gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     31
  • Зурхай
     6.25
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 31
Зурхай
 6.25
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэрээнд гарын үсэг зурав

Улс төр
2007-12-04
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2007-12-04

УИХ-д хамгийн олон суудал бүхий МАХН УИХ-д суудалтай улс төрийн бусад намуудтай зөвшилцсөний үндсэн дээр Засгийн газрыг шинээр эмхлэн байгуулахаар шийдвэрлээд байгаа билээ. Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахаар санал нэгдсэн намуудтай “Засгийн газар хамтран байгуулах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол Төрийн ордонд болов.

Гэрээнд МАХН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, ИЗН-ын дарга С.Оюун, ҮШН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ц.Цолмон нар гарын үсэг зурлаа.

БНН-ын дарга Б.Жаргалсайхан гэрээний үндсэн зарчмыг зөвшөөрч байгаагаа илэрхийлээд гарын үсэг зурах хугацааг түр хойшлуулах хүсэлт тавьжээ.

Гэрээнд талуудын үйл ажиллагааны зарчим, Засгийн газрын үйл ажиллагаанд баримтлах бодлого, үндсэн чиглэл, хамтын ажиллагаа, хариуцлага зэрэг тогтолцоог тусгасан байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэв.

Засгийн газар хамтран байгуулах тухай гэрээ

Нэг. Нийтлэг үндэслэл
Улсын Их Хуралд хамгийн олон суудал бүхий Монгол Ардын Хувьсгалт Нам ард түмнийхээ нийтлэг эрх ашгийг хангах үүднээс Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн бусад намуудтай зөвшилцөн Засгийн газрыг байгуулан ажиллуулах нь зүйтэй гэж үзэн;

Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлд “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ“ Хорин гуравдугаар зүйлд “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтлана” гэж тус тус заасныг үндэслэн;

Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон;

Эдийн засгийн өсөлтийг хүний хөгжилд чиглүүлэх, аль нэг нам дангаараа хэрэгжүүлэх боломжгүй улс төр, нийгэм, эдийн засгийн томоохон зорилт, арга хэмжээг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай байгааг харгалзан үзэж;

Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Засгийн газрыг хамтран байгуулж тогтвортой ажиллуулах зорилгоор энэхүү гэрээг байгуулав.

Хоёр. Засгийн газар байгуулах зарчим
2.1.Монгол Ардын Хувьсгалт Нам болон …………………………нам /цаашид “талууд” гэх/ харилцан итгэлцэл, хамтын ажиллагаа, хариуцлагаа бие даан хүлээх зарчимд тулгуурлан ард түмний нийтлэг эрх ашгийг дээдлэн Засгийн газар байгуулж ажиллуулна.
2.2.Талууд Монгол Улсын Үндсэн хууль, Улсын Их Хурлын тухай хууль, Засгийн газрын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хүрээнд хамтран ажиллаж, Засгийн газартай холбоотой аливаа асуудалд нэгдмэл байр суурь баримтална.
2.3.Талууд Засгийн газрыг түргэн шуурхай, цаг алдалгүй эмхлэн байгуулж, УИХ-ын сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд Засгийн газрыг тогтвортой байлгах үүрэг хүлээнэ.

Гурав. Засгийн газрыг бүрдүүлэх
3.1.Талууд Засгийн газрыг дараах байдлаар нэр дэвшүүлж бүрдүүлнэ.
3.1.1. МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ /МАХН/:
   Монгол Улсын Ерөнхий сайд;
   Монгол Улсын Шадар сайд;
   Сангийн яам;
   Хууль зүй, дотоод хэргийн яам;
   Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам;
   Зам, тээвэр, аялал жуулчлалын яам;
   Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам;
   Түлш, эрчим хүчний яам;
   Үйлдвэр, худалдааны яам;
   Эрүүл мэндийн яам,
3.1.2. БҮГД НАЙРАМДАХ НАМ /БНН/:
   Байгаль орчны яам;
3.2.Сайдын эрхлэх асуудлын хүрээнд харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг эрхлэх дэд сайд байна. Дэд сайдыг томилохдоо Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг баримтална.

Дөрөв. Засгийн газрын үйл ажиллагааны зарчим
4.1.Засгийн газар нь танхимын зарчмаар ажиллаж, хамтын хариуцлага хүлээнэ.
4.2.Засгийн газар нь асуудлыг хамтран хэлэлцэж олонхийн санаа бодолд түшиглэн цөөнхийн саналыг хүндэтгэн үзэж шийдвэрлэх, гарсан шийдвэрийн биелэлтийг дангаар хариуцах, үйл ажиллагааныхаа талаар Улсын Их Хурлын өмнө хамтын хариуцлагаа хүлээх, нутаг дэвсгэрийн болон салбарын зарчмыг хослуулах үндсэн дээр ажиллана.
4.3.Засгийн газрын гишүүн эрхэлсэн асуудлын хүрээнд төрийн бодлого боловсруулж, хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын шийдвэрийг биелүүлэх ажлыг Засгийн газрын өмнөөс эрхлэн гүйцэтгэж, зохих хүрээ, салбарын хөгжил, ажил хэргийн байдал, үр дүнг Ерөнхий сайд, улмаар Улсын Их Хурлын өмнө дангаар, харин Засгийн газрын үйл ажиллагааны талаар хамтын хариуцлага тус тус хүлээнэ.
4.4.Засгийн газрын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэж, төрийн зүтгэлтний ёс зүйн хэм хэмжээг чанд сахих, төрийн болон албаны нууцыг хадгалах үүрэгтэй.
4.5.Засгийн газрын гишүүн шийдвэр, мэдэгдэл гаргах, аливаа хэлбэрээр албан ёсны байр сууриа илэрхийлэхдээ Засгийн газрын бодлогыг баримтална. Хэрэв эрхэлсэн асуудлынхаа хүрээнд Засгийн газрын бодлогыг зарчмын хувьд өөрчлөх шаардлагатай гэж үзвэл энэ тухай зохих шийдвэрийн төсөл бэлтгэж Засгийн газарт уламжлан шийдвэрлүүлнэ.
4.6.Засгийн газрын гишүүн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн олонхийн саналаар шийдвэрлэсэн хуулийн төсөл, төрийн бодлогын зарчмын бусад асуудлаар Улсын Их Хурлын чуулган, Байнгын хорооны хуралдаанд Засгийн газрын гишүүний хувьд зарчмын өөр санал илэрхийлэхгүй.
4.7.Засгийн газрын гишүүн хууль тогтоомжоор эрх олгоогүй, түүнчлэн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй буюу хэлэлцсэн боловч олонхийн дэмжлэг аваагүй асуудлаар Засгийн газрыг төлөөлөх эрхгүй.
4.8.Засгийн газрын гишүүн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх зарчмыг удирдлага болгон төрийн жинхэнэ албан хаагчийг улс төрийн үзэл бодол болон нам, олон нийтийн бусад байгууллагын харьяаллаар нь ялгаварлахгүй байж, Төрийн албаны тухай хуульд заасан төрийн албан хаагчийн баталгаатай холбогдсон хуулийн хэм хэмжээг хэлбэрэлтгүй сахин биелүүлнэ.

Тав. Засгийн газрын үйл ажиллагаанд баримтлах бодлого, үндсэн чиглэл
5.1.Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.
5.2.Засгийн газар нь хууль, УИХ-аас 2004 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 24 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр”, УИХ-ын тогтоолоор батлагдсан бусад хөтөлбөр, үндсэн чиглэлийг хэрэгжүүлж ажиллана.

Зургаа. Засгийн газраас төрийн шинэтгэл, Монгол хүний хөгжлийн талаар баримтлах бодлого
6.1.Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлнэ.
6.2.Үндэсний хөгжлийн цогц бодлогыг батлуулж, хэрэгжилтийг нь эхлүүлнэ.
6.3.Үнийн өсөлтийг хязгаарлах чиглэлд бодлогын цогц арга хэмжээ боловсруулан хэрэгжүүлнэ.
6.4.Улс орны эдийн засагт чухал ач холбогдол бүхий төслүүдийн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийг байгуулж, төслийг эхлүүлэн, үр шимийг нь ард нийтээр хүртэх бололцоог бий болгохын төлөө ажиллана.
6.5.Төрийн байгууллагын хүнд суртлыг таслан зогсоох, чингэснээр авлига, хээл хахуулиас ангид байх нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө ажиллана.
6.6.Хариуцлага, сахилга батыг бүх шатанд дээшлүүлж, нийгмийн харилцааг хариуцлагажуулахын төлөө ажиллана.
6.7.Сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгож, тэгш, шударга сонгууль явуулах нөхцөлийг бүрдүүлнэ.
6.8.Төр, засгийн байгууллагуудын оновчтой бүтцийг тодорхойлон хуульчлана.

Долоо. Талуудын хамтын ажиллагаа
7.1.Талууд Засгийн газрын хүрээнд хамтран ажиллахаас гадна дараахь асуудлыг УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхэд нэгдмэл байр суурь баримтална.
7.1.1.Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн тухай хуулиудыг УИХ-аар хэлэлцэх,
7.1.2.Төрийн шинэтгэл, Монгол хүний хөгжлийн асуудлаар баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ
7.1.3.УИХ-ын болон Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх бусад асуудал.
7.2.Талууд энэхүү гэрээг хэрэгжүүлэхтэй холбоотой аливаа асуудлыг УИХ, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэхэд талуудыг УИХ, Засгийн газарт төлөөлж буй гишүүдээ бүрэн оролцуулах, тэдний дэмжлэгийг авах ажлыг зохион байгуулах үүрэгтэй.
7.3.Талууд Засгийн газрыг хамтран байгуулж байгаа тул цаашид улс төрийн сонгуулиудад бодлого, үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж болно.

Найм. Хариуцлага
8.1.Талууд хамтран Засгийн газар байгуулж, үйл ажиллагаа явуулахдаа энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хүндэтгэн сахиж биелүүлнэ.
8.2.Засгийн газрын гишүүн нь дараах тохиолдолд өөрөө огцрох хүсэлтээ Ерөнхий сайдад гаргана.
8.2.1.
Энэ гэрээний 4.3-4.8-д заасныг зөрчсөн;
8.2.2.Засгийн газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд зориуд санаатайгаар саад учруулсан;
8.2.3.Ерөнхий сайдаас хариуцуулсан ажил үүргийг биелүүлээгүй буюу биелүүлэхээс татгалзсан;
8.2.4.
Хариуцлагагүй үйл ажиллагааны нь улмаас хариуцсан салбарт нь ноцтой хор уршиг учирсан,
8.2.5.
Бодлого үйл ажиллагааны хувьд Ерөнхий сайд, Засгийн газраас зарчмын өөр байр суурь баримталсан,
8.2.6.
Тухайн Загсийн газрын гишүүнийг санал болгож томилуулсан тал энэ гэрээний 2.3, 7.2, 8.5-д заасныг биелүүлээгүй,
8.2.7.
Хууль тогтоомж, энэхүү гэрээнд заасан бусад үндэслэл бий болсон.
8.3.Хэрэв Засгийн газрын гишүүн энэ гэрээний 8.2-т заасны дагуу огцрох тухай хүсэлтээ ийнхүү огцрох үндэслэл бий болсон өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор Ерөнхий сайдад өргөн мэдүүлээгүй бол Ерөнхий сайд түүнийг огцруулах тухай хүсэлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ.
8.4.Гэрээний аль нэг тал энэхүү гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзвэл гэрээний аль нэг тал гэрээний үүргээ биелүүлээгүй талтай байгуулсан гэрээг дангаараа дуусгавар болгох эрхтэй. Энэ тохиолдолд гэрээний үүргээ биелүүлээгүй талыг төлөөлсөн Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлнэ.
8.5.Талууд УИХ дээр зарчмын эсрэг байр суурь баримталсан буюу мэдэгдэл хийсэн, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарчмын эсрэг мэдэгдэл удаа дараа хийсэн тохиолдолд хамтын ажиллагааны Гэрээний зарчмууд зөрчигдсөнд тооцож, Гэрээний үүрэг дуусгавар болно.
8.6.Энэхүү гэрээний 8.4, 8.5-д зааснаас бусад үндэслэлээр Засгийн газрын гишүүн огцорсон бол түүнийг анх санал болгосон тал дахин өөр хүнийг Засгийн газрын гишүүнээр томилуулахаар нэр дэвшүүлнэ.
8.7.Энэ гэрээний 8.4, 8.5-д заасны дагуу гэрээ дуусгавар болсон бол Засгийн газрын гишүүнийг анх санал болгож томилуулсан тал дахин нэр дэвшүүлэх эрхгүй.

Ес. Бусад зүйл
9.1.УИХ-д суудал бүхий улс төрийн нам энэхүү гэрээг хүчин төгөлдөр болсны дараа түүнд нэгдэн орж болох бөгөөд энэ нь гэрээг өөрчлөх үндэслэл болохгүй.
9.2.Энэхүү гэрээ нь Талуудыг төлөөлсөн эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болох бөгөөд дараагийн Засгийн газар байгуулагдах хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөнө.
9.3.Талууд харилцан тохиролцох замаар гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
9.4.Энэхүү гэрээг хэрэгжүүлэхдээ Талууд бие биенээ харилцан хүндэтгэж, хууль дээдлэх зарчмыг удирдлага болгон, аливаа асуудлыг Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан