Япон улсын Аомори мужийн Имабэцү хотын захиргааны Боловсролын хэлтэст Олон улсын харилцааны ажилтан С.Оюунбилиг III/ 23-нд тус хотын цэцэрлэгийн 5 настай хүүхдүүдийн ангид өнжиж, дотоод журамтай танилцан тэмдэглэл хөтөлснийг хүргэж байна.
Имабэцү хүүхдийн цэцэрлэг эрхлэгч, багш нар болон тогооч, туслах ажилтан нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй.
Тус цэцэрлэгт
- "Алтанзул" буюу 0-2 насны бага ангид 14,
- "Багваахай цэцэг" буюу 3-4 насны ангид 21,
- "Яргуй цэцэг" буюу 5 настай хүүхдийн ангид 8 хүүхэд, нийт 43 хүүхэд хүмүүждэг юм.
07:30: Багш, ажилчид ажилдаа ирлээ.
Багш нар өглөө ажилдаа ирэхдээ гартаа олон цүнх, ачаатай ирсэн нь тэд ажил дээрээ зарим хийх ажлаа хийж амждаггүй тул гэртээ хийж ирдэг нь тэр ажээ.
07:30-09:00: Хүүхдүүдийг цэцэрлэгт ар гэрийнхэн нь дагуулж ирнэ.
Жижүүр багш хүүхэд бүрийг "Өглөөний мэндчилгээ"-гээр хүлээн авна.
Хүүхэд "Багш аа? Сайхан амарсан уу? Өглөөний мэнд. Өнөөдөр ч аюулгүй өнгөрүүлэх болно. Тусалж дэмжинэ үү?" гэхэд багш ч "Өглөөний мэнд? Өнөөдөр ч бас чамайг аюулгүй харж хандах болно" гэдэг.
07:30-09:00: Багш хүүхдийн ар гэрийнхэнтэй ярилцаж байна.
Ар гэрийнхэн нь ажил болон бусад шалтгаанаар хүүхдээ оройтож авах бол тэр тухай багшид мэдэгдэнэ.
07:30-09:00: Хүүхдүүд үүдэнд гутлаа тайлж ангидаа өмсөх хөнгөн, зөөлөн биеийн тамирын гутлаа өмсөөд дотогшоо оров.
07:30-09:00: Тэд хэний ч заавар, шаардлагагүй анги ангидаа орж, гараа угааж, амаа зайлав.
Хүүхдүүд гэрээс авчирсан цэвэр хөнжлөө цагаан хэрэглэл, гудас хадгалдаг нэгдсэн хайрцагт хийв.
Таван настай хүүхдүүд 4 дүгээр сард бага сургуульд элсэн орох тул цэцэрлэгийн захиргаанаас сургуулийн унтдаггүй цагт биеийг нь дасгахаар 1-3 сард өдөр унтуулдаггүй ч өвлийн улиралд хөнжлөө авчирдаг аж.
Тус цэцэрлэгийн хүүхдүүд үдийн хоолонд идэх цагаан будааг гэрээсээ авчирдаг нь тэднийг багаасаа хоол, хүнсийг хайрлан хямгадахад сургадаг мэт санагдлаа.
Тэд будаагаа ангийнхаа багшийн ширээний дэргэдэх сагсанд хийдэг.
Хүүхэд бүр зааланд орохынхоо өмнө "Өглөөний мэнд. Өнөөдөр ч болгоомжтой тоглох болно. Харж хандана уу?" хэмээн мэхийн ёслоод орж байлаа. Мөн адил заалаас гарахдаа "Баярлалаа" гэцгээв.
Цэцэрлэгийн ангиуд шалнаасаа халдаг тул хулдаасаан шалан дээр нь хивс, хивсэнцэр дэвсэх шаардлагагүй бас цэвэрлэгээ хийхэд ч хялбар.
Сүүний савыг цэнхэр, улаан, шар өнгийн наалддаг туузан цаасаар нааж, "Цаасан хил" хийсэн нь хямд төсөр, хүүхдүүдийн сэтгэл санаанд тохирсон, санаа авууштай тоглоом болжээ.
Хөнгөн төмөр сараалжийг өнгө өнгийн гялгар уутаар бүрж, хаалт хийсэн нь хүүхдүүдийн живхийг сольж, нойтон алчуураар арчиж цэвэрлэн, эвхээд хураахад ухаалаг арга болжээ.
0-3 насны хүүхдүүд багшийн шүглийн дуугаар тоглоомоо орхин, цүнхээ үүрэн нэгэн цуваа болж жагссаар анги руугаа явцгааж буй нь.
Хүүхдүүд танхимд тараасан тоглоомуудаа ангилж савлан, цэнхэр торон дэсвгэр дээр овоолов.
Хүүхдүүдийг ангидаа орсны дараа эрхлэгч, дэд захирал хоёр тоглоомуудыг нэг бүрчлэн ариутгалын бодистой усанд угааж хураав. Хүүхдүүд тоглоомоо хураах нь хэдхэн минутын ажил байлаа.
Хүүхдүүд ангидаа орсон даруй дахин гараа угааж, амаа зайлаад, сандлаа авчирч сууцгаав.
09:05: ӨГЛӨӨНИЙ МЭНДЧИЛГЭЭ
Ангийн багш тухайн өдрийн жижүүр сурагчдыг томилохдоо хүйсийн тэгш байдлыг чухалчилдаг.
Жижүүр хүүхдүүд "Өглөөний мэндчилгээгээ хийцгээе" гэхэд бусад хүүхэд нэгэн зэрэг "Тэгцгээе" гэж цовоо дуугаар хариулцгаав.
Улмаар "Өнөөдөр 3-р сарын 23-ны өдөр. Тэнгэр цэлмэг байна. Өнөөдөр ч гэмтэл бэртэл авахгүй өнгөрүүлье" гэхэд хүүхдүүд ч "Тэгнэ ээ" гэцгээв.
Түүнчлэн хүүхдүүд япон хэлний таван эгшиг болох "а, и, ү, э, о" үсгүүдийг давтаж, хэл яриагаа сайжруулах дасгал хийсэн нь тун зөв санагдлаа.
Жижүүр хүүхдүүд цагаан будаатай сагсаа багш нарын өрөөнд хүргэж өгсөн нь хүнсний бүтээгдэхүүн эрхлэгчийн нүдэнд ойр буюу аюулгүй газар байх ёстойг илэрхийлэв.
Багш өдрийг ном уншлагаар эхлүүлэх ба хүүхдүүдээс ямар ном уншуулмаар байгааг асууж тэдний хүсэлтээр номыг сонгов. Мөн 10 минутын турш хүүхэлдэйн кино үзэцгээв.
09:15-09.25: Урд өдөр цэцэрлэгтээ ирээгүй хүүхэд эвлүүлж байсан тоглоомынхоо дутуу орхисныг үргэлжлүүлэн хийсэн нь "Хийх ёстой зүйлээ цаг тухайд нь ягштал хийж сургаж буй" сайн нөлөөг үзүүлэв.
Тухайн хүүхэд ч үүнийг нөхөж хийх зуураа ганц ч удаа зурагт руу эргэж хараагүй нь анхаарлаа төвлөрүүлж, оногдсон даалгавраа сайн биелүүлж сурч буйн илрэл биш гэж үү?
Хүүхдүүдийг хүүхэлдэйн кино үзэж байх зуур багш нар өглөөний шуурхай зөвлөгөөн хийв.
Энэ өдөр "Цэцэрлэгт гал гарсан даруй хүүхдүүд хэрхэн минутын дотор гадагшаа гарч амь насаа хамгаалах вэ?" сургалт, туршилт хийх байлаа.
Хэсэг хугацааны дараа багш өрөө рүү гүйж "Гал гарлаа!" гэж хашхирахад хүүхдүүд ч даруйхан хоёр гараараа амаа дарцгаав.
Ангийн багш "Гадагшаа гарцгаая!" гэхэд хүүхдүүд хормын дотор нэг эгнээ болж, цэцэрлэгээсээ гарцгаасан юм.
Гадаа сэрүүн салхитай ч хүүхдүүд аль болох хурдан, шаахайтай чигээрээ, дулаан хувцсаа ч аваагүй гарав. Мөн хашхирч чарлалдаагүй юм.
Хүүхдүүд ангидаа буцаж орж ирэхэд дэд захирал (эрэгтэй) үүдэнд чийгтэй шалны алчуур дэлгэж тавьсан байв. Хүүхдүүд шаахайгаа сайн арчаад дотогшоо орлоо.
Бүх багш танхимд цугларч "Багшийн хувьд БУРУУДСАН ЧИГЛЭЛ", "ХҮҮХДҮҮДИЙН ХУВЬД ОНОСОН ҮЙЛДЭЛ"-ийн талаар хэлэлцэв.
Гурван настнуудын ангийн багш өөрийгөө дүгнэхдээ "Гадуур хувцсаа өмсөөрэй" гэсэн нь цаг авах байлаа. Харин хүүхдүүд хувцасны цахилгаан зэргээ татаж цаг аваагүй нь сайн байлаа" гэв.
Дөрвөн настай хүүхдүүдийн багш "Хэн ч сул үг хэлж, ийш тийш хараагүй нь сайн байлаа" гэж магтав.
Таван настай хүүхдүүдийн багш "Өнөөдрийн сургалт жинхэнэ гал гарсан үед бидний амь насыг аврах бэлтгэл болох тул ягштал мөрдөөрэй" гэлээ.
10:00: Таван настай хүүхдүүд ариун цэврийн өрөө рүү орсны дараа гараа угааж, амаа зайлан, багшийг заавар хэлэхээс өмнө шүүгээнийхээ урд сууцгаав.
"Одоо пүрин хийх тул бүгд хормогчоо өмсөж, гараа угаагаарай" гэхэд тэд багшийн хэлсэн үгийг даруй гүйцэтгэв.
Бүгд гараа угааж ариутгав.
Багшийн зааврыг бүгд анхааралтай сонсоцгоов. Пүрин хийх дэс дараалал:
- Шилэн саванд пүриний нунтгийг хийнэ.
- Сүү нэмж ээлж дарааллаар хутгав.
- Буцалсан халуун ус нэмж хийв. (Энэ үед хүүхдүүд багш руу ойртсонгүй)
- Дахин хутгаж хийж дуусгана.
- Багш хэрхэн болгоомжтой аягалахыг заав.
- Хүүхдүүд дэс дарааллаар нь аягалав.
- Хүүхдүүд аягалж буй нэг нэгнээ анхааралтай харна.
- 4 настнууд орж ирж сонирхов.
- Пүрин бэлэн боллоо.