gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     5.12
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 5.12
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Л.Халтар: Паралимпын дараа Хятадын тал хилээ нээн, тээвэр хуучин байдалдаа орно гэж найдаж байна

Б.Эрдэнэчимэг
Эдийн засаг
2022-03-11
545
Twitter logo

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар сэтгүүлчидтэй уулзан асуултад хариулсан юм.

-Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км хэвтээ тэнхлэгийн төмөр замын бүтээн байгуулалт дуусаж, галт тэрэгний хөдөлгөөний зүгшрүүлэх тээвэрлэлтийг эхлүүлжээ. Энэ замаар ямар бүтээгдэхүүн тээвэрлэх вэ?
-Өнгөрсөн онд УБТЗ-ынхан өндөрлөсөн зам буюу нээлхийгээ онгойлгоод доош ачаа буулгадаг замаа барьчихсан. “Оюу толгой” компани энэ замаар зэсийн баяжмал тээвэрлэн, Замын-Үүдээр дамжуулан цааш Тяньжин боомт хүрэхээр төлөвлөж байна. Тавантолгой-Чойр чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа нь хэл ам дагуулдаг тул энэ тээврийг ирэх сарын 1-нээс замаар хийнэ. Энэ замаас салаавч төмөр замыг уурхай руугаа татах саналууд ирсэн. Замын ашиглалтыг сайжруулах үүднээс зөвшөөрлийг үе шаттай өгнө. Энэ зам дагуу “Оюу толгой”, Цагаан суваргын орд болон том жижиг өөр уурхайнууд бий.

Төмөр замын дараагийн төслүүд нь баруун босоо чиглэлийн Арцсуурь-Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн 1255 км зам юм. Мөн зүүн босоо тэнхлэгийн Чойбалсан-Бичигтийн 400 гаруй км зам бий. 2013 онд Н.Алтанхуягийн Засгийн газар концессийн эрх өгсөн юм билээ. Төрийн залгамж чанар байх ёстой тул “Монголын төмөр зам” (МТЗ) компанид концесс эзэмших эрхийг өгсөн. Бусад зөвшөөрлийг удахгүй Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, баталгаажуулна. МТЗ уурхай эзэмшигчид, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай уулзаж эхэлсэн. Энэ оны хоёрдугаар улиралд багтаан энэ төмөр замын ажил эхэлнэ.

Тавантолгой-Чойр чиглэлд шороон замаар нүүрс тээвэрлэж байгаа нь хэл ам дагуулдаг тул энэ тээврийг ирэх сарын 1-нээс замаар хийнэ.

УБТЗ-ын тээвэр жил бүр сая тонноор нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. 2021 онд УБТЗ 31.2 сая тонн ачаа тээвэрлэсэн ч захиалга нь 58 сая тонн байв. Эрэлт маш их байна. Гэвч дөрвөн газарт нэвтрүүлэх чадварын хязгаарлалт бий. Хоёр дахь зам барих тухай бид олон жил ярьсан. Энэ оноос хийнэ. УБТЗ-ын Х.Хэрлэн дарга Москва явж, энэ асуудлаа хувь нийлүүлэгч болох Оросын талд танилцуулаад ирсэн. Энэ онд 20 км урт, хоёр дахь зам барих ажлыг эхлүүлнэ. Хоёр дахь замын оруулга барих ажил бас бий.

БНХАУ ирэх жилүүдэд манай улстай хиллэдэг хил дагуу шинэ боомт нээхгүй гэдгээ таван жилийн бодлогодоо тусгасан. Эрээн-Замын-Үүдийн боомтоор дамжин хойшоо Алтанбулаг боомтоор БНХАУ-ын барааг Европ руу гаргах маршрут бий тул энэ боомтод ихээхэн ач холбогдол өгдөг. Энэ зам Хятадаас Европ руу гардаг маршрутаас хоёр хоногоор дөт тул ихээхэн зардал хэмнэдэг.              

-Энэ онд авто замын ямар төслүүд хэрэгжүүлэх вэ?
-“Шинэ сэргэлт”-ийн бодлогод нийт 14 хилийн боомтыг авто замаар холбох ажил багтсан. Олон улсын банк, санхүүгийн байгууллага, улсын төсөв, концессоор зургаан боомтын хөрөнгийг шийдсэн. Би өнгөрсөн долоо хоногт Цагаан нуур боомтод ажиллаад ирлээ. Өнгөрсөн онд далан, гурван гүүрний суурийг тавьсан. 23 ус зайлуулах хоолой барьжээ. 25.5 км урт энэ замыг АХБ-ны зээлээр дуусгана. Наймдугаар сарын хоёр дахь арав хоногт дуусгах гэрээтэй. Өвөл цас бага орсон тул хөрсний идэгдэл багатай тул цагтаа дуусгана гэж найдаж байна.

ОХУ-тай хиллэдэг Зэлтэрийн боомт Сэлэнгэ аймагт бий. Эндээс Алтанбулаг хүрэх, 124 км авто замын ажил өнгөрсөн онд эхэлсэн. Дорнод аймгийн Доод Өлхөн, ОХУ-ын Дээд Өлхөнтэй холбогддог замыг улсын төсвийн хөрөнгөөр барина. Тендер зарласан.

Зүүн тийш Хавиргын боомт бий. Эндээс Манжуур хүрдэг зам их муу. 124 км замыг улсын төсвийн хөрөнгөөр тавина. Төрийн худалдан авах ажиллагааны газар тендер зарлахад бэлэн болсон. 2024 онд дуусна.

Өмнөговь, Ховд, Увс, Хэнтий, Дорнод аймагт онгоцны буудлуудыг 4С буюу олон улсын зэрэглэлтэй болгоно.

Доошоо явахаар Бичигтийн чиглэлийн боомт бий. Сүхбаатар аймгийн төвөөс Бичигт боомт хүртэлх замыг Концессоор барих хүсэлт бий. Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлтэй байна. Зургаа дахь нь Тавантолгой-Ханги чиглэлийн 416 км зам. Концессийн гэрээгээр барьж буй энэ замд ирэх онд хатуу хучилтаа хийж дуусна. Үлдсэн найман боомтыг хатуу хучилттай замаар холбох ажлыг 2024 оноос эхлүүлнэ.

-Агаарын тээврийн салбарт энэ онд ямар ажлууд хийх вэ?
-Чингис хаан олон улсын буудал урагшаа нүүж, Буянт-Ухаа буудлыг онцгой байдал, засвар үйлчилгээ хийх төв, эмнэлгийн сургалтын чиглэлээр ашиглаж байна. Өмнөговь, Ховд, Увс, Хэнтий, Дорнод аймагт онгоцны буудлуудыг 4С буюу олон улсын зэрэглэлтэй болгоно. Эдгээр ажил ойрын үед эхэлнэ. Хэнтий аймгийн Өндөрхааны онгоцны буудлын зорчигч хүлээн авдаг танхимыг засах ажил компани хоорондын маргааны улмаас саатсан. Кувейтийн сангаас энэ ажлыг санхүүжүүлнэ.

Хуурай боомтын асуудал бас бий. Энэ нь хилийн боомт биш. Хуурай боомтын үндэсний зөвлөлийн даргаар ГХ-ны сайд, дэд даргаар нь манай дэд сайд ажилладаг. Хуурай боомтыг одоо ярихгүй бол бид хоцорно. Энэ боомтыг байгуулснаар далайн боомтын адил эрхзүй хуурай боомтод бий болдог. Зүүн талд Чойбалсан, Сайншанд, Улаанбаатар, Алтанбулаг хуурай боомт байх боломжтой. Алтанбулаг боомт логистикийн төв байх, эсэхийг АХБ-тай ярилцан шийднэ. Эхний ээлжид зүүн, төвийн бүсэд хуурай боомт байгуулна. Яамны харьяанд Далайн захиргаа ажилладаг. Тэд Олон улсын далайн байгууллагатай ярилцан, хуурай боомт байгуулахад бидэнд дэмжлэг үзүүлэх, сургалт явуулах талаар ярилцаж байна. Тус байгууллага бидэнд эрх зүйн хувьд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн. Дэд сайд Э.Бат-Эрдэнэ энэ ажлыг хариуцна.

-Дарханы замын явцыг танилцуулахгүй юу?
-2019 онд компаниуд 45 хоног л талбай дээр ажилласан. 2020 оны хоёрдугаар сард Засгийн газраас хятад ажилчдыг оруулахыг зөвшөөрсөн юм. Гэвч тухайн үед олон хүн ковидын үед урд хөршөөс ажилчид оруулах нь гэж хүчтэй эсэргүүцсэн. Иймд долдугаар сарын 10-нд Замын-Үүд боомтоор эхний ажилчид, инженерүүд ирсэн юм. Тухайн үед тусгаарлалтын хугацаа 21 хоног, үргэлжлүүлээд 14 хоногийн гэрийн хориотой байв. Эдгээр иргэд суурьшлын бүсэд биш, зам дагуу байрлах тул шууд ажилдаа гарах зөвшөөрөл хүсэхэд УОК, Дарханы онцгой комисс зөвшөөрөөгүй юм. Иймд хятад ажилчид Монголд ирснээс хойш 35 хоногийн дараа ажилдаа орсон. Бүтэн жил ашиглаагүй  техникүүдийнхээ засвар үйлчилгээг хийсээр бас л 45 хоног ажилласан. 2021 онд бид эрт эхлэх гэж шахаж, наймдугаар сар хүртэл ажил үргэлжилсэн. Замын нийт далангийн ажлын 70 хувь дууссан. Нийслэлээс гарах зам дөрвөн урсгалтай болно.

Энэ жил хоёрдугаар сарын 10-нд ажил эхэлсэн. Баруун хараа буюу Баянгол сумын цаад хэсэг хамгийн их ухмалтай. Тэр хэсэгт багадаа 2, гүндээ 9 метр доош ухна. Өнгөрсөн сараас хойш 463 өрөмдлөг хийн, тэсэлгээ хийжээ. Тэндээс нийт 63 мянган куб метр шороо зөөн, хөрс хуулалт дууссан. Одоо хажуу налуу хийнэ. н.Батхүү инженер надад газар дээрээс нь мэдээллийг тогтмол өгдөг. Энэ бол дөрөвдүгээр багцын зам бөгөөд “Шанхай констракшн” компани барьж байна.               

Дарханы замын нэгдүгээр багцын зам (25 км, ЕСБХБ-наас санхүүжүүлсэн) дуусаж, хоёрдугаар багц руу “Арж капитал” компани орсон. Энэ багцыг мөн ЕСБХБ санхүүжүүлсэн. Арваннэгдүгээр сард дуусна. Гуравдугаар багцын замыг хучиж дууссан. Тохижуулах ажлууд үлдсэн. Тавдугаар багцын ажил дууссан.

Хараа голын гүүрний ажил өнгөрсөн онд үерийн улмаас саатсан юм.

-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын шавыг тавих гэж байна. Шинэ төмөр замууд барьж байна. Гэвч галт тэрэг, зүтгүүрийн хүчин чадал хүрэлцэх үү?
-УБТЗ 1949 оны Монгол-Оросын гэрээгээр суурь дэд бүтэц, тээвэрлэгч нь нэг юм. Одоо УБТЗ вагон худалдаж авахад хөрөнгө оруулахгүй. Учир нь сүүлийн үед хувийн хэвшлийнхэн өөрсдөө ачааны вагон авч байна. Зарим нь түрээсэлдэг. УБТЗ тэдгээр вагоноор тээвэр хийнэ. Техникийн ямар нэг саатал гарвал Зүүнбаян дахь деподоо засна.            

-Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг барихад 381 сая ам.доллар хэрэгтэй. Энэ мөнгийг хаанаас гаргах вэ?
-Барих-ашиглах-шилжүүлэх Концессын гэрээгээр шийднэ. Одоо Хангийн төмөр замаар өдөрт 13 хос галт тэрэг зорчдог нь том тоо.

Энэ сарын сүүл гэхэд бид Ганц модод шилжүүлэн ачих уу, Гашуун Сухайтад уу гэдгээ тохирно.

-Зүүнбаян-Тавантолгойн төмөр замаар удахгүй нийслэл рүү мидлинг тээвэрлэж эхэлнэ. Энэ зам хэзээ хөрөнгө оруулалтаа нөхөх вэ. ЭТТ ХК-ийн босгосон 10 хувийн хүүтэй бондын хөрөнгөөс энэ зам руу оруулсан шүү дээ.
-Эргэн тойронд  нь байдаг уурхайнууд салаа зам тавих хүсэлтээ илэрхийлж эхэлсэн. Бид ТЭЗҮ-г нь харна. Хэт олон зам холбовол төмөр зам ачааллаа даахгүйд хүрнэ. Одоо зургаан зөрлөгтэй байна. Энэ тоог 18-20 хүргэж болно. Тэр хэмжээгээр нэвтрүүлэх чадвар нэмэгдэнэ. Салаа зам холбохгүйгээр 11-14 жилд өртгөө нөхнө.

Энэ замыг барихад цэргүүдийг дайчилж болно гэсэн Засгийн газрын шийдвэр гарсан. Хэнийг ажиллуулахаа концес эзэмшигч компани болох “Монголиан транс лайн”, “Монголиан транс ложистик”-ийн нэгдэл мэднэ. Зэвсэгт хүчнийг ямар нэг бүтээн байгуулалтад оролцуулахдаа Засгийн газар, Бүх цэргийн командлагчийн шийдвэр заавал гарсан байх ёстой.       

-Төмөр замын хилийн цэгийг тохироход ямар шат дамжлага бүхий ажлууд хийдэг вэ?
-Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард бид урд хөрштэй Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын координатыг буюу хил холболтын цэгээ тохирсон. Одоо хил холболтын цэг дээгүүрээ хоёр талаасаа уулзах талаар ярилцаж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпын үеэр БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцянтай энэ талаар ярилцсан. Ли Көцян дарга Хөгжил шинэтгэлийн хороондоо дамжуулж, ГХЯ, Сангийн яам, манай яамнаас хуралд оролцож, ачааг хэрхэн шилжүүлэн ачих хэлэлцээ амжилттай үргэлжилж байна. Энэ сарын сүүл гэхэд бид Ганцмодод шилжүүлэн ачих уу, Гашуунсухайтад уу гэдгээ тохирно.

-Хаана нь байх нь бидэнд ашигтай вэ?
-Аль аль нь ашигтай. Наана шилжүүлэн ачна гэвэл Хятадын талаас нарийн цариг орж ирнэ, тээврийн парк барина. Шилжүүлэн ачих өртгийн тодорхой хувь манайд үлдэнэ. Гэхдээ тоосжилт үүсэх сөрөг талтай. Хоёр дахь Цагаан хад болчих вий гэж болгоомжилж байна. Хятадын вагон манайд ороод ирвэл цагийн тариф төлнө. Хилийн цаана ачиж буулгана гэвэл манай вагон Ганц модод ачаагаа буулгана. Олон улсын ачаа харилцааны хэлэлцээр гэж бий. Үүнд ачааг хүлээж авч буй тал шилжүүлж ачна гэж заасан. Мөн хоёр тал тохирч, шилжүүлэн ачилтаа аль нэг талд хийж болно гэсэн заалт бий. Энэ тохироо дууссаны дараа бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

-Шилжүүлэн ачихдаа ачаагаа галт тэрэгнээс буулгах уу. Эсвэл вагоны дугуйг солих уу?
-Эрээнд явж байхад суудлын галт тэргийг өргөн, царигийг сольдог шиг зүйл байхгүй. Ачааг заавал буулган, дахин ачна.

-Нарийн цариг бүхий төмөр зам тавьсан бол ийм нэмэлт зардал гаргахгүй, цаг алдахгүй байсан уу?
-Нарийн царигаар тавьсан бол Тавантолгойн бүх өртөө, зөрлөгөө дахин барих шаардлагатай.  Депо, вагон засварын газар руу ороход өргөн, нарийн хоёр зам тавих шаардлагатай. Нарийн царигаар тавьсан бол ч гэж олон хүн ярьдаг. Алдагдсан боломж гэдэг. Бүх зүйлийг хоёр барих тул би нарийн царигаар замаа тавиад ч  ялгаагүй гэж хэлнэ. Одоо Замын-Үүдэд нарийн болон өргөн царигийн хоёр тусдаа парк бий. Би хэн болоод өнгөрснийг шүүх билээ. Үүнд авах гээхийн ухаанаар хандах нь зөв. Би урагшаа харж, урдах бүтээн байгуулалтдаа түлхүү анхаардаг.

Тавантолгой-Зүүнбаянгийн замыг дотоодын нөөц бололцоогоор барьсан тул хямд буюу нэг сая ам.доллараар барьсан.

-Чингэлэг тээвэр цаашид үргэлжлэх үү?
-Хятадын тал төмөр зам, авто замаар чингэлэг тээврийг л нэвтрүүлнэ гэдгээ мэдэгдсэн. БНХАУ ногоон тээвэр рүү шилжиж байна. Цагаан хадан дахь нүүрсний овоолго бол хүний өмч. Манай улс уурхайн аман дээрээс худалддаг тул тэр овоолгын төлбөрийг урьдчилан авчихсан. Иймд аль болох хурдан урагшаа гаргах шаардлагатай. Үүний дараа уртын тээвэр эхэлнэ. Паралимпын дараа Хятадын тал хилээ нээн, хуучин байдалдаа орох болов уу. Одоо тэд нийт нүүрснийхээ 80 хувийг чингэлгээр, 20 хувийг задгай авах хүсэлтэй байна.  

-Нэг км төмөр зам барих өртөг манай улсад хэдэн тэрбум төгрөг байна вэ?
-Хэр зэрэг их ухвар, овоолготой байх, хэдэн гүүр, ус зайлуулах хоолой барихаас хамаарна. Дээд бүтэц нь уулзваргүй зам төмөртэй, нэгдүгээр зэргийн, хүнд даацынх бол өртөг өснө.  

Яг тэд гээд хэлэх нарийн тоо байхгүй. Нью-Йорк хотод барьсан төмөр замын хонгилыг хамгийн өндөр үнээр буюу нэг км-ыг нь 4 тэрбум ам.доллараар барьсан. Эрчим хүчээ хаанаас хуваарилахаас мөн хамаарна. Олон улсын жишиг үнэ нь нэг км замыг 3-4 сая ам.доллараар барьж байна. Бид Тавантолгой-Зүүнбаяны замыг дотоодын нөөц бололцоогоор барьсан тул хямд буюу нэг сая ам.доллараар барьсан.    

-Төмөр замын боловсон хүчин хангалттай байна уу?

-Одоо барьж буй бүх төмөр зам ашиглалтад орсны дараа боловсон хүчний дутагдал үүснэ.  Дотоодын хоёр сургуульд найдаж байна. “Монголын төмөр зам” говьд МСҮТ байгуулан, мэргэжилтэй ажилтан бэлтгэж байна. УБТЗ МСҮТ-ээ Политехникийн коллеж болгосон. Төмөр замын дээд сургууль бий. Эдгээрт сурсан залуус УБТЗ, Төмөртэйн төмөр замд дадлага хийдэг.  ОХУ-д жил бүр 70 оюутан сурдаг. Төмөр зам барьж буй газраас нь ажилчдыг сургах бодлого барьдаг.      

-Дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнд баярлалаа.                                                                                                   

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан