Хөгжлийн банкны чанаргүй зээлийг хэлэлцсэн хяналтын Ерөнхий сонсгол өчигдөр Төрийн ордонд бүтэн өдрийн турш боллоо. Сонсголд Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүдийн төлөөлөл оролцон, нөхцөл байдлаа танилцуулав. Монполимет группийн “Монцемент билдинг материалс” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун, “Вестерн Холд” компанийн төслийн удирдагч С.Жавхланбаатар, Эрэл группийн үүсгэн байгуулагч Б.Эрдэнэбат, “Монгол драй милк” компанийг төлөөлөн Х.Батбаасан, QSC компанийн захирал Э.Шижир, Бэрэн группийн төлөөлөл үг хэлэв.
Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан ААН-үүдийг мөнгө угаасан хэргээр шалгуулна.
Х.Батбаасан “Бид одоогоор хуурай сүү үйлдвэрлэх долоон үйлдвэр барьсан ч тодорхой шалтгааны улмаас үйлдвэр ашиглалтад ороогүй байна. Хөвсгөл, Хэнтий, Булган, Говь-Алтай аймгуудад барьсан. Энэ төсөл хэрэгжсэнээр малчдаас сүүг нь бэлэн мөнгөөр худалдан авч, хуурай сүү үйлдвэрлэн, импортын бүтээгдэхүүнийг орлох ач холбогдолтой. Монголд үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдийг лацадсан. БНХАУ-ын Тяньжин боомтод үйлдвэрийн олон тоног төхөөрөмж гацсан байдалтай байна. Япон технологийн үйлдвэр ажиллаж эхэлснээр нэг үйлдвэр өдөрт 150 тонн шингэн сүү боловсруулах хүчин чадалтай. Малчид ойр байрлалтай буюу 200 км газарт л газруудад л сүүгээ өгөх боломжтой байдаг. Энэ төсөл хэрэгжсэнээр малчдын орлого өснө. Манай улс жил бүр 70-80 сая ам.долларыг хуурай сүү худалдан авахад зарцуулж байна. Бид 2019 оноос хойш Хөгжлийн банкны удирдлагуудтай уулзсаар байна. Зээлээ энэ онд бүрэн барагдуулна гэж “Алтай” группийн захирал Х.Бат-Эрдэнэ надаар дамжуулан уламжилсан гэв.
Зээлийн ангилал: Чанаргүй актив болсон тул шүүхэд нэхэмжлэл гаргасан
Зээл авсан огноо: 2017 оны тавдугаар сарын 17
Зээлийн дүн: 14964970 ам.доллар
Зээлийн үлдэгдэл: 14 470 057
Үндсэн хүүний өр: 2880 016 ам.доллар
Нийт үлдэгдэл: 17 350 073 ам.доллар
Нийт үлдэгдэл: 49 439 032 529 төгрөг
Өнгөрсөн хугацаанд Хөгжлийн банканд нийт 9 гүйцэтгэх захирал, 9 ТУЗ ажиллажээ. Барилгын компани махны үйлдвэр байгуулах төсөл бичээд зээл авсан тохиолдол бий. Цаашид ийм алдааг дахин давтахгүй гэдгийг Хөгжлийн банкны захирал С.Мандуул онцлов. Тэрээр "Зээл авсан ААН-үүдэд дутуу хяналт тавьжээ. Санхүүжилтийг нэг дор олгосны дараа араас нь хяналтаа тавих гэж оролджээ. Мөн ханшийн эрсдэлийг хэрхэн бууруулах талаар ААН-үүдтэй хамтран ажиллаагүй байна. Зээлээ зориулалтын бусаар зарцуулсан ААН-үүдийг мөнгө угаасан хэргээр шалгуулна. Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ажиллаж байна. Зээлүүдийг эргэн төлүүлэхэд анхаарч ажиллана. Энэ оны эцэс гэхэд чанаргүй зээлийг 12 хувьд хүргэхээр төлөвлөсөн" гэв.