gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     6.11
  • Валютын ханш
    $ | 3575₮
Цаг агаар
 16
Зурхай
 6.11
Валютын ханш
$ | 3575₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 6.11
Валютын ханш
$ | 3575₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Цогт тайж” киноны Арслан тайж А.Цэрэндэндэвийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна

Э.Энхмаа
Соёл урлаг
2022-11-27
921
Twitter logo
Э.Энхмаа
921
Twitter logo
Соёл урлаг
2022-11-27
“Цогт тайж” киноны Арслан тайж А.Цэрэндэндэвийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна "Цогт тайж" киноны Арслан тайж

БНМАУ-ын Гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэвийн мэндэлсний 110 насны ой энэ онд тохиож байна. “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрээрээ “Халхын сайхан Юндэн” хэмээн алдаршсан тайзны нэрт жүжигчин, “Цогт тайж” киноны Арслан тайжийн дүрээрээ дэлгэцнээ мөнхөрсөн алтан үеийн уран бүтээлчийн их ойд зориулсан гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Театрын музейд нээлтээ хийж байна. Нэрт жүжигчний ганц хүү Цэрэндэндэвийн Төмөрхуягийн эхнэр Ш.Эрдэнэчимэгтэй ярилцлаа. Тэрбээр Дуурь бүжгийн эрдмийн театрт найрал дуучнаар 26 жил ажиллаад тэтгэвэртээ суужээ.

-Арслан тайж бол монголчуудыг сэтгэлд мөнхөрч үлдсэн дэлгэцийн урлагийн онцгой дүрүүдийн нэг. Арслан тайж А.Цэрэндэндэв гуай хоёрт ижил төстэй шинж чанар байдаг уу?
-Аав өндөр тэгш нуруутай, гялалзсан ширүүн харцтай сайн мэдэхгүй хүн бол сүрдэж мэдэх дүр төрхтэй. Үг яриа нь ч түс тас, бөөрөнхийлөөд байхгүй, шулуун шударга хүн байсан. Тэр шинжээрээ аав Арслан тайжийн дүртэйгээ төстэй байж магадгүй. Хүн чанарын хувьд гайхалтай сайн хүн байсан даа.

Гавьяат жүжигчин А.Цэрэндэндэвийн бэр Ш.Эрдэнэчимэг

-Танайх хадам, аав ээжтэйгээ хамт амьдардаг байв уу?
-Хоёр хөгшин Яармагт, манайх Лениний музейн орчим байранд байлаа. Аав, ээжийн бие тааруу болоход нь хоёр гэрийн хооронд явах амаргүй тул бид нар Яармаг руу нүүж, цугтаа амьдрах болсон. Манайх дөрвөн хүүхэдтэй, хоёр дахь охин зургаан сартай байхад аав 74 насандаа бурхан болсон юм. Харин хадам ээж минь 86 нас хүртлээ бидэнтэйгээ амьдарсан даа.

А.Цэрэндэндэв 1945 он. Намайг бэр болж ирэхэд аав 60 нэлээд гарсан байсан. Аав гэртээ зүгээр сууна гэж үгүй. Тоодойсон хөх дээл өмсчихөөд хашаандаа юм хийгээд, хөдлөөд л байна. Хуучны орны хоёр толгой хэрээсэлж бэхлээд дээр нь нэг түлээ тавьчихна. Өнөөхөө хажуугаар нь гарахдаа тааваараа татсаар өдөртөө нэг хоёр хэрчим түлээ уначихдаг. Түлээгээ бэлдэж байгаа нь тэр.

А.Цэрэндэндэв нь 1940 оны нэгдүгээр сард Улсын төв театрт шилжин ажилласан бөгөөд “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн Юндэн, “Мандухай сэцэн хатан” жүжгийн Баянмөнх жонон, “Хонины булаг” жүжгийн Ван Родриго, “Талын баатар” жүжгийн жанжин Сүхбаатар, “Шарай голын гурван хаан” жүжгийн Гэсэр хаан, “Нүүрэлдэлгээ” жүжгийн Гернебут, “Амарсанаа” жүжгийн Амарсанаа,  “Далан худалч” жүжгийн Сэнгээ,  “Отелло” жүжгийн Брабанцио зэрэг шилдэг дүрүүд бүтээсэн нь театрын түүхнээ бичигдэн үлджээ.

Тэрбээр 1944 онд “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн Юндэнд тоглохдоо сайхан монгол эрийн намба төрх, шинжийг дүрслэн үзүүлж, жүжгийн эхэнд дуулдаг бэсрэг уртын дууг гайхалтай сайхан дуулдаг байсан гэдэг. Түүний бүтээсэн Юндэн нь дахин давтагдашгүй шилдэг дүр болсон агаад тухайн үеийн үзэгчдийг байлдан дагуулж, тэднээс “Халхын сайхан Юндэн” хэмээх өргөмжлөл хүртэж байжээ. 

Хил дээр гарсан хэрэг уран сайхны кино. 1942 он. Болд-А.Цэрэндэндэв,Цэнгэл-Ө.Рэнцэнноров.jpg

-Аав тань халхын сайхан Юндэн хэмээн алдаршиж байсан үеийнхээ талаар, урлагийн талаар та нарт ярьдаг байв уу?
-Аав урлагт их эрт орсон, эрт ч гарсан. Би аавын тайзан дээр тоглож байхыг нэг ч удаа хараагүй учир тийм байсан гэж хэлэх зүйл надад байхгүй. Намайг бэр болж ирэхэд аав 60 гарчихсан байсан. Театрт мандаж явсан үе нь бүр 1940-өөд он шүү дээ. Хадам аавын тайзан дээр дуулж, жүжиглэж байсан үеийг би мэдэхгүй л дээ. Цаг хугацааны хувьд мэдэх боломжгүй юм. Аав их эрт тэтгэвэрт суугаад, группээсээ тэтгэврээ тогтоолгосон. Хоёр ч удаа цус харвасан хүн шүү дээ.
Гэхдээ би Дуурийн театрын дуучин учир аав бид хоёр  урлагийнхныг, хөдөө тоглолт хийгээд бригадаар явж байсан үеэ сонирхуулж ярина аа.  Ярьж байгаа хүмүүсийг нь би “Ах аа, эгч ээ” гэхгүй ч гэсэн мэднэ л дээ.

-Таны нөхөр ямар мэргэжлийн хүн байв?
-Манай өвгөн Одесст пуужин чиглүүлэгч мэргэжлээр төгсөж ирсэн цэргийн хүн, бас л гэрийн бараа  харахгүй. Төв аймгийн Сэргэлэнгийн дивиз, Өвөрхангайн дивизийн хооронд явдаг ажилтай. Төв аймагт ажиллах үедээ бол долоо хоногтоо хоёр ирнэ. Өвөрхангай руу явчихвал хоёр сар ч ирэхгүй. Би Дуурь бүжгийн эрдмийн театрт найрал дуучин, дуучид бас л гэрийн бараа харахгүй. Хадам аав, хадам ээж хоёроо асарна, хүүхдүүд жаахан ачаалал ихтэй ч амжуулдаг л байлаа. Тэр үед харин Яармагийн автобус хамгийн сайн явдаг, бүр “Яарвал Яармаг” гэсэн үгтэй. Орой долоон цагт тоглолттой, нэг тоглолт хоёр цаг 30 минут үргэлжилнэ. Бушуухан нүүрний будгаа арилгаад  Багшийн дээдээс Яармагийн автобусанд сууна. Хэчнээн орой тарсан ч автобус олддог. 

Манайх автобусны буудалдаа ойрхоон, автобусны буудал дээр чангахан хоолойгоо засахад манай нохой хаалга руу дүүлдэг. Тэр чимээнээр аав, ээж хоёр намайг ирж байгааг мэддэг. Аав бол өөлөхийн аргагүй сайн хүн. Өөрөө урлагийн хүн учир намайг оройтлоо гэж зэмлэхгүй, хадам ээж ч миний ажлыг ойлгоно. Орой ирэхэд миний хоолыг зуухан дээр хучаад тавьчихсан байдагсан. Би театрын хүн, тар гэсэн цагт л тарна. Оройтсон ч ар гэртээ санаа зовохгүйгээр ажлаа хийдэг байлаа. Би 1978 онд сургууль төгсөөд Дуурийн театрт ажилд ороод, 2004 онд тэтгэвэр суутлаа тасралтгүй ажилласан юм.

-А.Цэрэндэндэв гуай БНМАУ-ын Гавьяат жүжигчин цолыг их залуудаа хүртсэн юм билээ?
-Тийм ээ. 1942 онд 30 насандаа “Сүхбаатар” кинонд жанжны дүрийг бүтээсэн Л.Свердлиний орлон тоглогчоор тоглохдоо орос жүжигчнээс дүр бүтээх талаар багагүй зүйл сурч, монгол хүн моринд гарамгай болохыг харуулах их чармайсан гэдэг. Энэ кинонд онц зүтгэлтэй оролцсоны учир 1942 онд Улсын гавьяат жүжигчин цол олгож, Алтан гадас одонгоор шагнасан.

-Тэр үеийн шагнал бол өнөөгийнхтэй адилгүй. Яг л авьяастай, хийсэн бүтээсэнд нь олгодог үнэ цэнтэй шагнал байжээ.
-Тэр үед арын хаалга гэж байсан биш. Аав гайхалтай авьяаслаг уран бүтээлч байсан. Хийж бүтээснийг нь улс үнэлээд, шагналуудаа залууд нь өгсөн байдаг. Монгол БНМАУ-ын Гавьяат жүжигчин, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтангадас одонг жигтэйхэн ойрхон авсан юм билээ. 110 жилийн ойг нь өнгөрсөн зун бид төрсөн нутаг Төв аймгийн Алтанбулаг суманд нь тэмдэглэсэн. Бүх шагналуудыг нь жаазлаад тавьсан.

“Учиртай гурван толгой” дуулалт жүжиг. Дуучин Юндэн- А.Цэрэндэндэв, Нансалмаа- Ө.Рэнцэнноров

-“Учиртай гурван толгой” дуурийн Юндэнгийн дүрээрээ “Халхын сайхан Юндэн” хэмээн алдаршсан. А.Цэрэндэндэв шиг Юндэн дахин төрөөгүй гэж уран бүтээлчид үнэлж байсан гэдэг?
-Тэр үед Цэрэндэндэвийг харна гээд театрт хүүхнүүд ирдэг л байсан гэнэ лээ.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Л.Цогзолмаа, Цэрэндэндэв гуай Нансалмаагийн явах, суух, босохыг нэгд нэгэнгүй заана. Үйл хөдлөл, харцаараа яг удирдаж тусална. Түшигтэй гэж үнэхээр гайхалтай. Сүмбэр уулын нөмөрт байх шиг санагддагсан. Нөөлөгтэй, нөмөртэй, дулаахан, халамжтай сайхан хүн байсан юм. 

Дуурийн тавдугаар үзэгдэл дээр Нансалмаа гүйж гардаг хэсэг бий. Намайг гүйгээд гарсан чинь Цэрэндэндэв гуай, “Орос хүүхэн, монгол хүүхэн хоёрын гүйх нь огт өөр шүү дээ, хө” гээд монгол бүсгүй ямаршуу янзын гүйдгийг зааж өгч билээ. Би салбага сэлбэг гүйдэлтэй “орос хүүхэн” байжээ. Цэрэндэндэв гуай жинхэнэ монгол Юндэн. Тийм Юндэн дахин хэзээ ч төрөхгүй. Би монгол эр хүнийг энэ насандаа хосгүй сайхан Цэрэндэндэв гуайгаар л дүрсэлнэ. Өөр хэнээр ч дүрсэлж чадахгүй хэмээн хэлж байжээ.
/
Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаатай 1947 онд “Учиртай гурван толгой” дуулалт жүжигт тогложээ/

Хадам ээж 16-тайдаа аавтай гэрлэсэн. Ээж маш нямбай, нөхөр, хүү хоёртоо халамжтай гэж жигтэйхэн. Ээж бас өндөр нуруулаг, гоёх дуртай, өөрөө дээлээ оёод өмсчихнө. Хот руу орох бол нүүрээ нэг их будахгүй, тэгсэн хэр нь их цэвэрч. Ач нараа автобусанд хүний өөдөөс харуулахгүй, “нүдний хор орчихно” гээд өөр рүүгээ харуулаад зогсоочихно.

Ээж Амгаланд малгайн артельд 7-8 жил ажилласан юм билээ. Сүүлдээ бие нь өвдөж, айхтар хагалгаанд орсон. Түүнээсээ болоод хүүхэд гаргаагүй. Сүүлд манай нөхрийг үрчилж авсан. Хадам аавын эгч нь болох хөгшин “Манайд эрэгтэй хүүхэд тогтохгүй байна. Та хоёр ч хүүхэдтэй болж чадахгүй нь шиг байна. Энийг авч өсгөөд, гараас нь хөтөлж яв” гээд хүүгээ өгсөн гэнэ лээ. Хүүгээ хоёр ой гарантайд нь авсан гэсэн. Хүний ганц хүү гээд манай өвгөн чинь тансаг аа. Өглөө гарахаас нь өмнө ээж цайг нь чанаж, халуун саванд хийж тавина. Талханд нь масло түрхэж өгнө, гутлыг нь тослоод гялалзтал арчаад тавьчихна. Сүүлдээ би ч яг тийм болсон доо. Манай өвгөн Дэд хурандаа цолтой тэтгэвэртээ суусан. Офицер хувцсаа өмсөөд явж байхдаа сайхан харагдана аа, манай өвгөн чинь 1.80м гаруйтай өндөр том биетэй сайхан залуу байлаа. Тэр сайхан залууг гоё авч явах нь миний үүрэг шүү дээ. Хадам аав, ээж, манай өвгөн бүгдээрээ л цэмцгэр сайхан хүмүүс байсан.

Аав маргааш Драмын театр орно гэвэл хувцсаа индүүдээд өлгүүрт өлгөнө. Гутлаа тосолж тавина. Өглөө гарахынхаа өмнө тэр үеийн гангачуулыг хэрэглэдэг  “Шипр” үнэртэй усаа цацаж аваад автобусандаа суугаад явна даа. Заримдаа Дуурийн театрт хүрээд ирнэ. Аав Готов гуай, дуучин Палам гуай нартай юм яриад инээд хөхрөөд сууж байдаг. “Аав нь охиноо тарах болж байна уу, тарвал цуг явъя даа гээд Драмын театраас ирлээ” гэдэг. Гэрээсээ тоотойхон гардаг хүнд чинь Драмаас гараад төв талбайгаар яваад Дуурийн театр орох чинь их гоё санагдана шүү дээ.

-Авьяастай сайхан ч залуу, урлагт тод явсных уу, бас хүмүүсийн атаархал ч байсан уу. Сүүлдээ театртаа жаахан гомдсон гэж дуулсан?
-Аав Дундговийн Соёлын ордны концерт найруулсан юм билээ. “Дундговийн соёл урлагийн өдөр болно. Драмаас аавд нь нэг урилга өгнө гэсэн. Миний хүү тэр урилгыг аваад ирээрэй” гэлээ.  Тэгэхээр нь Оюун гуайн өрөөнд орсон чинь Оюун гуай толгойгоо сэжилснээ “Цэрэндэндэв байтугай тэрнээс бусдад нь урилга алга” гээд өгөөгүй. “Театр орлоо, Оюун гуай урилга өгсөнгүй ээ” гэтэл “За яахав дээ, тэгвэл” гээд л өнгөрсөн. Бас Драмын театрт ямар тоглолт болсон юм бэ дээ, аав үзэж хууччуултайгаа уулзъя гээд очиход нь театрын жижүүр “Та үнэмлэхээ үзүүл” гэжээ. “Надад үнэмлэх байхгүй, би Драмын ахмад жүжигчин” гэж л дээ. “Тэгвэл оруулахгүй ээ” гэсэн гэдэг. Түүнээс хойш “За за, би ч театр руу яваад байх шаардлагагүй болж. Тоглолт ч үзүүлж харуулахгүй юм байна” гээд бүр гомдчихсон.  

-Урлагаас эрт завсарлага авсан нь ямар учиртай юм бол?
-“Учиртай гурван толгой”-д тоглож байгаад тайзан дээр унасан гэдэг яриа бий. Эрүүл мэндийн хувьд ч тайзан дээр гарах боломжгүй байсан даа. Аав байсгээд л II эмнэлэгт хэвтдэг. Би 09.00 цагт ажилдаа очоод, өдрийн цайныхаа цагаар Яармаг явж хадам ээжийн бэлдсэн хоолыг эмнэлэгт хүргээд ажилдаа ирдэг. Нэг цагт амждаг л байсан даа. Түгжрэл гэж байхгүй, Яармагийн автобус хамгийн сайн явдаг. Хоол хүргээд II эмнэлгийн хашаагаар гаран гартал аав дөрөвдүгээр давхрын коридорын цонхоор гараа даллаад зогсож байдагсан. Би одоо ч II эмнэлгийн урдуур явахдаа дөрвөн давхрын тэр цонх руу хардаг юм. Гэхдээ аав хэвтэрт орж, сахиур авч зовоогүй. Манай хөгшчүүл өвөл гэрээ бариад, зун нь гэрээ хурааж зуны байшиндаа ордог. Тэр хавар гэрээ хураагаад, манай өвгөн галын пингээ хадаж байхад нь нуруугаа үүрээд харж зогссоноо гэнэт ухаан алдаж зүрх нь хаагдсан. Манай өвгөн ч мөн даралт нь ихэсдэг, зүрх муутай байсан. Бас л цус харваж, 61-тэйдээ бурхан болсон.

-А.Цэрэндэндэв гуай олон жүжигт тоглосон гэдэг?
-Тоглосон тоглосон. Бүх уран бүтээлийнх нь жагсаалтад 200 гаруй дүр бий. Аав уран бүтээлийн альбомдоо бүх дүрийнхээ зургийг тавиад, он сар цаг хугацаатай нь тодорхой тайлбар бичсэн байдаг. Тэр зургуудыг яагаад ч ховхолж чадахгүйгээр наачихсан. Яг тэр байдлаар нь өнөөдрйин үзэсгэлэнд дэлгэж байгаа. “Учиртай гурван толгой”-н сахал, парик, нүүрээ арчиж байсан будагтай марль, хэрэглэж байсан крем нь хүртэл бий. Драмын театрт тоглож байсан жүжгүүдийнх нь цагаан сахал, жижиг хэрэглэл ч байсан.

-Тэр бүхнийг хаана хадгалагдаж байсан хэрэг вэ?
-Би л хадгална шүү дээ. Уран бүтээлийг нь алдаршуулах, ойг нь ч тэмдэглэх болов уу гэж дотроо  бодолтой хадгалж байсан юм. Би юутай ч юмыг нь их л сайн хадгалсан. Тоглосон дүрүүдийнх нь талаар үнэндээ сайн мэдэхгүй. Аавын гол уран бүтээлүүд 1940-өөд оноос өмнөх явдал шүү дээ. Би бэр нь болж ирснээс хойш “Ингэх гээд байсан юм” ойн цагдаагийн дүрд тоглосон. Тэр үедээ бие нь тааруухан л байсан.

-Та хадам аавынхаа өвийг хадгалж үлдээсэн сайн бэр байна даа?
-Надаас өөр хэр хадгалах билээ. 110 жилийн ойг нь тэмдэглэх Төв аймгийн Засаг даргын захирамж ч гарлаа. Хадам аав хоёр эрэгтэй дүүтэй юм. Би дүү нарынх нь  хүүхдүүдтэй уулзаад ойн тухай ярьтал ямар сайхан дэмжсэн гэж санана. Ойг нь тэмдэглэлгүй яах вэ, хэдүүлээ эрвийх дэрвийхээрээ бэлдье гэсэн. Гол дөрвөн айл байгаа юм. Зардлаа тооцоолоод дөрвөн айлдаа хуваагаад бүгд гаргасан. Алтанбулаг сум зориулалтын Соёлын төвгүй, сургуулийн нэг заалыг Соёлын төвөөр болгон ашигладаг. Тэр нь өнгө зүс муутай юм аа. Энэ заалыг л засаж янзлаад ойгоо хийе гэж дүү нартайгаа зөвлөлдөөд, Алтанбулагийн соёлын төвд засвар хийлгэж, хөшигнөөс эхлээд бүх юмыг нь шинэчилсэн. 

Дүү нарын хамт

Соёлын төвд нь хоёр өсгөгчтэй хөгжим бэлэглэлээ. Одоо очвол маш гоё болсон. Мөн сумын захиргаанд нь 4х8 метрийн харьцаатай “А.Цэрэндэндэв 110 жил” гэсэн логотой  асар майхан бэлэглэсэн. Ой тэмдэглэх зарыг фэйсбүүкээс хараад Цэрэндэндэвийн ийм, тийм хамаатан садан нь байна, ойд зориулж хандив өгье, оролцъё гээд Сэлэнгэ, Төв аймгаас хоёр машинаар хүмүүс ирсэн. Ой ч өргөн дэлгэр сайхан боллоо. 110 жилийн ойд нь зориулсан үзэсгэлэн арваннэгдүгээр сарын 22-ноос эхлэн долоо хоног гарна.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан