Орхон аймаг, Эрдэнэт хотын иргэд бид бүхэн түүхэн оныг хамтдаа үдэж байна. Айлчлан ирж буй 2023 онтой золгох гэж буй энэ үед улиран өнгөрч байгаа 2022 онд Орхон аймгийн хийж бүтээсэн ОНЦЛОХ 22 ажлыг танилцуулж байна.
1. Эрүүл мэндийг дэмжих төвийг ашиглалтад орууллаа
Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг цогцоор нь хүргэх "Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг ашиглалтад орууллаа.
Тус төв ашиглалтад орсноор БОЭТ-ийн ачааллыг бууруулж, орон даяар эхэлсэн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо, шинжилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдсэн юм.
Уг төвд өмнө нь Нийгмийн эрүүл мэндийн төв, ЭМГ үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд дээрх байгууллагууд Захиргааны 4 дүгээр байр луу шилжсэнтэй холбоотойгоор БОЭТ-ийн амбулатори, анхан шатны үзлэг, оношилгооны хэсэг шилжин ирж байгаа юм. Иймд байрны засвар, үйлчилгээг Эрүүл мэндийн яамнаас 180 сая, орон нутгийн төсвөөс 280 гаруй сая төгрөгөөр засварлав.
Түүнчлэн улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 34 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн тохижууллаа. Тус төв ашиглалтад орсноор шинээр 16 ажлын байр бий болжээ.
2. Урлагийн төрөлжсөн сургууль байгуулав
Үндэсний өв соёл, оюун санааны үнэт зүйлийг эрхэмлэн, сонгодог болон уламжлалт урлагийг дээдлэн бүтээлч сэтгэлгээтэй, өөртөө итгэлтэй, боловсролтой, ёс зүйтэй монгол иргэнийг бэлтгэх зорилгоор аймгийн Засаг даргын санаачилгаар ерөнхий боловсролын “Уран эгшиг” сургуулийг байгууллаа.
“Уран эгшиг” сургууль нь 1-11-р ангийн 335 сурагчтай, 52 багш, ажилтантайгаар үйл ажиллагаагаа энэ онд бүрэн эхлүүлсэн. Хөгжим, дуу, бүжиг, жүжиг, уран зураг, дизайн, гар урлал зэрэг урлагийн төрөлжсөн 13 ангитай. Уг сургуулийг нэгдүгээр сургуулийн харьяа 12 дугаар бага сургуулийг шинээр тохижуулж үйл ажиллагааг нь эхлүүлсэн бол ирэх 2023 онд сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эхлүүлэхээр төсөвт тусгаад байна.
3. Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй газруудад дахин төлөвлөлтийг эхлүүлэв
2022 онд хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд 3 байршилд төлөвлөлт хийгдээд байна. Баян-Өндөр сумын Уурхайчин багийн Тамир зочид буудлын орчимд байх 118 гражийн газар чөлөөлөлт, Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 49-53-р гудамжинд гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний ажил, Баян-Өндөр сумын Говил багийн ашиглалтын шаардлага хангахгүй 24 байрыг буулгаж дахин төлөвлөлт хийгдэнэ. Эхний ээлжинд Уурхайчин багийн нутаг дэвсгэрт байрлах 118 гражийн газарт орчин үеийн архитектурын шинэлэг шийдэл бүхий 16 давхар 3 блок 240 айлын орон сууц, 4 давхар оффис, худалдаа үйлчилгээний төв нэх цогцолбор барилга барихаар төсөл хэрэгжүүлэгч шалгараад байгаа юм.
Орхон аймаг орон нутагтаа дахин төлөвлөлтийг эхлүүлээд өдгөө нэг жил болж байна. Энэ хугацаанд орон нутаг өөрийн хөрөнгөөр орон сууц барих ажлыг амжилттай хэрэгжүүлж 260 айлын орон сууцыг гэр хороололд барьж эхлүүлээд байгаа юм.
4. Бохирын III коллектор байгуулах ажлыг эхлүүлэв
Эрдэнэтийн Дулааны цахилгаан станцаас хотын төв хүртэлх нийт 6,4 километр бохирын 3-р хоолойг шинээр тавих ажил энэ онд эхэллээ. Ингэснээр аймгийн ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөлтөд тусгагдсан орон сууцны хорооллууд барилгажих боломж бүрдэж, Орхон аймаг Эрдэнэт хот ирээдүйд зүүн урагшаа чиглэлд хөгжих боломжтой болж байгаа юм.
5. Гэр хороололд дэд станц байгуулав
Орхон аймаг гэр хорооллын цахилгаан эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг дэмжих, эрчим хүчний уналтыг бууруулах, хүчдэлийн алдагдалд оруулахгүй байх зорилгоор Цагаанчулуут багийн нутаг дэвсгэрт дэд станц байгуулах ажлыг 2022 онд эхлүүлсэн. Орон нутгийн төсвийн 2,5 тэрбум төгрөгийн өртгөөр 35/6кВ-ын 2*10000 кВа хүчин чадалтай уг дэд станц ашиглалтад орсноор Дэнж, Эрдэнэ Яргуйт, Шанд багийн айл өрхийн цахилгаан эрчим хүч нэмэгдэх юм.
6. Ерөнхий боловсролын бүх сургуульд боловсролын сэтгэл зүйч ажиллаж эхлэв
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нууцыг нь чандлан хадгалдаг, сэтгэл засалчтай болсон хоёр дахь хичээлийн шинэ жилээ эхлүүллээ. Орхон аймаг 2021 – 2022 оны хичээлийн жилд 11 сургууль боловсролын сэтгэл зүйчтэй байсан бол 2022 – 2023 онд төрийн өмчийн 15, хувийн хэвшлийн 2 сургуульд сэтгэл зүйч ажиллаж сурагч, эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн боловсрол олгох олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна. Намайг хэн ч хайрлахгүй байна, би угаасаа өөрчлөгдөхгүй юм байна, бусдаас өөрийгөө дутуу мэтээр үнэлж тусгаарлах тохиолдол гардаг ч хэд хэдэн удаагийн уулзалтын дараа энэ ойлголт нь засардаг талаар сэтгэл зүйч ярьж байна.
7. Төрийн 10 байгууллага ISO стандарт нэвтрүүлэв
Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого” бодлогын баримт бичигт төрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилтыг дэвшүүлсэн.
Тус зорилтын хүрээнд Орхон аймгийн төрийн байгууллагууд иргэдэд хүргэх төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ, хүсэлтийг ханган ажиллах, түүнийг давуулан биелүүлэх зорилгоор чанарын менежментийн удирдлагын тогтолцоог энэ оны нэг дүгээр сараас эхлэн нэвтрүүлж эхэлсэн.
Үүний хүрээнд Орхон аймгийн төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний 10 байгууллагад “Ворлд стандарт консалтинг” ХХК-тай хамтран Олон улсын чанарын менежментийн тогтолцоо буюу ISO 9001:2015, байгаль орчны чанарын менежментийн тогтолцоо болох ISO 14001:2015 стандартуудыг нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авсан юм. 2022 онд ISO 9001:2015 Чанарын менежментийн удирдлагын тогтолцооны стандарт нэвтрүүлж эхэлсэн төрийн байгууллагууд:
1. Орхон аймгийн ИТХ,
2. Орхон аймгийн ЗДТГ,
3. Баян-Өндөр сумын ИТХ,
4. Баян-Өндөр сумын ЗДТГ,
5. Жаргалант сумын ИТХ,
6. Жаргалант сумын ЗДТГ,
7. Хотын захирагчийн алба,
8. ГХБХБГ,
9. Улсын бүртгэлийн газар,
10. МХГ
8. Хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж-Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Орхон аймаг нэгдэж ирэх таван жилийн хугацаанд хүнсний үйлдвэр байгуулах зорилт тавьлаа.
Үндэсний хөдөлгөөнийг амжилттай өрнүүлснээр Монгол Улс 2026 он гэхэд гол нэрийн 19 бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах боломж бүрдэх юм. Орхон аймаг дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 0.8 хувийг хүнс, хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэдэг. Иймд цаашид дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор хувийн хэвшил, гадаадын хөрөнгө оруулагч донор байгууллагууд, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ зэрэг томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэхээр санал боловсруулаад байгаа юм.
9. Хөдөөгийн суманд анх удаа E –Mongolia төв байгуулав
Орхон аймгийн Жаргалант суманд төрийн үйлчилгээний E-Mongolia төвийг орон нутгийн төсвийн хөрөнгөөр байгуулаа. Энэхүү төв нь улсын хэмжээнд хөдөөгийн алслагдсан суманд нээн ажиллуулж байгаа анхны төв болж байгаа юм. Ингэснээр Орхон аймаг Эрдэнэт хотын нийт иргэд оршин суугаа сумдаасаа төрийн үйлчилгээг цахимаар авах боломж бүрдэж байна. Төрийн үйлчилгээг цахимаар авахад шаардлагатай мэдээлэл арга зүйн зөвлөгөөг иргэдэд өгөх, төрийн мэдээллийн хур системийг ашиглан иргэдэд төрийн 19 байгууллагын 252 төрлийн лавлагаа, орон нутгийн 13 байгууллагын 74 төрлийн лавлагаа тодорхойлолтуудыг өгч үйлчилгээ үзүүлнэ.
10. Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим картын систем нэвтрүүлэв
“Цахим Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын “СИМ” ХХК-тай хамтран Эрдэнэт хотын нийтийн тээврийн үйлчилгээг цахимжуулах “EPASS” төслийг эхлүүллээ. Төслийн хүрээнд хот дотор үйлчилгээнд явдаг 40 автобусанд карт унших төхөөрөмж, дэлгэц суурилуулсан бол 20 автобусны буудал дээр зарлан мэдээлэх самбар байршуулж, хяналтын камер суулгаад байна. Автобусны буудал бүрд зарлан мэдээлэх электрон самбар байршуулснаар автобусны чиглэл харах, мөн нийтийн тээврийн хэрэгсэл хаана явж буй, хэзээ ирэхийг бодит цагийн горимоор харах боломж бүрдэж байгаа юм. Нийтийн тээврээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчих бөгөөд эхний ээлжинд 5000 цахим картыг тараах ажлыг зохион байгууллаа.
11. Дахивар хог хаягдлын тээвэр ложистикийн төвтэй болох эхлэлийг тавив
НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Хог хаягдлын менежментийг иргэдийн оролцоотой сайжруулах нь” туршилтын төслийг Монголын тандалт судлаачдын холбоо ТББ, аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран хэрэгжүүлэв. төслийн хүрээнд хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах тээвэр ложистикийн төвийг иргэдийн бүлгийн оролцоотойгоор Баян-Өндөр сумын Уртын гол багт байгуулав. Үүнд НҮБ-ын хурдасгуур лаб төслөөс 35 мянган ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг шийдвэрлэсэн. Энэхүү тоног төхөөрөмж нь аймгийн хэмжээнд гарч буй дахивар хог хаягдлыг 100 хувь ялгах хүчин чадалтай бөгөөд одоогийн байдлаар 10 тонн хаягдлыг эдийн засгийн эргэлтэд оруулж, газарт булагдах хогийн хэмжээг тэр хэмжээгээр бууруулж чаджээ.
12. 2022 онд нийт 1 сая 234 мянган мод тарив
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймаг 2030 он хүртэл 20 сая мод тарьж, ургуулах зорилт тавин “Ногоон Эрдэнэт” хөтөлбөрийг батлуулсан. Орчны бохирдлыг бууруулах, байгалийн тэнцвэрт байдлыг хадгалж, иргэдийн эрүүл аюулгүй амьдрах нөхцлийг сайжруулах зорилгоор 2022 онд бүх нийтээр мод тарих төлөвлөгөөний дагуу 27734 иргэн, 719 аж ахуйн нэгж байгууллагын оролцоотойгоор нийт 1,234,847 ширхэг мод тарьсан байна. Ингэснээр моджуулалтын талбайг 56 га-аар нэмэгдүүлээд байна.
13. 2023 онд өвлийн спортын наадмыг зохион байгуулах эрхээ авав
Монголын бүх ард түмний спортын өвлийн 16 дугаар их наадам, Монголын хүүхдийн спортын өвлийн 7 дугаар наамдыг 2023 онд зохион байгуулах эрхийг Биеийн тамир спортын улсын хорооноос Орхон аймагт олгосон. Тус наадмыг зохион байгуулснаар Орхон аймагт спортын чиглэлээр хийх хөрөнгө оруулалт нэмэгдэж, материаллаг бааз сайжирч, иргэдийн биеийн тамир, спортоор хичээллэх таатай орчинг бүрдүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх үндсэн нөхцөл болох юм. Орхон аймаг нь өвлийн спортын наадмыг зохион байгуулахад шаардагдах тоног төхөөрөмж, материаллаг бааз, цаг уурын таатай нөхцөл нь давуу тал болохын сацуу улсын хэмжээний тэмцээн, уралдаан зохион байгуулж байсан туршлагатай аймаг билээ.
14. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулав
Орхон аймагт гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь 11 жилийн дараа зохион байгуулагдсан бөгөөд энэ удаад төв суурин газрын газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээг сайжруулах, харилцан үйл ажиллагааг боловсронгуй болгоход чиглэсэн. Дадлага сургуулилтад 43 гамшгаас хамгаалах мэргэжлийн ангийн 450 гаруй алба хаагчид оролцсон. Түүнчлэн иргэдийг нүүн шилжүүлэх дадлага сургууль зохион байгуулагдаж нийт 69 мянга гаруй иргэнийг хамрууллаа.
15. 230 гаруй иргэнд судсан дотуурх хагалгаа хийлээ
Орхон аймгийн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төв нь ангиографийн аппараттай болж судсан дотуурх мэс засал хийж эхэлсэнээр зүрх судас, элэгний хавдрын үеийн тусламжийг цаг алдалгүй үзүүлдэг боллоо. Ингэснээр хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон цусны эргэлтийн эрхтэн тогтолцооны өвчлөлөөс үүдэлтэй хүндрэл нас баралтыг бууруулж чадсан байна. Нэг жилийн хугацаанд 230 гаруй хагалгаа хийж эрдэнэт хүний амь насыг авраад байгаа юм. Үүнийг төсөл хэрэгжиж эхлэх үеийн тооцоолж байсан мөнгөн дүнгээр бодоход 1 тэрбум төгрөгийг орон нутгийн айл өрх, орон нутгийн эдийн засгийн урсгалд үлдээж чадсан хэмээн тооцоолжээ. Энэ нь бүс нутгийн хэмжээнд хийж байгаа эрүүл мэндийн салбарын шинэчлэлтийн үр шим юм.
16. Хогийн нэгдсэн цэгийн тархалтыг хумив
Хог хаягдлын нэгдсэн цэгийн 80,3 га талбайн хэмжээ хүний буруутай үйл ажиллагаа, байгаль цаг уурын нөхцөл байдал зэргээс шалтгаалж өдгөө 180 га талбайг хамраад байсан юм. Тиймээс эхний ээлжинд хогийн цэг орчмын газар нутгийн 35 га талбайн хог хаягдлыг хумьж далан босгон хог тархалтыг хязгаарлалаа. Цэвэрлэсэн 35 га газрын 3 га талбайд ойжуулалт, 1 га талбайд мод үржүүлгийн газар, 11 га талбайд нөхөн сэргээлт хийхээр төлөвлөгдсөн. Мөн хамгаалалтын 720 метр урт, 10 метр суурин өргөнтэй, 4 метр өндөртэй, 3 метр хяртай даланг босгоод байна. Дээрх ажилд БОАЖЯ, “Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо”-оос нэг тэрбум төгрөг төсөвлөжээ.
17. Хүний эрхийг хүндэтгэе 4 сарын аяныг зохион байгуулав
Аймгийн Засаг даргын Тамгын газраас “Жендерт суурилсан хүний эрхийг хүндэтгэх аян”-ыг гуравдугаар сараас эхлэн нийт 4 сарын хугацаанд зохион байгууллаа. Эмэгтэйчүүдийн эрх хөгжил оролцоо, “Эрчүүд нийгмийн хөгжилд” “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил оролцоо” “Гэр бүлийн хөгжил оролцоо” гэсэн нийт 4 багц ажлыг зохион байгуулж тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тусламж дэмжлэг үзүүлэх ажлууд хийгдсэн. Аяны хүрээнд аймгийн Засаг даргын санаачилгаар 30 гаран эмэгтэйд орон гэр болон ажлын байрны дэмжлэг үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд гол тулгамдсан асуудал болох дэд бүтцийн асуудалд байгууллага, аж ахуйн нэгжүүд санал санаачлага гарган ажиллахыг уриалж, сар бүрийн 4 дэх долоо хоногийн “Бямба” гарагийг аймгийн хэмжээнд “Гэр бүлийн хөгжлийн өдөр” болгон зарласан юм.
18. Нийтийн тээвэрт 12 шинэ автобусаар парк шинэчлэлт хийв
Орон нутгийн төсвөөс нийтийн тээврийн парк шинэчлэлтэд урт хугацааны хөрөнгө оруулалт хийж үйлдвэрээс гарсан 12 шинэ автобусыг үйлчилгээнд гаргахад бэлэн болоод байна. Өнөөдрийн байдлаар Орхон аймагт нийтийн тээврийн үйлчилгээ зорчигчийн урсгалд тулгуурлан 18 багийн нутаг дэвсгэрийг хамарч зургаан чиглэлд “Тод од транс”, “ББ-ОД” ХХК-ийн дунд оврын 34 автобус үйлчилж байна. Эдгээр нийтийн тээврүүд нь ашиглалтын хугацаа дууссан хуучирч элэгдсэн зэрэг иргэдэд үйлчилгээ үзүүлэхэд таатай бус байдаг юм. Иймд орон нутаг санаачилга гарган үе шаттайгаар нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх ажлыг эхлүүлж байгаа юм.
19. Гарааны бизнесийг дэмжиж 270,000,000 төгрөгийн санхүүжилт олгов
“Эрдэнэтчүүд Эрдэнэтчүүддээ хайртай” дэд хөтөлбөрийн хүрээнд “Гарааны бизнес-2022” төслийг аймгийн ЗДТГ, “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн парк” ОНӨҮГ хамтран хэрэгжүүлэв. “Гарааны бизнес-2022” төсөл нь өрхийн болон бичил бизнес эрхлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зорилготой юм. Төслийн хүрээнд орон нутгийн төсвийн 270 сая төгрөгийн зээлийг 38 иргэн, аж ахуйн нэгжид эргэн төлөгдөх нөхцөлөөр олгож үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллалаа. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас нийт 87 иргэний төсөлд 700,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгож 92 байнгын ажлын байр бий болгожээ.
20. “Зэс эрдэнийн хувь” компани орон нутгийн дэмжлэгтэйгээр үйлдвэрлэлээ эхлүүлэв
Байгаль орчинд ээлтэй гидрометаллургын технологийг ашиглан нэг жилд 10 мянган тонн цэвэр катодын зэс боловсруулах хүчин чадалтай “Зэс эрдэнийн хувь” ХХК боловсруулах үйлдвэрээ ашиглалтад оруулжээ. Одоогоор туршилтын үйлдвэрлэлийг явуулж эхлээд байгаа юм. Уг үйлдвэр ашиглалтад орсноор орон нутагт 500 гаруй ажлын байр шинээр бий болж, жилд 60 орчим тэрбум төгрөгийн худалдан авалтыг Орхон аймгийн ААН-үүдээс хийх тооцоолол гарчээ. Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн технологид таардаггүй 8А, 11-р овоолгыг ашиглаж катодын цэвэр зэсийг нуруулдан уусгах байгууламж бүхий байгальд ээлтэй технологи ашиглан үйлдвэрлэх юм.
21. Баяжуулах үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүллээ
Өргөтгөл шинэчлэлийн төслийн хүрээнд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, хүдэр боловсруулалтын өртөг зардлыг бууруулах, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, урт хугацааны найдвартай, тогтвортой үйл ажиллагааг хангах зорилгоор Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн, жилд зургаан сая тонн хүдэр боловсруулах хүчин чадал бүхий 4 дүгээр шугам барих, Нунтаглан баяжуулах хэсгийн, жилд 12 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай хам баяжуулалтын 5 дугаар секцийг шинэчлэх төслийн бүтээн байгуулалтыг коронавирусын цар тахал, хилийн хорио зэрэг хүндрэлтэй цаг үед 2 жил гаруйн хугацаанд амжилттай гүйцэтгэж, ашиглалтад орууллаа. Ингэснээр, зэсийн баяжмал үйлдвэрлэлийг жилд 100 мянган тонноор нэмэгдүүлж, жилд 356 тэрбум төгрөгийн нэмэлт орлого олох боломж бүрдэхийн зэрэгцээ хүдэр боловсруулалтын өөрийн өртгийг 10%-иар бууруулах юм. Төсөлд дэлхийн тэргүүлэгч уул уурхайн 20 гаруй брэнд үйлдвэрлэгчийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөл 4 дүгээр шугамын төслийг цаашид жилд 8 сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай болгохоор тооцож, өргөтгөх боломжийг бүрдүүлэн барьсан.
22. Цэвэр ус дамжуулах 3 дугаар шугам хоолойг барьж, ашиглалтад орууллаа
Эрдэнэт үйлдвэрийн хүчин чадал нэмэгдэж, эрдэнэсийн хот өргөжин тэлэхийн хэрээр цэвэр усны хэрэглээ жилээс жилд нэмэгдсээр байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ирээдүйн их усны хэрэглээг бүрэн хангахын тулд усан хангамжийн төв 3-р шугам хоолой шинээр тавих түүхэн бүтээн байгуулалтыг цар тахлын амаргүй цаг үед 2 жилийн өмнөөс эхлүүлсэн. Цэвэр ус дамжуулах 3 дугаар шугам 820мм голчтой ган хоолой татах угсралтын ажлын хүрээнд нийт 59 мянга гаруй шугам хоолойг худгуудын хаалт, арматур, дагалдах тоноглолуудын хамт 100 хувь угсарч, ашиглалтад орууллаа. Гуравдугаар шугам хоолойг барьж ашиглалтад оруулснаар Эрдэнэт үйлдвэр, Орхон аймгийн усан хангамжийн системийн нэвтрүүлэх чадвар нэмэгдэн цаашдын тасралтгүй, найдвартай ажиллагаа дээшилж, цахилгааны болон засвар үйлчилгээний зардал буурснаар эдийн засгийн өндөр хэмнэлт гарах нөхцөл бүрдэж байгаа юм.
Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар
2022 он