Макс Эксим ХХК нь 2017 оноос Монгол улсын дарсны зах зээлд шинэлэг өнгө төрх, маркетинг брэндийн концепцоор хэдийнээ хэрэглэгчдэдээ танил болсон, шинэ дэлхийн дарс болох "yellow tail" брэндийн дарсыг импортлон амжилттай ажиллаж байна. 2022 оны 9 дүгээр сард #Австрали улсын дарсны томоохон үйлдвэрлэгч “Casella Family” группийн үйлдвэрлэдэг "yellow tail" брэндийн дарсны усан үзмийн тариалан, ургацын талбай болон үйлдвэрлэлтэй танилцан багаараа аялаад ирлээ.
Цар тахлын үе таарч улс орон бүр хил гаалийн хаалттай улмаас бидний Австрали улс руу аялах аялал хойшлоод байсан юм.
Тус аяллын бүрэлдэхүүнд 2021 оны зун зохион байгуулагдсан "Өнгөлөг Аялъя-2" уралдааны хос ялагч М.Адьяазул ээж Ю.Нарангэрэлийн хамт, “Макс Эксим” ХХК-ийн 2021 оны шилдэг ажилтан Н.Бямбажав болон нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй 7 шөнө 8 өдрийн “Австрали” улсын Сидней хот, Грифит хотуудаар аяллаа.
Ташрамд дурдахад "yellow tail" брэнд маань дэлхийн 50 гаруй улс оронд амжилттай борлуулагддаг бөгөөд жил бүр WINE INTELLIGENCE -ээс гаргадаг судалгаагаар сүүлийн 5 жил дараалан Дэлхийн хамгийн хүчирхэг брэндээр шалгарсан юм.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Өнгөлөг Аялъя” гэрэл зургийн уралдаан маань хоггүй аялъя уриа дор гурав дахь жилдээ зохион байгуулагдаж, нийт 280 орчим бүтээл хүлээн авснаас 2 шаттай шүүж, 2022 оны уралдааны ялагчаа тодруулсан юм. Энэ удаагийн ялагчаар В.Пүрэвдорж шалгарч хосоороо #Дубай хотоор аялах эрхийн эзэд болсон юм.
“Оролцогчийн сэтгэгдэл”
Өнгөлөг аялъя 2, 3 гэрэл зургийн уралдаанд 2 жил дараалан шилдэг байр эзэлсэн математикийн багш мэргэжилтэй оролцогч Б. Санчир хэлэхдээ:
-"Өнгөлөг аялъя" гэрэл зургийн уралдаанд оролцож шагнал авахдаа биш зураг авах хүсэл мөрөөдлийг өдөөж авсан учраас оролцсон. Энэ жилийн уралдаанд үнэ цэн гэдэг утгаар нь бүх сэтгэл зүрхээ өгч оролцлоо.