нэгэнд авьяастай гэж хэлүүлэхийн тулд тухайн зүйлд цагаа зарцуулаагүй шүү дээ.

    Би сагс тоглодоггүй. Гэхдээ зургаа зурахаа болиод өдөр бүр сагс тоглоод, механикаар сайжруулаад байвал "Чи шилдэг сагсчин" гэж хэлүүлж чадна. Тэгэхээр өгөгдөл, авьяас гэдэг ердөө л тэр хүний дотоод зорилго. Түүнээс цусаар дамжиж ирдэг зүйл огт биш.

    Бас хувь хүний хөгжил гэж их ярьдаг. Нийгэмд, олонход, бусдадаа саад болохгүй, бусдын болон өөрийн тав тухыг эвдэхгүй байвал л түүнийг хөгжсөн хүн гэж боддог.

    Тэр хүн ямар боловсролтой, хэр их мөнгө олдог нь хамаагүй, гудамжаар явахад, хамт автобусанд суухад нэгэндээ садаа болдоггүй л байвал тэр жинхэнэ хувь хүний хөгжил.

    Өнөөдөр би АШУҮИС-иа төгсөөгүй, мэргэжил эзэмшээгүй ч хүссэнээ хийгээд бүх эрсдэлээ өөрөө даагаад амьдарч байна. Сургуулиа төгссөн бол би нарийн мэргэжлийн сайн эмч болох байсан гэж боддог.

    Гэхдээ хүсээгүй замаараа гомдоллоод л явдаг хүмүүс байдаг. Үүний оронд юу хүсэж байгаагаа мэдээд түүнийхээ төлөө жаахан ч гэсэн алхам хийгээд үзвэл амьдрал илүү кайфтай. Хүссэнээ хийгээд эхлэхээр бүх зүйл миний талд байгаа юм шиг сайхан санагддаг юм билээ шүү.

    Бас би зорилго тавьдаггүй. Зорилго тавьчихаар түүндээ хүрч байж сэтгэл ханах юм шиг санагддаг. Ирээдүйд тийм байр, ийм машин авна, ингэж ажиллана гэж ч боддоггүй. Надад өнөөдөр гоё байна, маргааш, дараа долоо хоногт сайхан байвал тэгээд л боллоо. Энэ хэмнэлээ алдахгүй л амьдрахыг хүсдэг. Ер нь би амьдралын үнэ цэнийг амьдрах л гэж боддог, утгатай, утгагүй хамаагүй.

    "Гөлөгөн муужгай" комик цувралыг ЭНД-ээс  үзэх боломтой.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан