Цаг агаар дулаарч газрын хөрс гэссэнтэй холбоотойгоор авто замд ус чийг хуримтлагдаж, авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурдаг. Энэ үед том оврын даац хэтрүүлсэн авто машин зорчих нь авто замыг эвдэх, насжилтад сөргөөр нөлөөлөх шалтгаан болдог.
Тиймээс Авто тээврийн үндэсний төв, Зам, тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн алба хамтран авто зам, замын байгууламжийг хамгаалах зорилгоор “Авто тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 стандартын хэрэгжилтийг газар дээр нь хянах, зөвшөөрөгдсөн хэмжээнээс даац хэтрүүлэн тээвэрлэлт хийж авто зам, гүүрийг эвдэж, хохирол учруулж байгааг шалган тогтоож, зөрчлийг арилгуулах, автотээврийн хяналт тавихаар авто зам ашигласны төлбөр авах цэгүүдэд төлөвлөгөөнт хяналт шалгалт хийж эхэлжээ.
Хяналт шалгалтын хүрээнд даац хэтрүүлсэн тээврийн хэрэгслийг Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна. Мөн хамгийн эхний хяналт шалгалт хийсэн цэгээс ачаа үүссэн цэгт буцааж, гаргасан зөрчлийг арилгуулах, даац хэтрүүлсэн ачааг буулгуулах зэрэг арга хэмжээ авч байна. Иймд ачаа тээвэр хийхдээ стандартын шаардлагад нийцүүлэн ачихыг аж ахуйн нэгж, байгууллагуудад анхааруулж байна.
Стандартын шаардлага баримтлаагүйгээс үүдэн тээвэрлэлт саатсан хариуцлагыг тухайн аж ахуйн нэгж хариуцаж, авто зам, замын байгууламжид үүссэн хохирлыг холбогдох хуулийн дагуу буруутай этгээд барагдуулах үүрэг хүлээнэ хэмээн ЗТХЯ-наас анхааруулав.
“Автотээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” MNS4598:2020 стандарттай танилцах бол ЭНД дарна уу.