Манай улс уул уурхайн салбартаа 2005-2006 онд 127 сая ам.долларын хөрөнгө
оруулалт хийжээ. Энэ нь дэлхийн хэмжээний тус салбарт хамаарах хөрөнгө оруулалтын
дөрвөн хувийг эзэлж байгаа үзүүлэлт.
Харин Ази, Номхон далайн орнуудад бол 50 хувиас давсан хөрөнгө оруулалтын
хэмжээг хангаж байна. Энэчлэн баримтууд өнгөрсөн баасан гаригт Дархан-Уул
аймагт болсон “Монгол Улсад металлургийн салбарыг хөгжүүлэх боломж,
шаардлага” олон улсын зөвлөгөөний үеэр дэлгэгдсэн. Монголд Уул уурхайн салбар
үүсч хөгжсөний 85 жилийн ойтой холбогдуулсан цуврал үйл ажиллагаа басхүү Дарханы
Төмөрлөгийн үйлдвэрт тохиосон үйл явдлыг нэгтгэсэн зөвлөгөөн болсон гэж
болно.
Дархан Сэлэнгийн нутгийн заагт орших төмрийн хүдрийн ордыг түшиглэн тус Төмөрлөгийн
үйлдвэрийг байгуулсан байдаг. Бас тэрхүү орд газрын лицензүүдийг харийнханд
алдаж боловсруулах түүхий эдгүй, хаягдал төмөр нь хямд үнээр мөн л урд хөрш рүү
өдөр шөнөгүй зөөгдөөд байсан цаг нүүрлэсэн нь саяхан. Нэгэнтээ Ашигт малтмал,
газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга Лу.Болд Дарханы Төмөрлөгийн үйлдвэрт сүртэйхэн
багтай очиж, ашиглалтын лицензийг тус үйлдвэр л эзэмших ёстой гэсэн төрийн
шийдвэрийг хүргэж байсан билээ. Тэр үйл явдал 2005 онд тохиосон ч энэ онд буюу өнгөрсөн
арваннэгдүгээр сарын 7-ны өдөр л Дарханы Төмөрлөгийн үйлдвэр Төмөртэй,
Хустайн ордуудынхаа лицензийг албан ёсоор өөрийн болгосон. Одоо түүхий эдээ
гартаа авсан үйлдвэрт хөгжлийн шинэ гараа, улс орны эдийн засагт хэрхэн нөлөөлөх
хүчин байх гарц сонголт хийх, хэлэлцэх цаг үе ирсэнтэй нь энэ удаагийн олон
улсын зөвлөгөөн холбогдож байгаа юм.
Дэлхийн зах зээлд төмрийн ханш магадгүй хамгийн өндөр хэмжээндээ хүртэл өсч үнэлэгдэж
байгаа энэ цагт улсынхаа орд илэрцийн хэмжээг тодорхойлон тоолж дүгнэж суух
мэдээж таатай. Чухамдаа манайх төмрийн нөөц ихтэй. Гэвч нөөц хэмжээг нь
тогтоосон ордын хэд нь хэний гарт, ашиглах эрх хаана агуулагддаг нь бас л
тодорхойгүй. Нөөц тогтоогдсон төмрийн найман ордын нэг нь олон хүчин зүйлийн
оролцоотойгоор Дарханы Төмөрлөгийн үйлдвэртээ ирж байгаа бол бусад долоо нь
хаана явааг мэдэх хүн манайд эрхбиш бий биз ээ. Өнөөдөр манай урд хөршийн зах
зээлд төмөр их эрэлттэй байна. Дэлхийн нийт үйлдвэрлэлийн 40-50 хувийг
нуруундаа үүрэх хэрээр зах зээлд оролцох үүрэг, дур зоргоороо аашлах боломж бас
хятад улсад л байна.
Зөвлөгөөний үеэр ашигт малтмалын үйлдвэрлэлтэй холбогдох яам, тамгын газрын
мэргэжилтнүүд металлургийн үйлдвэрлэлийг ашиглалтад оруулах ойрын бөгөөд
хэтийн замд хэрхэн бүтээн байгуулалт, ололт санаачилга байх ёстой талаар өгүүлж
байна лээ. Ашигт малтмалын орд газрын өмчийн үнэлгээний тухай яриа нийтийн
сэдэв байлаа.
Хэн юу хэлэв?
“Миний Монголын газар шороо” хөдөлгөөний гүйцэтгэх захирал Б.Болдбаатар:
-Манай хөдөлгөөн байгуулагдаад хоёр жил болж байна. Энэ хугацаанд хамгийн их хүч
гаргаж ажилласан хэсэг бол Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн түүхий эдийн суурь нөөц
болох орд газрын лицензийн төлөөх тэмцэл байлаа. Хөдөлгөөн хоёр нас хүрч
байгааг дурддагийн учир гэвэл яг тэр ойн өдөр буюу арваннэгдүгээр сарын 7-нд
тус үйлдвэр лицензээ албан ёсоор авсан юм. Тэгээд өнөөдөр газар шороо гэж
ярьдаггүй хүн байхгүй болжээ. Энэ нь газар шороогоо авч үлдэхгүй бол, түүний
төлөө тэмцэхгүй бол болохоо байлаа гэж тэмцсэн хөдөлгөөнүүдийн бас нэг зорилго
биелж, ач тус нь гарч байгаа явдал. Эрдэс баялаг бол манай улсын харьцангуй
давуу тал. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд тэмцэхдээ энэ давуу талыг олон нийтэд
ойлгуулж, асуудлын төвд гаргаж ирсэн түүхэн ач холбогдолтой.
Доктор, дэд профессор С.Доржсүрэн:
-Газрын хэвлийн төрийн өмч, түүнийг ашиглах хөрөнгө оруулалт, төслийн нийлбэр үнэ
цэнийг үндэслэлтэй тооцоолох нь өмчийн сонирхогч талуудын эрх ашгийг хамгаалах,
үнэт цаасны зах зээлд хөрөнгийн эх үүсвэр босгох, хөрөнгө оруулалтын хэлцлийг үндэслэхэд
чухал ач холбогдолтой. Гадаадын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж, санхүүжилтийн
эх үүсвэрийг бүрдүүлэхэд эн түрүүнд шаардагддаг нь орд газрын өмчийн хөрөнгийн
үнэлгээний тайлан байдаг. Олборлох аж үйлдвэрийн үнэлэгдэх хөрөнгийг зөв
тодорхойлоход анхаарах хэрэгтэй. Байгальд анхдагч байдлаараа оршин буй эрдэс
баялаг нь биет газар, үл хөдлөх хөрөнгийн нэг хэсэг болно. Ийм эрдэс, баялаг,
газрын тосны өмчлөл, тэдгээр дэх ашиг сонирхол, хайгуул хийх олборлох эрх нь үл
хөдлөх өмч байна. Уурхай, ордын үйл ажиллагаа нь бизнесийн үйл ажиллагаа
болно. Эрдэс баялгийн тээвэрлэлт боловсруулалт нь мөн хамаарна. Үнэлэх хөрөнгийн
өмчлөл, холбогдох эрхийг зөв тодорхойлох нь үнэлгээний шинжилгээний гол
асуудлын нэг байх болно. Хайгуул олборлолт, боловсруулалтын үе шатаас хамаарч
тухайн үед үнэлгээчид, эсвэл техникийн экспертүүдийн дүгнэлтээс хамаарах ч
хайгуулын өмч, эх үүсвэр өмч, хөгжүүлэлтийн өмч, үйлдвэрлэлийн өмч гэсэн
ангилалд хамаарна. Газрын хэвлийн баялаг нийт ард түмний өмч гэдэг. Өмч юм бол үнэ
цэнэтэй. Эрдэс баялгийн үйлдвэрийн зорилгоор олборлох бизнес, байгалийн
баялаг дахь өмчийн үнэ цэнийг шинжлэх нь өмчийн эзэмшлийн хувь хэмжээг
тогтоох, хувьцааны тоо, үнэ цэнийг үндэслэх нөхцөл. Энэ нь том, жижиг аль ч
олборлох бизнест хамаатай.
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн захирал Т.Ганболд:
-Манай үйлдвэрийн түүхий эд хаягдал төмөр байсан. Чухамдаа Соц үеийн ЗХУ-ын
техник технологийн бааз суурийг дахин боловсруулалтад оруулах байдлаар ажиллаж
ирсэн. Гэхдээ 80 гаруй хувь нь экспортод гарч, үлдсэн хэсэг нь манай үйлдвэрийн
түүхий эд болж байсан юм шүү. Өнөөдөр улсын хэмжээнд стандартын бус арматур үйлдвэрлэж
байгаа нь зах зээлд ихээхэн нөлөөлж байна. Үндэсний цорын ганц үйлдвэрлэл нь явагдаж
байгаа Дархан-Уул аймагт гэхэд л хувийн хоёр үйлдвэр ороод ирсэн байх жишээтэй.
Нэгэнт одоо түүхий эдийн хувьд баталгаатай болсон тул нэгдсэн нэг чиглэлтэй
ажиллахгүй бол цаг хугацаа, үр ашиг алдах эрсдэл манай үйлдвэрлэлийн хувьд маш
их үүсээд байна. Учир нь төмрийн зах зээл өнөөдөр дэлхийн хэмжээнд асар их
эрэлттэй байгаа ч энэ нь удаан үргэлжлэхгүй байх төлөв хандлагыг дэлхийн санхүүгийн
экспертүүд гаргасан байна. Тэгэхээр цаг хугацаа асар их үнэ цэнэтэй болж
байгаа.
-Металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр зөвлөлдөж байгаа нь цаг үеэ оллоо
гэж дүгнэж байна. Ойрын хугацаанд үзэж болох үр дүн ямар харагдаж байна вэ?
-Маш ойрын үед орд газрын төслөөс ч тэр, зөвлөгөөнөөс гарч байгаа санаа оноо
нэгтгэгдээд явбал бүс нутгийн хөгжил, улс орны эдийн засагт ч маш том өөрчлөлт
гарах боломжтой. Металлургийн салбарыг хөгжүүлснээр хамгийн наад зах нь боловсруулалтад
нөлөөлөх бусад түүхий эдийн ордын илрэлийг ашиглах, тэр хэмжээгээр бүтээмж өсөх
сайн талтай.
Олон улсын эдийн засагч, судлаач С.Доёд:
-Өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн тодорхойлох чухал салбар бол уул уурхай мөн.
Манайх ашигт малтмал, эрдэс баялаг, алт зэс, нүүрс ихтэй. Бусад ашигт малтмалын
илрэл ч олон. Хэрхэн Монгол Улсын эдийн засагт зөв зохистой ашиглах вэ гэхэд сөрөг
хандлага их байна. Адаглаад гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэж яриад
байгаа нь өөрөө буруу юм. Энэ нь манай зүгээс хяналт байхгүй болох ёстой гэж
хэлэхтэй агаар нэг. Эцэст нь ийм байдлыг үл ухах манай төрийн чадвар асар муу
байна. Дэлхийн эдийн засагт гэхэд л үндэсний өрсөлдөх чадвараараа манай улс
2005 онд 92 дугаарт байсан атал одоо 131 дүгээрт орж ухарлаа. Ийм ухарсан үзүүлэлттэйгээр,
ахиц дэвшилгүйгээр олон улсын эдийн засгийн харилцаанд аль ч салбараараа
оролцоно гэдэг хэцүү л болж байгаа юм аа.
ШУТИС-ийн МИС-ийн багш С.Ванчинжав:
-Хариуцлагатай уул уурхай гэж яригдах боллоо. Өнөөдөр болж байгаа зөвлөгөөн,
олон улсын уулзалттай холбож харахад хариуцлагатай уул уурхайн төлөв хандлага
манайд хэр байна гэж та дүгнэх вэ?
-Ямартай ч өнөөдөр яригдаж байгаа металлургийн үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд асар
их хөрөнгө шаардана. Тэгээд мэдээж боловсруулах, баяжуулах үйлдвэр байгуулъя,
шинэ түвшинд хүрэх гараа царааг тодорхойлъё гэж ярьж эхэлж байгаатайгаа ижил
хэмжээнд уул уурхайн хариуцлагыг ярих, авч үзэх хэрэгтэй. Хамгийн наад зах нь үйлдвэрлэлийн
өмнө нийгмийн хариуцлага байх ёстой. Бохир, чанаргүй арматур гаргаж болох уу
болохгүй юу гэдэг асуулт л нийгмийн хариуцлагын хоёр тал болоод ирэх байхгүй
юу. Өнөөдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ганц бүтээгдэхүүн арматур төмөр
атал Хятадын чанарын шаардлага хангахгүй, хямд арматураар барилга барьж байна.
Үндэсний стандарт хэмжилзүйн хороогоор баталгаажсан гагнуурын бат бөхийг
шалгах лаборатори манайд сургуульд бий л дээ. Арматурын харьцангуй суналт, бат
бөх, урсалтын хязгаар гээд үндсэн үзүүлэлтүүдийг лабораторийн түвшинд
гаргаад өгнө. Харин тэр үнэлгээнд үндэслэж байцаагч дүгнэлт гаргах ёстой юм.
Эдгээр газруудын уялдаа холбоотой ажиллагаа бүхнээс л уул уурхайн хариуцлага
гэдэг зүйл тодорхойлогдоно шүү дээ. Өнөөдөр бол манайд хариуцлага гэдэг зүйл
огтхон ч алга. Тийм болохоор тэр иргэний хөдөлгөөн гэдэг эвсэл, нэгдэл чинь
байгаа юм гэж ойлгодог шүү.
Стандартын холбооны тэргүүн О.Чилхаасүрэн:
-Металлургийн үйлдвэрлэлийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чиг хандлагыг тодорхойлох
зорилгоор зохион байгуулж байгаад зөвлөгөөний ач холбогдол оршино. Уул уурхайн
үйлдвэрлэлийн ашиглалтад хариуцлагатай байх үүрэг маш чухал. Нэгдүгээрт, нөөцийг
ариг гамтай ашиглах. Хоёрдугаарт, орчин тойрондоо халгүй тэнцвэрт байдлыг
алдагдуулахгүй, экологийн тэнцвэртэй байдлыг хангасан үйл ажиллагаа явуулах
ёстой гээд үргэлжилнэ, олон асуудал яригдах ёстой юм. Стандарт чанар, хэмжилзүйн
чиглэл бол уул уурхайн бүтээгдэхүүн, удирдлагын тогтолцооны явцад үнэлгээ
гаргах чиглэлд чухал нөлөөтэй, оролцоотой байх ёстой салбар. Энэ
хэмжээгээрээ уул уурхайн хариуцлагын бас нэг хүчин зүйл болно.
Болдсайханы Хажидмаа