Хүн бол нийгмийн амьтан гэдэгтэй адил хүн бол харилцаа холбооноос ангид биш гэж Ниал Фергусон 2018 онд хэвлүүлсэн The Square and Tower: Networks, Hierarchies and the Struggle for Global Power номондоо тэмдэглэжээ.
Бидний анатоми өөрөө хэдэн зуун тэрбум эд эсийн харилцан хамаарал бүхий холбоос. Бидний тархи тоймгүй олон тооны дэд холбоосоос бүрдсэн маш том нейроны сүлжээ. Хавдар (өвчин, цар тахал) хүртэл эсийн гинжин холбоос. Замын сүлжээ, автобусны буудал, компьютер, интернет гээд бүгд. Үүнтэй ижлээр байгаль, хүрээлэн буй орчин нэг нэгэнтэйгээ хэлхэлдэн холбогдсон асар том гинжин хэлхээ.
Улстөр, нийгэм, бизнес болон эдийн засгийн бүхий л харилцаа холбоосууд дээр түшиглэн явагддаг гэхэд хилсдэхгүй биз (Ялангуяа, бизнес, санхүү, мөнгө бол зарчим, итгэлцэл дээр суурилсан холбоосын тоглолт). Фейсбүүк, инстаграм, линкедин зэрэг нийгмийн сүлжээнээс гадна ажлын шинэ жил зохион байгуулах комисс, ууланд гарах группээс эхлээд гүйцэтгэх захирлуудын холбоо гээд бид ямар нэг албан эсвэл албан бус холбоодын гишүүн байдаг.
Хүн төрөлхтний түүхийн дийлэнх цаг үеийг иерарх буюу англиар hierarchy (Эртний Грекийн rule of a high priest гэсэн утгатай үг. Монгол хэлэнд шатлан захирах ёс гэж орчуулсан) удирдан чиглүүлж байсан хэдий ч чухал эгзэгтэй мөчүүдэд (шашны шинэтгэл, Гутенбергийн хэвлэх үйлдвэр, Соён гэгээрэл, аж үйлдвэрийн хувьсгал гэх мэт) харилцан зоримог, шийдэмгий алхмуудыг хийж чадсан нь бас л гинжин холбоосын хүч болохыг Ниал Фергусон номдоо онцолсон.
Тогтолцоо судлал (Network science)
Тогтолцооны онолын хэлээр нэг хувь хүн, албан байгууллага, улс орныг нэг зангилаа цэг гэдэг.
Үүнд тухайн зангилаа цэг хэр чухал байр суурьтайг дараах гурван хэмжүүрээр тодорхойлдог аж:
1. Degree centrality буюу нэг цэгээс хэр олон холбоос гарсныг хэмжих. Танилтай бол талын чинээ гэдэгтэй адил хүн дээр зүйрлэхэд хэр их танилтай, олонтойгоо ойр хүн бэ гэдгийг тодорхойлох хэмжүүр
2. Betweenness centrality буюу аливаа нэг цэг, зангилаагаар хэр их мэдээлэл дамжин өнгөрдгийг тодорхойлох хэмжүүр.
3. Closeness centrality буюу аливаа нэг цэг, зангилаа бусад цэг, зангилаа уруу хэдэн алхам дамжиж хүрэхийг тодорхойлох хэмжүүр.
Нэг хувь хүнийг (улс орон, албан байгууллага, аж ахуйн нэгж гэх мэт) нэг зангилаа цэг гэвэл нийгмийн сүлжээнд дээрх 3 хэмжүүр өндөр үзүүлэлттэй хүмүүс тухайн сүлжээнийхээ төв нь болдог аж.
Франкфуртын Еврей хуарангаас гаралтай Ротшильдын (Rothschilds) гэр бүлийнхэн 18, 19-р зуунд дэлхий дахиныг дамнасан банк санхүү, аж үйлдвэр, бизнесийн асар том хүчийг бий болгож чадсан. Тэдний дэлхийн тавцанд хэрхэн санхүүгийн том тоглогч болсон талаар хуйвалдааны асар олон ном, бичвэр байх хэдий ч онолын зүгээс тайлбарлан бичсэн нь цөөхөн.
Харин онолын үүднээс харахад Ротшильдийнхний хувьд технологи, бизнес болон улс төрийн өргөн бөгөөд гүн сүлжээг үүсгэж чадсан нь (улс дамнасан асар том төв) тэд бусдаас илүү хурдан найдвартай мэдээллийг олж авах, тараах боломжийг олгосон. Бүх хүч, мэдээлэл төв рүү тэмүүлнэ бас төвөөс урган гарна.
Дэлхийн 1-р дайны өмнөхөн Их Британийн эзэнт гүрний хүн ам 375 сая, газар нутаг 18 сая метр квадрат байсан ба Британийн арал ердөө 45 сая хүн, 120 мянган метр квадрат газар нутагтай байжээ. Түүнчлэн энэ нүсэр аппаратыг ердөө 200 мянга хүрэхгүй цэрэгтэй эх газрын арми, 200 мянга орчим цэрэгтэй тэнгисийн флот удирдаж, хамгаалж байсан нь нийт хүн амтай харьцуулахад өчүүхэн тоо юм.
Их Британийн эзэнт гүрнийг нүсэр том иерарх бус харин далайн дээрэмчид (эзэнт гүрний эхэн үед оролцоо ихтэй байсан), худалдаачид, санхүүчид, Христийн санваартнуудын тив дамнасан сүлжээ, холбоогоор дамжуулан нэгтгэж, засаглаж байсан тухай олон баримтыг Ниал Фергусан ил болгосон.
Харилцаа холбоо ба инновац, шинэ мэдлэг, шинэ санаа
Аливаа шинэ мэдлэг, шинэ санаа, тэр ч бүү хэл вирус олон нийтэд хэрхэн тархах нь тухайн гинжин хэлхээний бүтцээс шалтгаалдаг аж. Аливаа нэг улс орон, албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс өөртэйгөө ижил төрлийн хүнтэй илүү байхыг эрмэлзэж, өөрөөс ондоо нэгнээс зайгаа барьж өөрсдийгөө тусгаарлах нь шинэ төрлийн мэдлэг, инновац тухайн группээс гарах эсвэл орох гарцыг хаахад түлхэц болдог.
Харин гадаад ертөнцтэй холбогдсон нэг л сул холбоос байхад тухайн бүтцэд асар том өөрчлөлтийг авчрах ба энэхүү үзэгдлийг онолд “strength of weak ties” буюу сул холбоосны хүч гэж нэрлэдэг.
Зах зээлийн хувьд, цөөн хэдхэн хүн эсвэл группийн дунд л мэдээлэл эргэлддэг гэвэл тухайн зах зээлийн хэмжээ маш хязгаарлагдмал бас хавчиг байх нь мэдээж. Байнгын хардлага сэрдлэг бас тасрахгүй. Харин мэдээлэл улам нээлттэй болохын хирээр зах зээл дэх итгэлийн хэмжээ нэмэгдэж, оролцоо өсөж, шинэ санаа, шинэ мэдлэг, инновацын тоо нэмэгдэхээс гадна түүний солилцоо эрчимждэг талаар онолд онцолжээ.
Номын 7 гол санаа
1. No man is an island буюу ганц мод гал болохгүй ганц хүн айл болохгүй. Өөрөөр хэлбэл, нэг ч хүн цор ганцаар оршин байдаггүй тухай. 1 хүнийг цэг гэж үзвэл, өөр нэг цэгтэй заавал холбогдож байдаг ба ямар нэг гинжин хэлхээний бүрэлдэхүүн байх нь элбэг. Тэгэхээр аливаа хүнийг хэр их танилтай вэ (degree centrality), бусад цэгүүдийг холбогч гүүр нь үү (betweenness centrality), нэр хүндтэй, олны танил цэгтэй хэр ойр вэ (eigenvector centrality) зэрэг хэмжүүрээр тодорхойлох боломжтой. Түүхэнд хамгийн чухал үүргийг лидерүүд бус холбогч гүүрнүүд гүйцэтгэсэн байх нь элбэг байдаг.
2. Birds of a feather flock together буюу нэг тэрэгний дугуйнууд. Аливаа нэг нийгмийн харилцааг ижил нь ижилдээ татагдахын хуулиар хэсэгчлэн тайлбарлах боломжтой. Ургийн холбоонд суурилсан уу, чин сэтгэлийн нөхөрлөл дээр үү, эсвэл танилын сул хамааралтай харилцаа юу гэх мэтчилэн цэгүүдийн хамаарал тухайн бүлгийн мөн чанарыг тодорхойлж болно. Эсвэл тэр дунд солилцогдож буй зүйлээр тодорхойлж болно (мөнгө, мэдлэг, мэдээлэл г.м). Эсвэл хоёр цэгийг холбох шугамын чиглэлээр тодорхойлно. (А Б-д тушаадаг г.м. Иерарх нь дээрээс доошоо 1 урсгалтай нетворкын нэг л төрөл)
3. Weak ties are strong буюу сул холбоосууд хүчтэй байдаг. Аливаа уялдаа холбоо хэр нягт вэ, бусад төвүүдтэй хэр их холбоотой, хооронд сул орон зай бий юу зэрэг харилцааны бүтцийн тухай энд дурдагдсан. Шинэ мэдлэг, шинэ санаа, инновацаар зогсохгүй гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт нь гадаад орчных сул ч байсан ямар нэг цэгээр, гүүрээр холбогдох нь чухал юм. (Брокер, дилер, ченж зэрэг бидний мэдэх зах зээлийн тоглогчид нь харилцаа хоорондын сул орон зайг холбодог гүүрнүүд) Түүнчлэн тухайн холбоо хэлхээ хэр том эсвэл жижиг эсэхийг дурын 2 цэг хэдэн шугамаар холбогдож буйгаар нь тодорхойлох боломжтой. Интернетээс өмнөх үед дэлхийн дурын хоёр хүн 6 хүнээр дамжуулан (6 degrees of separation) нэг нэгтэйгээ холбогдох боломжтой хэмээгдэж байсан ба фейсбүүкээс хойш энэ тоо 3-аас 4 болж багассан аж.
4. Хэлхээ холбооны бүтэц нь тархалтыг тодорхойлно. Түүхчид саяхныг болтол аливаа шинэ санаа, идеологи хэрхэн тархах нь тухайн санаа эсвэл идеологийн контентод байдаг гэж байж. Харин орчин үеийн онолоор харилцааны бүтэц тархалтын хурд, хүрээг тодорхойлдог болохыг баталсан. Дээрээс доошоо нэг урсгалд чиглэлтэй иерарх төрлийн харилцаа холбоонд шинэ санаа, инновац тархах магадлал хамгийн бага ба харин peer-to-peer хэвтээ бүтэцтэй, амаараа дүүрэн гоймон будаа чихэж буй хүний бичлэг хэр хурдан тархдагийг бид бүгд мэднэ.
5. Холбоо харилцаа хэзээ ч унтдаггүй. Энэ нь статик бус динамик шинжтэй ба тогтмол шилжиж, өөрчлөгдөж байдаг. Хэдхэн цэг нэмэхэд холбоос төрөл арилжсан мэт өөрчлөгдөх боломжтой.
6. Гинжин холбоонуус хамтран ажиллахад үр дүн нь инновац, шинэ нээлт байх нь элбэг. Чулуужсан иерархыг нетворк маш хурдтай орвонгоор нь эргүүлж болдгийг түүх харуулсан. Харин дөнгөж бүрэлдэж буй хэврэг холбоог иерарх хүч, цаг заралгүй нураах чадалтай.
7. Гинжин холбоо нь баяныг улам баяжуулж, амжилт дээр амжилтыг дууддаг. Ижил ижилдээ татагдахын хуулиар тэдгээр нь тэгш бус байдлыг өөхшүүлэх хандлагатай байдаг аж.