gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     18
  • Зурхай
     9.12
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 18
Зурхай
 9.12
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 18
Зурхай
 9.12
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Г.Болор Монгол Улсын генерал цолтой анхны эмэгтэй боллоо

Б.Ирээдүй
Нийгэм
2022-03-18
628
Twitter logo

Зэвсэгт хүчний 101 жилийн ойг тохиолдуулан гуравдугаар сарын 18-нд цэргийн цол, одон медаль гардууллаа.

Тэр дунд ҮБХИС-ийн сургалтын хэлтсийн дарга хурандаа Г.Болор бригадын генерал цол хүртэж байна.

Г.Болорын намтар:

Ганболд овогтой Болор нь 1994 онд Нийслэлийн 10 жилийн 33 дугаар сургуулийг төгсөн Цэргийн Их сургуульд сонсогчоор элсэн орж амжилттай суралцан, 1999 онд Цахилгаан холбооны инженер, командын офицер мэргэжлээр Онц дүнтэй төгсөж ЗХЖШ-ын Тооцоолох төвөөс ажлын гараагаа эхлэн улмаар БХИС-ийн Холбооны тэнхимд багш, тус сургуулийн Гадаад хэлний сургалтын төвийн дарга, Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн Холбооны албаны дарга, БХЯ-ны Гадаад харилцаа хамтын ажиллагааны газарт ахлах мэргэжилтэн, ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн дарга зэрэг албан тушаалуудад  тус тус дэвшин ажиллаж байна.
Г.Болор нь сонсогч байхаасаа сурлага, эрдэм мэдлэг боловсролоороо тэргүүлж, цэргийн эрдэмд шамдан боловсорч, хугацаанаасаа өмнө дэслэгч цолоор шагнагдаж, курсийн орлогч, Цэргийн их сургуулийн Сонсогчдын холбооны дарга зэрэг сонгуульт ажлуудыг сайн гүйцэтгэж үеийн сонсогчдоо удирдан манлайлж захирагч, дарга нараас цөөнгүй удаа сайшаагдаж байсан.

2004 онд “Үүрэн ТЛФ холбоог Зэвсэгт хүчинд ашиглах боломж” сэдвээр техникийн ухааны магистрын зэрэг, 2005 онд БХИС-ийн Гадаад хэлний сургалтын төвийн Англи хэлний дунд,гүнзгий шатны дамжаа, 2006 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийн англи хэлний багш орчуулагчийн оройн анги, 2007, 2009 онуудад АНУ-ын Батлан хамгаалах хэлний хүрээлэнгийн Англи хэлний багшийн үндсэн дамжаа болон Удирдлагын дамжаа, 2011-2012 онд АНУ-ын Агаарын цэргийн команд штабын коллеж, 2015 онд ХБНГУ-ын Гармиш хот дахь Олон Улсын Аюулгүй байдлын төв, Цэрэг, стратегийн аюулгүй байдлын дамжаа, 2018 онд АНУ-ын Хавай муж дахь Олон Улсын Аюулгүй байдлын төвийн Олон Улсын Аюулгүй байдлын дамжаа, 2019- 2021 онд Тайваны Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн, Дайны Коллежид Олон улсын харилцаа, цэргийн стратеги судлалын магистр зэрэг сургалтуудыг тус тус дүүргэсэн. 

Г. Болор нь Монгол улсаа төлөөлөн Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг сахиулах ажиллагаанд анх 2010 онд Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улсад явагдсан НҮБ-ийн MINURCAT  ажиллагааны цэргийн хүчний штабт хүний нөөцийн офицероор, 2013 онд Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ийн UNMISS ажиллагааны  хүчний штабт холбооны хэлтсийн даргаар, 2015-2017 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь төв штабын энхийг сахиулах ажиллагааны газарт мэргэжилтнээр 2 жил ажиллаж нийтдээ гурван удаа энхийг сахиулах ажиллагаанд явж эх орныхоо даалгаврыг нэр төртэй биелүүлж ирсэн  офицер юм.

Хурандаа Г.Болор нь олон тохиолын анхдагч бас манлайлагч офицер. Тэрээр цэргийн сургуулийн анхны 6 эмэгтэй сонсогчдын нэг, АНУ-ын Нисэх хүчний команд штабын коллежийг төгссөн анхны монгол эмэгтэй офицер, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны төв штабт ажилласан анхны монгол офицер, НҮБ-ийн Өмнөд Судан улсад явагдаж байгаа НҮБ-ийн UNMISS ажиллагааны  хүчний штабын холбооны хэлтсийн даргаар ажилласан анхны эмэгтэй гээд анхны гэх олон тодотголууд түүнд бий.

Түүнийг 2013 онд Өмнөд Судан улсад НҮБ-ийн UNMISS ажиллагааны  хүчний штабт ажиллаж байх үед тус улсад иргэний дайн дэгдсэн бөгөөд Г. Болор нь өөрийн үндсэн үүрэгт ажлаасаа гадуур Монгол улсын нийт 850 цэргийн алба хаагчтай Мотобуудлагын Батальон болон штабын офицеруудаа хариуцсан Үндэсний ахлах офицероор томилогдон ажилласан төдийгүй Хүчний Командлалын дэргэд эмэгтэйчүүдийн холбоог санаачлан байгуулж Норвеги, Энэтхэг, Кени улсын гурван эмэгтэй офицеруудыг ахлан Өмнөд судан улсад үүрэг гүйцэтгэж байгаа эмэгтэй цэргийн алба хаагчидтай олон үндэстний нийт  6 цэргийн багт ( Монгол, Энэтхэг, Кени, Хятад, Өмнөд Солонгос, Япон) 6000 гаран км газар нисдэг тэргээр айлчлан ажиллаж дайны цагт эмэгтэй энхийг сахиулагчдын сэтгэл санааг дэмжих, тэдэнд урам зориг өгөх ажлуудыг хийж дараагийн цэргийн багт ирэх эмэгтэй офицеруудын тоог нэмэгдүүлсэн нь НҮБ-ийн 2000 онд гаргасан эмэгтэйчүүдийн манлайллыг аюулгүй байдлын салбарт нэмэгдүүлэх, энхийг дэмжих ажиллагаанд оролцох эмэгтэйчүүдийн тоог 2%-иас 15% болгон нэмэгдүүлэх тунхаглалыг ажиллагааны газар район дээр хэрэгжүүлж өндөр үр дүн гаргасан хэмээн үнэлэгдэж онцлох үнэлгээтэй офицероор шалгарч Хүчний Штабын даргын тодорхойлолттойгоор үүргээ дуусгаж байжээ.  

Мөн Өмнөд судан улсын иргэний дайны үед хүчний штабын удирдлагын холбоог тасалдуулахгүй түргэн шуурхай ажиллуулах үндсэн ажлын хүрээнд тус ажиллагааны түүхэнд анх удаа Нил мөрөн дээрх усан тээврийн холбоог амжилттай зохион байгуулж халдлагад өртсөн тээврийн усан онгоцнуудтай шуурхай холбоонд орж, байрлалыг тогтоон авран гаргах ажиллагааг явуулах үндсийг хангаж олон арван энхийг сахиулагчдын амь насыг аврахад хувь нэмрээ оруулсан юм.

2015 онд НҮБ-ын Нью-Йорк хот дахь Энхийг Сахиулах Ажиллагааны газарт ажиллах олон үндэстний офицеруудын сонгон шалгаруулалтад амжилттай оролцон тэнцэж Монгол улсаас НҮБ-ын ЭСАГ-т ажиллах анхны офицероор сонгогдон ажилласан нь Монгол улсын Зэвсэгт хүчний офицерын нэр хүндийг дэлхийн тавцанд таниулах нэгэн шинэ боломжийг нээсэн юм.  

ЭСАГ-т ажиллах хугацаандаа мөн үүрэгт ажлаасаа гадна НҮБ-ийн энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн албан ёсны цахим хуудсыг нээх болон оны шилдэг эмэгтэй энхийг сахиулагч шалгаруулах ажиллагааг санаачлан НҮБ-ийн нарийн бичгийн дарга Бан Ги Мүүнд уламжилсан нь дэмжигдэн биеллээ олж өнөөдрийг хүртэл уламжлал болон явагдаж байна. Энэхүү санаачилгын үр дүнд эмэгтэй энхийг сахиулагчдын нэр хүнд өссөн төдийгүй үүрэг гүйцэтгэлтийн үнэлгээ ч нарийвчлан гарах боломж олгогдсон юм.

Хурандаа Г.Болор нь ийнхүү олон улсын байгууллагад үнэ цэнтэй ажилтан, офицер байгаад зогсохгүй МУ-ийн ҮБХИС-д холбооны багш, Гадаад хэлний сургалтын төвийн дарга, сургалтын албаны дарга, дэд захирал, сургалтын хэлтсийн дарга зэрэг цэргийн боловсрол олгох шат шатны ажлыг чадварлагаар гүйцэтгэж МУ-ийн цэргийн боловсрол олгох үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан сурган хүмүүжүүлэгч билээ. Өөрийн эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж түүнийгээ бусдад заан сургаж, үлгэрлэн манлайлж яваа өнөө үеийн боловсролтой, дайчин эмэгтэй судлаач, сурган хүмүүжүүлэгч юм.

Түүний ажлын амжилт, Зэвсэгт хүчний шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь төр засаг, гадаадын мэргэжлийн байгууллагууд өндрөөр үнэлж, “Цэргийн хүндэт медаль”, “Энхийн төлөө” медаль, “Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль”, “Эх орны төлөө II, III” медаль, “Дайчин алдар I, II, III” медаль,  “Африкт энхийн төлөө” дурсгалын медаль, НҮБ-ын “Энхийн төлөө” медалиар 3 удаа, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр тус тус шагнаж урамшуулсан билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан