gogo logo
  • English
  • Yolo
  • Maamuu
5.28
Зурхай
6
Цаг агаар
3121 | $
Валютын ханш
  • Улс төр
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Эдийн засаг
  • Боловсрол
  • Дэлхийд
  • Спорт
  • Соёл урлаг
  • ГУТАЛ
Хэрэгтэй
  • - МЕГА ТӨСӨЛ
  • - Соёлын довтолгоо
  • - GOGO тойм
  • - Комик
  • - Зөвлөгөө
  • - КОВИД-19
Ярилцлага
  • - Хүмүүс
  • - GoGo асуулт
  • - СEO
  • - GoGo Cafe
  • - Хурц өнцөг
  • - Элчин сайд
Сонирхолтой
  • - Гарааны бизнес
  • - Подкаст
  • - Бизнес
  • - Технологи
  • - Гэртээ тогооч
  • - Аялал
Бусад
English
Maamuu
Yolo
Үндсэн цэс
Улс төр
Нийгэм
Эрүүл мэнд
Эдийн засаг
Боловсрол
Дэлхийд
Спорт
Соёл урлаг
ГУТАЛ
Хэрэгтэй
МЕГА ТӨСӨЛ
Соёлын довтолгоо
GOGO тойм
Комик
Зөвлөгөө
КОВИД-19
Ярилцлага
Хүмүүс
GoGo асуулт
СEO
GoGo Cafe
Хурц өнцөг
Элчин сайд
Сонирхолтой
Гарааны бизнес
Подкаст
Бизнес
Технологи
Гэртээ тогооч
Аялал
Бусад цэс
English
Maamuu
Yolo
Сурталчилгаа
Холбоо барих
РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ
НУУЦЛАЛЫН БОДЛОГО
Нүүр
Хайх
Цэс
  Жиргээ
  Цэс
Вакцин

MEDТүгээ: "Вакцины 1-2 тундаа хамрагдаагүй бол X сарын давлагаанд хэцүүдэх байсан"

  Tweet
Г.Тэгшсүрэн
2022-05-15

Gogo.mn, Factcheck.mn  хамтран олон нийтэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилгоор "МEDТүгээ" цуврал нэвтрүүлгийг эхлүүлсэн. Өмнөх дугаарт вакцин тарьж эхэлснээс хойш Монгол Улсад, сошиал хуудаст өрнөсөн ташаа мэдээлэл, зөрүүтэй ойлголтууд, коронавирусний эсрэг вакцинжуулалт үр дүнд хүрсэн үү, вакцин бидэнд үнэхээр хэрэгтэй юу зэрэг сэдвээр клиникийн доктор, профессоруудтай ярилцсан.

Энэ удаагийн дугаарт Ковид-19 халдварын дараах хүндрэл, хам шинжүүдийн талаар АШУҮИС-ийн Цус судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол Япон эмнэлгийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Ц.Одгэрэл, АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны магистр С.Булганчимэг нартай ярилцлаа.

Ковид-19 халдвараар өвдөөд эдгэрсэн хүмүүст хоёроос дээш шинж тэмдэг илэрч байжээ. Тухайлбал:

1. Ядрах
2. Толгой өвдөх
3. Амьсгал давчдах
4. Үений өвдөлтүүд нийтлэг илэрсэн байна. Эдгээр шинж тэмдгийг арилгахад сэргээн засах эмчилгээ үр дүнтэй байсныг дэлхий дахинд судалгаагаар тогтоосон байна.

АШУҮИС-ийн Цус судлалын тэнхимийн эрхлэгч, Монгол Япон эмнэлгийн Амбулаторийн тасгийн эрхлэгч, Монгол Улсын зөвлөх эмч, Анагаах ухааны доктор, профессор Ц.Одгэрэл "Ковидын дараах хам шинж гэдэг ойлголт өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас гарч эхэлсэн. Халдвар авсан хүн хүнд, хөнгөн өвдсөн, нас, таргалалттай болон хавсарсан эмгэгтэй эсэхээс хамаарч шинж тэмдэг янз бүр илэрч байсан. Өвдөөд эдгэрсэн хүмүүсийн 70-80 хувьд ядралт ажиглагдсан.

Мөн вакцин хийлгэсэн, хийлгээгүй хүмүүсийг өвдөөд ирэхэд болон өвдсөний дараа эмчилгээ хийхэд эрс ялгаатай байсан. Өнгөрсөн оны аравдугаар сарын дельта давлагааны үеэр манай улс ард, иргэдээ вакцины 1-2 дугаар тунд хамруулж амжаагүй байсан бол хэцүүдэх байсан" гэв.

Мөн тэрбээр "Ковидын вирус цус бүлэгнэлийг идэвхжүүлдэг. Ковидын халдвар эдгэрсний дараа ч бүлэгнэлийн өөрчлөлтүүд ажиглагдаж байгаа. Энэ бүлэглэл 4 сар гаруйн хугацаанд үргэлжилж байна. Тиймээс цус шингэлэх зайлшгүй шаардлагатай. Гэхдээ эмнэлэгт, эмчид хандаж үзүүлж, цусны түвшнээ тогтоолгож байж эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй. Цусны урсгал удаашрах нь эд эрхтэн тэжээлийн дутагдал оруулдаг" гэдгийг онцоллоо.

Харин АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн Бие бялдар судлалын тэнхимийн багш, Анагаах ухааны магистр С.Булганчимэг "Хурдхан шиг тусаад эдгэрье", "Нэг өвдсөн нь дээр" гэдэг маш өрөөсгөл ойлголт. Өвдөхгүй л байвал сайн. Хөнгөн, хүнд янз бүрийн байдлаар өвдсөн ч эрхтэн тогтолцооны гэмтэл гээд олон хүчин зүйл хүний биед үлдэж байгаа" гэдгийг сануулав.

Сэтгүүлч Г.Тэгшсүрэн
Г.Тэгшсүрэн
Ангилал
Вакцин
Хэзээ
2022-05-15

gogo logo
Холбоо барих СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ РЕДАКЦИЙН ЁС ЗҮЙ НУУЦЛАЛЫН БОДЛОГО

© 2007 - 2022 Mongol Content LLC