Сонгинохайрхан дүүргийн жишиг нэгдсэн эмнэлгийн нээлт болж байна. Олон улсын стандартад нийцсэн 250 ортой жишиг нэгдсэн эмнэлэг нь дүүргийн 157 мянган хүнд үйлчлэх хүчин чадалтай ажээ.
Тус эмнэлэгт нь СХД-ийн 19-р хороонд байрлалтай бөгөөд нийт 17667 мкв талбайтай, барилгын өндөр 22,3 метр, хоёр орц гарцтай, 183 машины зогсоолтой.
Нийт амбулаторийн 27 кабинеттэй, хэвтэн эмчлүүлэх 7 тасагтай, өдрийн эмчилгээний хэсэгтэй. Сүүлийн 10-аад жилд өргөн нэвтэрсэн өдрийн эмчилгээний хэсэгт зарим мэс засал, дурангийн хагалгаа, хими, туяа эмчилгээ хийдэг.
Түүнчлэн дотор, хүүхэд, мэс засал, эх барих, эмэгтэйчүүд, шүд, мэдрэл, халдварт өвчин зэрэг үндсэн долоон мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Гурван нэгдсэн хагалгаагы өрөөтэй. Ариутгалын тасаг нь хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмтэй. Нэг онцлог нь дээврийг ашиглах боломжтой бөгөөд өвчтөнүүд болон ар гэрийнхэн нь дээвэрт салхилах боломжтой аж. Агаар сэлгэлтийн бие даасан системийг анх удаа Монголын эмнэлэгт суурилуулсан.
Найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 150 метр куб усны нөөцтэй. Ингэснээр 7 хоног ус, цахилгаангүй ажиллах боломжтой. Мөн нарны энергиэр ажиллах боломжтой. Цахилгаан тасарсан үед дизелээр ажиллах боломжийг бүрдүүлжээ.
Бичлэгийг үзэх боломжгүй бол ЭНД дарна уу.
Сонгинохайрхан дүүргийн жишиг эмнэлгийг “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4,4 нэмэлт“ төслийн хүрээнд байгуулжээ.
Монгол Улсын 2030 он хүртэлх Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын нийгмийн тогтвортой хөгжлийн хүрээнд хүртээмжтэй өсөлт ба нийгмийн тэгш байдлыг хангах зарчмаар эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тогтолцоог бий болгож, Монгол хүний эрүүл, урт удаан амьдрах нөхцөлийг хангаж, дундаж наслалтыг нэмэгдүүлэх зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд олон улсын байгууллагууд тэр дундаа Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа төслүүдийн тус дэмжлэг үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа билээ.
Үүний тод жишээ нь “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр -4,4 нэмэлт“ (ЭМСХХ-4,4) төсөл нийт 58.9 сая ам.долларын төсөвтэйгээр хэрэгжсэн.
Үүнээс:
- 14,0 сая нь АХБ-ны буцалтгүй тусламжаар,
- 38,6 сая доллар нь АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр,
- 5,86 сая долларыг нь Монгол Улсын Засгийн газар,
- 0,45 ам сая долларыг ДЭМБ-ын техник туслалцааны санхүүжилтээр хэрэгжүүлсэн билээ.
Энэхүү төсөл нь “Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг дэмжих, Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх”, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих”, “Эмийн аюулгүй байдлыг сайжруулах” бүрэлдэхүүн хэсэгтэйгээр амжилттай хэрэгжиж байна.
Тодруулбал: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн бодлогыг дэмжих, Улаанбаатар хотын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд хууль эрх зүйн орчинг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, Сонгинохайрхан дүүрэгт үндсэн мэргэжлийн тусламж, үйлчилгээг цогцоор үзүүлэх оношилгоо, яаралтай тусламжийг бүтэцдээ багтаасан 250 ортой, 100 орчим тэрбум төгрөгийн өртөгтэй “Жишиг нэгдсэн эмнэлэг”-ийг 2021 оны 04 дүгээр сард ашиглалтанд оруулж байна.
Эмнэлэг байгуулах ерөнхий төлөвлөлтийг Нидерланд улсын “Симед” ХХК, Барилгын зураг, төслийг Солонгос улсын “Жунглим” ХХК боловсруулж, барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр Австри улсын “Вамед” ХХК олон улсын тендерт шалгаран гүйцэтгэж, барилгыг 2020 оны 11 дүгээр сард Улсын комисст , захиалагч Эрүүл мэндийн яаманд өнөөдөр хүлээлгэн өгч байгаа түүхэн үйл явдал болж байна.
Энэхүү Жишиг нэгдсэн эмнэлэгт ажиллах боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор 17 чиглэлээр 29 эмч, 10 гаруй чиглэлээр 50 гаруй сувилагчийг сувилахуйн төрөлжсөн мэргэшлээр АШУҮИС болон Эрүүл мэндийн хөгжлийн төвтэй гэрээ байгуулан сургаж бэлтгэв.
Тус төслийн хүрээнд шинэ эмнэлгийн дүрэм, журам, стратеги төлөвлөгөө, эмнэлгийн засаглал, бие даасан байдал, эмнэлгийн үйлчилгээг олон нийтэд ил тод, үйлчлүүлэгчийн оролцоонд тулгуурласан бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн, нэгдсэн эмнэлэгт шаардлагатай 30 гаруй тэрбум төгрөгийн өндөр өртөгтэй эмнэлгийн болон эмнэлгийн бус тоног төхөөрөмжүүдээр хангалаа.
Ийнхүү барилга байгууламж, тоног төхөөрөмж, боловсон хүчнийг бэлтгэн, иж бүрэн цогц эмнэлгийг анх удаа эрүүл мэндийн салбарт шинээр бий болголоо.
Эрүүл мэндийн салбар хөгжил хөтөлбөр -4,4 нэмэлт төсөл