gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     19
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 19
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Зөвшөөрлийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болж байна

Б.Чимэг
Улс төр
2021-06-16
6
Twitter logo
Б.Чимэг
6
Twitter logo
Улс төр
2021-06-16
Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  10 цаг 40 минут
2021.06.16

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Төрийн байгууллагууд оролцож буй энэхүү хэлэлцүүлэг нь танхим болон цахим хэлбэрээр явагдаж байна.

Төрөөс олгодог тусгай зөвшөөрлийн тоог бууруулах, үе шатуудыг цахимжуулах, халбаршуулах, мэргэжлийн холбоодод төрийн зарим чиг үүргийг шилжүүлэх нь энэ хуулийн зорилго юм. 

Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын нэр бүхий 22 гишүүнээс 2019 оны гуравдугаар сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас 2019 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөвшөөрлийн тухай, Зөвшөөрлийн жагсаалт батлах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэгтгэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ.

Бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан юм.

Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, ажлын хэсгийн гишүүдэд Х.Булгантуяа, Д.Өнөрболор, Б.Пүрэвдорж, Б.Энхбаяр нар ажиллаж байна.

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл нь Улсын Их Хурлын гишүүдийн өргөн мэдүүлсэн төсөл дээр суурилсан. Төслийн зорилт нь үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй, орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн нэгдсэн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг зохицуулна.

Хэлэлцүүлэгт бүх яамны төлөөлөл оролцон, төсөлтэй холбоотой саналаа танилцуулж байна.  

  17 цаг 28 минут
2021.06.17

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаар хэлэлцүүлгийн эхэнд танилцууллаа. Үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдал, нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд хохирол учруулж болзошгүй болон орчиндоо аюултай зарим төрлийн үйл ажиллагааг эрхлэх, байгалийн баялаг, төрийн нийтийн зориулалттай өмчийг ашиглахад эрх бүхий этгээдээс зөвшөөрөл олгох, олгосон зөвшөөрлийг сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, түүнчлэн зөвшөөрлийн ангилал, төрөл, тэдгээрийн бүртгэл, Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглох үйл ажиллагааг тогтоохтой холбоотой нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна.

Хуулийн төсөл 8 бүлэг, 35 зүйлтэй.

Зөвшөөрлийг түүний зорилго, олгох нөхцөл, үйл ажиллагааны эрсдэлийн түвшнээс хамааруулан тусгай, энгийн гэж ангилна. Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгоно.

Түүнчлэн хуульд өөрөөр заагаагүй бол анх олгосон хугацаанаас нь доошгүй хугацаагаар сунгана. Хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл олгох, сунгах ажиллагааг хөнгөвчилсөн буюу хялбаршуулсан горимоор явуулах, энэ харилцааг нэг цэгийн үйлчилгээ, цахим хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд тусгажээ.

Зөвшөөрлийн нэгдсэн бүртгэл хөтлөх, статистик мэдээг эрхлэн гаргах, лавлагаа өгөх, цахимаар зөвшөөрөл олгох зорилгоор зөвшөөрлийг кодолно. Энэ хуульд заасан Зөвлөл зөвшөөрлийн кодыг эдийн засгийн үйл ажиллагааны ангилал, барааны ангиллын жагсаалт болон үндэсний кодыг харгалзан тогтооно. Зөвшөөрөл эзэмшигчийн эрх, үүрэг, зөвшөөрлийн бүртгэл, мэдээлэл, цахим сан, Монгол Улсын нутаг дэвсгэрт эрхлэхийг хориглох үйл ажиллагаа болон зөвшөөрлөөр эрхлэх үйл ажиллагаа чиглэл, төрлийн талаарх зохицуулалтуудыг мөн төсөлд тусгасныг Х.Ганхуяг гишүүн танилцуулав.

Зөвшөөрөл олгох, бүртгэх эрх бүхий этгээд зөвшөөрлийн хууль тогтоомжийг хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд хяналт тавих, зөвшөөрлийн тухай хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах үндэслэл, шаардлагын талаар санал дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий төр, хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус зөвлөл Ерөнхий сайдын дэргэд ажиллахаар төсөлд тусгажээ.

Энэ хуульд заасан үйл ажиллагаа эрхлэхэд олгосон бүх зөвшөөрлийн бүртгэл, зөвшөөрөлтэй холбоотой нийтлэг мэдээллийг агуулсан цахим нэгдсэн сантай байна. Уг санг Зөвлөлийн ажлын алба эрхэлнэ. Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, төрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглох, хуулийг зөрчсөн тохиолдолд эрх бүхий этгээд хариуцлага хүлээлгэхээр, нэг удаагийн шинжтэй болон олон удаагийн шинжтэй зөвшөөрлөөр хийх үйл ажиллагааны чиглэл, төрөл, зөвшөөрөл олгох этгээдийг тодорхой заасан байна.

Тусгай зөвшөөрлийг төсөл дэх жагсаалтад заасан үйл ажиллагааны чиглэлээр олгохоор, эл зөвшөөрлийн жагсаалтыг төслийн долдугаар бүлгээр зохицуулж, 12 чиглэлээр энгийн зөвшөөрөл 285, тусгай зөвшөөрөл 163, нийт 448 төрлийн зөвшөөрөл олгоно.

Төв банк төрийн мөнгөний бодлого, санхүүгийн салбарын тогтвортой байдал, Монгол Улсын үндэсний төлбөрийн системийн найдвартай, аюулгүй, тасралтгүй ажиллагааг хангах чиглэлд 23 төрлийн зөвшөөрөл олгодог. Салбарын хуульдаа эдгээр харилцааг нарийвчлан зохицуулсан байдаг. Ерөнхий сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөлийн үйл ажиллагаатай холбоотой зохицуулалтаас Төв банкыг хасуулах саналаа танилцуулж, төслийн хэд хэдэн заалтыг онцолж байв. Мөн салбарын үйл ажиллагааны онцлогоос үүдэн төсөл дэх зохицуулалтыг мөрдөх боломжгүй байдгийг тайлбарласан.

Дараа нь Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлэл танилцуулав. Тус хороо тусдаа эрх зүйн байдлын тухай хуультай, үүнээс гадна 23 хууль, 115 дүрэм, журам, хэм хэмжээний актын хүрээнд хэдэн хэдэн чиглэлийн 5600 гаруй хуулийн этгээд, иргэнд буюу санхүүгийн салбарын хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлдэг гэв. Тус хороо 34 тусгай зөвшөөрөл, 18 зөвшөөрөл, 18 бүртгэл, нийтдээ 70 төрлийн бүртгэл, зөвшөөрөл олгодог байна. Санхүүгийн зах зээл дэх харилцаа нь эмзэг харилцаа, бусдын хөрөнгийг цуглуулж удирддаг, итгэлцэлд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг онцлогтой тул Монголбанкны саналыг дэмжив. Түүнчлэн тухайлсан асуудлаар 16 саналыг ажлын хэсэгт хүргүүлжээ.

Эрүүл мэндийн салбарт 14 төрлийн зөвшөөрөл олгож байна. Хүн амын эрүүл мэндтэй холбоотой чухал үйл ажиллагааны зөвшөөрлийг олгохдоо өндөр шалгуураар олгох саналаа танилцуулав.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар 110 хууль, 4400 стандарт, 42 олон улсын гэрээ, конвенц, 3600 орчим дүрэм, журмын хүрээнд 26 чиглэлээр хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг. Танилцуулж буй төсөлд тус байгууллагатай хамааралтай 12 тусгай зөвшөөрөл, 15 энгийн зөвшөөрлийг тусгасан байгаа аж. Тус байгууллагаас олгож байгаа цацрагийн үүсгүүртэй холбогдолтой 11 тусгай зөвшөөрлийг 4 болгох, улсын ерөнхий байцаагчийн тусгай зөвшөөрлөөр олгох цацраг идэвхт ашигт малтмалтай холбогдолтой 7 зөвшөөрөл, бусад төрлийн 7 зөвшөөрлийг шинээр тусгуулахаар саналаа хүргүүлжээ.

Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгодог 10 төрлийн тусгай зөвшөөрлийн дагуу 255 харилцагч үйл ажиллагаа явуулж байна. Тус хороо төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн юм. Төсөлд 27 тусгай зөвшөөрөл, 7 төрлийн энгийн зөвшөөрөл олгохоор тусгуулах саналаа ажлын хэсэгт хүргүүлсэн гэв.

Ажлын хэсгийн зүгээс Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг ирэх намрын чуулганаар анхны хэлэлцүүлэгт оруулна.

Худалдаа, аж үйлдвэрийн танхимаас гаргасан судалгаагаар одоогийн байдлаар 1500 орчим зөвшөөрөл бий. Тиймээс эдгээрийг бууруулах, хүнд суртлыг багасгах, иргэд, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг хөнгөвчлөх зорилгоор эрх зүйн орчныг шинэчлэх юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан