gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -9
  • Зурхай
     12.15
  • Валютын ханш
    $ | 3545₮
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ | 3545₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -9
Зурхай
 12.15
Валютын ханш
$ 3545₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Парламентад дөрвөн жил суув аа

Улс төр
2008-07-29
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-07-29

Нутаг усныхныхаа дэмжлэгээр Парламентад дөрвөн жил суулаа. Намайг дэмжиж ийм бололцоо олгосон бүх хүнд чин сэтгэлийн талархлаа илэрхийлэхийн ялдамд өнгөрсөн жилүүдэд ажигласан зүйлээсээ уншигчидтай хуваая гэж бодлоо.

Аливаа орны Парламентыг улс орны уух усны ундаргыг зохицуулж байдаг газар хэмээн зүйрлэж болох юм. Ус элбэг бол хүн, мал ундаалан амьдрал дэлгэрч байдаг. Ус ховор, тэр тусмаа гантай зуны тэнгэрээс хур гуйх мэт байвал амьдрал дэгэн догон л байна биз дээ. Улс орны амьдралыг тэтгэж байдаг төсвийн мөнгө бол чухамхүү тэр ус л гэсэн үг. Засгийн газрын олсон мөнгийг юунд, яаж зарах вэ, Засгийн газар өөрөө зөв төсөвлөж, зөв зарж чадаж байна уу, үгүй юү гэдгийг хянаж, эрх өгч, шүүмжилж байдаг учраас Парламент аргагүй л “усны ундарга зохицуулагч” мөн. Буруу зохицуулбал зарим газар үер болж, зарим газар ган болно.

Хэрвээ Парламентаас гарч буй хууль, түүгээр зохицуулж байгаа харилцаа, түүний үр дүн, цаана нь байгаа амьдралыг бөөгнүүлэн төсөөлбөл Парламент нь бас “машин үйлдвэрлэгч” юм. Хууль буруу гарах, “цоорхойтой”, зорилгоо хэрэгжүүлж чадахгүй байх зэрэг нь уг машины эд анги тохироогүй, хэврэг, эсвэл зарим нэг зүйл нь байхгүйтэй ижил. Ийм машинаар хол явахгүй нь ойлгомжтой.
Парламент бас тухайн орон хийгээд ард түмний соёлыг харуулах толь юм байна. Эндээс уужуу тайван сэтгэл, холын бодол, улс орны нийтлэг эрх ашгийг дээдлэх эрмэлзэл зэрэг сайны хажуугаар хэрцгий догшин, үл эвлэрэх, хариуцлагагүй, тэвчээргүй гэх мэт олон зан авир, шунал, хорсол, чалчаа, хоосон дүр эсгэх гэх мэтийн тун ч олон шинж чанар тод харагдах юм. Парламентын гишүүн хуралдаан дээр хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй боловч уг хүн хэн бэ гэдэг нь харагдаж, муухан харагдвал далдуур хариуцлага ногдож л байдаг. Тэгэхдээ аль нэг сонгуулиар дандаа муу хүн гарч ирсэн гэсэн үг биш. Монголын иргэн, дурын 76 хүнийг авчраад тавьчихвал бас л өмнөхтэйгөө төстэй дүр зураг харагдах учраас парламент бол соёлын толь юм.

Манай УИХ ч “амьдралыг тэтгэгч усны ундаргыг зохицуулагч”, “машин үйлдвэрлэгч”, “соёлын толь” юм. Удаа дараагийн парламент эдгээр үүргээ биелүүлэхийн төлөө ажиллаж ирсэн бөгөөд хэр ажилласныг нь сонгогч үнэлдэг болохоор ажигласан зүйлээ шууд хэлэх нь зүйтэй биз ээ.

Ажиглалт 1.
Бид Парламентын гишүүний тухай үзэл баримтлалын өөрчлөлтийг ойлгохгүй явсаар өдий хүрэв. Өмнөх нийгмийн үед Парламентын гишүүн нь зөвхөн тойргийн төлөөлөгч байлаа. Тиймээс “АИХ-ын …дугаар тойргийн депутат” гэж дууддаг байсан.

Одоогийн УИХ-ын гишүүн нь бүх ард  түмнийг төлөөлж байгаа гэж үздэг. Гэвч УИХ-ын ажлын зохион байгуулалт, гишүүний өөрийн нь үйл ажиллагаа, сонгогчдоос гишүүндээ хандаж буй зэрэг нь яг л хуучин үетэйгээ  адил байсаар байна. Үүнээс үүдэн “жалга, довын” асуудал хөөцөлдөх, төсвийг оновч муутай зарцуулах, гишүүд төрийн яамдын ажилд хутгалдах, өмнүүр нь орох гэх мэт олон сөрөг үр дагавар гардаг бололтой юм. Цаашдаа УИХ-ын гишүүдийг зөвхөн сонгогдсон тойрогт нь биш улс орон даяар ажиллуулдаг байвал тэдний сэтгэлгээ арай өргөжиж сонгогдсон тойргоо биш улс орноо бүхэлд нь хардаг болоход тустай юм.

Ажиглалт 2. Хууль батлах үйл ажиллагаа хэтэрхий хөнгөн байна. Төсөл өргөн бариад ёс төдий долоо хоног өнгөрөөгөөд л хэлэлцэн баталж буй. Уг нь хуулийн төслийг Их Хурал хүлээн аваад холбогдох Байнгын хороо олон түмнээс санал авах, хэлэлцүүлэх мэт ажил зохиож нэлээд хугацаанд нухацтай боловсруулж байж хэлэлцвэл сайн хууль гарах бололцоотой. Хууль хэлэлцэж батлах үйл явц заримдаа хэтэрхий түргэн байдгаас “цоорхойтой” хууль гарах, ямар нэг явцуу сонирхлоор үүдэгдсэн хууль “шургалан орж” батлагдах, гишүүд сонгууль болохын өмнө оноо авах үүднээс олон түмний анхаарал татаж болох асуудлыг сонгон авч төсөл хам хум боловсруулж хөрөнгөний боломжтой уялдаагүй төслүүдийг төсвийн жилийн дундуур өргөн барьж батлуулах гэх мэт олон уршигтай байна.

Ажиглалт 3. Хуулийн хэрэгжилтийн талаарх дүн шинжилгээ хангалтгүй байна. Манай орны амьдралын хамгийн “гунигтай” гэмээр тал нь хаана хаанаа хууль биелүүлэх нь маш сул байгаа явдал юм. Дороо хууль биелүүлэхгүй байгаагийн жишээг маш олныг дурдаж болно. Дээрээ хууль сахихгүй байгаагийн жишээ нь энэ оны сонгуулийн сурталчилгаа шүү дээ. Нэгэнт хууль биелэхгүй бол бодлого, зорилго цөм талаар болох нь ойлгомжтой. Тийм учраас манай орны хамгийн тулгамдсан асуудлын нэг нь хууль биелүүлэх соёлыг дээшлүүлэх явдал юм.Энэ ажилд маш их үүрэг гүйцэтгэх ёстой байгууллага бол УИХ өөрөө. УИХ нэгд, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, хоёрт, хууль боловсруулах, хуулийн төслийн талаар олон түмний санал авах, гуравт, хууль тогтоох гэсэн чиглэлд цагаа зарцуулдаг баймаар байна. Хуулийн хэрэгжилт, боловсруулалтад эрдэмтэн судлаачид, парламентын гишүүн байсан хүмүүсийг өргөнөөр татан оролцуулдаг, үүний тулд тусгайлан хөрөнгө төсөвлөдөг баймаар санагддаг. Аливаа хуулийн төслийг өргөн барьсан дор нь биш ядахдаа нэг чуулган алгасч баталдаг, энэ хооронд сайжруулдаг баймаар байна. Дашрамд хэлэхэд УИХ-ын дэргэд бодлого судалгааны бус /ийм байгууллага, Засгийн газарт байх нь илүү зохимжтой/ хуулийн хэрэгжилтэд судалгаа хийдэг байгууллага байх нь зүйтэй юм шиг санагддаг. Энэ байгууллагын үүрэг нь хууль хэрхэн хэрэгжиж байна гэдгээс гадна гаргасан хууль нийгмийн харилцааг зохицуулж чадаж байгаа эсэхийг судалдаг байх явдал болно.

Ажиглалт 4. Хууль хэлэлцэх үйл ажиллагаа зохион байгуулалт муутай байна. Маш их маргаж, цаг алддаг, гишүүд цагтаа цугладаггүйгээс хуулийг нягт нямбай хэлэлцэж батлах боломж багасдаг. УИХ чуулганы эцэст хэн олон үг хэлэв, хэн олон асуулт тавив гэж дүн гаргах ба энэ нь л хуралдааныг сунжруулах нэг шалтгаан болно. УИХ-ыг намын бүлэг болгон зохион байгуулж байгаагийн учир бол хүн болгон үг хэлэх биш саналыг нь багцалж тавих боломжийг олгодог. Ийм зохион байгуулалтыг ашиглавал тодорхой асуудлыг яг хэдэн цагт багтаан хэлэлцэх вэ гэдгийг төлөвлөж, түүндээ багтааж болно. Харин багцалсан саналыг хэлэх хүнийг сонгохдоо мэргэжил, тухайн асуудлыг хэр мэдэх зэргийг харгалзахаас гадна нэг чуулганы үед хүн бүр заавал үг хэлсэн байхаар зохицуулах нь зүйтэй юм. Ийм тохиолдолд гишүүн санаанд орсноо бус, урьдчилан судалж бэлтгэсэн үгээ хэлэх болно. Энэ нь бас хэлэлцүүлгийг ажил хэрэгч болгох ач холбогдолтой. Одоогийн байдлаас харахад зарим үед үг хэлэх эрмэлзэлдээ хөтлөгдөн мэдэх, мэдэхгүй асуудлаар их ярьдаг хүн ч байх юм. Ийнхүү мэдэхгүй байсан ч ярьдаг гишүүн олширвол тухайн асуудлыг огт мэддэггүй хүмүүсийн санал хуульд тусахад хүрч болох аюултайг эрхбиш бодолцмоор.

Ажиглалт 5. Олон жижиг нам Парламентад орвол Засгийн газар тогтворгүй болж Парламентын ажил гацаанд их ордог юм байна. Энэ нь жижиг намын баруу биш боловч үр дүн нь тийм байна. Жижиг намууд олон байх үед хүчний харьцааг томоохон, заримдаа аар саар асуудлаар зөрөхөд хүртэл Засгийн газрыг өөрчлөх замаар асуудлыг шийдэх эрмэлзэл их байна. Ер нь боломж байвал түүнийг ашиглах гэж оролдох нь хүний араншин юм.

Ажиглалт 6. Парламент шахалтад өртөж буруу шийдвэр гаргах боломж байна. Хууль нэг хаврын юм уу нэг жилийнх биш байдаг. Тиймээс аливаа асуудлаар эрхзүйн тогтвортой орчин байхаар бодож хууль гаргадаг. Гэтэл манайд гадаа гудамжинд жагсагчид нэг зүйлийг ярьж байхад Парламентын танхимд яг тухайн асуудлаар хууль баталж байдаг болох хандлага бий болж байна. Энэ бол парламентат ёсонд нийцдэггүй зүйл юм. Дашрамд хэлэхэд нэг талаас Парламент дахь сөрөг хүчин зөв ч бай, буруу ч бай “гудамжтай” санал нэгтэйгээ харуулах гэж, нөгөө талаас ачаа үүрсэн эрх баригчид асуудлын эерэг, сөрөг талыг тунгаах гэж оролдох, эцэст нь “өөх ч биш, булчирхай ч биш” юм болох тохиолдол ч бас харагддаг л юм. Цаашдаа гаднаас шахалт даралттай байгаа асуудлаар хууль гаргах хугацааг “сэтгэл хөдлөлийн” хүчин зүйл арилсан хойно хэлэлцэхээр бодож хуулиар тогтоох нь оновчтой байж мэднэ.

Ажиглалт 7. Парламентын гишүүд сонгогчидтойгоо ажиллах арга барил хэт хуучирчээ. 1950-иад оны эхэн үеийг аваад үзье. Албаны хүн Улаанбаатараас шуудангийн машинаар гарч аймгийн төвд очно. Тэндээсээ “морин өртөө”-гөөр сум, багт хүрнэ. Тэгээд шаардлагатай бол хөдөөгийн уудмаар тархсан айлуудыг хэсэж эхэлнэ дээ. Унаа маань л өөрчлөгдсөнөөс бус одоогийн бид яг л тэр “морин өртөөний” зарчмаар ажиллаж байна. Гишүүд ядартлаа явж сум, багаар хэсэх боловч сонгогч нь болохоор “гишүүн ирээгүй” гэсэн ганцхан дүгнэлттэй байдаг. Сонгогчидтой харилцах явдлыг байнгын, амьд болгохын тулд аймаг бүрт УИХ-ын гишүүний орон тооны төлөөлөгчийг /одоогийн гишүүний бие төлөөлөгчийн оронд/ суулгаж тэр нь сонгогдсон, ирээд явсан, эсвэл өвөрмөц асуудлыг хариуцдаг гишүүд, УИХ-ын байнгын хороодтой иргэдийг холбох гүүр болон ажиллаж болох юм. Мэдээлэл, холбооны технологийн хөгжлийн үр шим дэлгэрч буй өнөө үед дээрх “морин өртөөний” аргыг халахад энэ боломжийг ашиглах зохион байгуулалтын тодорхой арга хэмжээг авах хэрэгтэй юм. Энэ нь засаг, төрийг улам бүр нээлттэй, шуурхай, иргэдийн санал хүсэлтэд илүү мэдрэмтгий болгох замаар ардчиллыг чанарын шинэ төвшинд хүргэж хөгжүүлнэ.

Ажиглалт 8. УИХ зарим үед цагдаа, хуулийн байгууллага шалгаж байгаа асуудлаар ажлын хэсэг байгуулах, асуудлыг хуралдаанаар хэлэлцэх тохиолдол гарч байсан нь эргэлзээтэй санагддаг. Хэргийг шийдвэрлэх талаар хуулийн байгууллагад УИХ заалт зөвлөмж өгөхгүй ч хэлэлцүүлгийн явцад хувь гишүүд янз бүрийн санал, дүгнэлт хэлдэг. Энэ нь олон түмэнд уг асуудлын талаар тодорхой ойголт төрүүлээд зогсохгүй хуулийн байгууллагын ажилтнуудад ч нөлөөлөх боломжтой. Тиймээс УИХ-ын дээр дурдсан маягийн оролцоо нь төрийн эрх мэдлийн салбар хоорондын харилцааг хөндсөн, шүүх эрх мэдлийн байгууллагад дам нөлөөлөх чанартай гэж үзэх үндэстэй юм. Цаашдаа ийм арга барилаас аль болохоор зайлсхиймээр байгаа юм.

Ажиглалт 9. Аливаа Парламентын хамгийн чухал зүйл бол түүний хуралдааны дэг мөн. Тиймээс ч “дэг бол заримдаа Үндсэн хуулиас ч чухал” гэсэн үг байдаг. Амьдралын тохиолдол болгоныг урьдчилан харж дэгээр зохицуулах боломжгүй ч өмнөх үеийн туршлага дээрээ тулгуурлан сайн дэг боловсруулан баталж мөрдвөл УИХ-ын үйл ажиллагаанд тохиолддог олон гацааг цөөрүүлэх боломжтой юм. 2004-2008 оны Парламент хүчний харьцаа, Парламентад орж байсан асуудал гэх мэт олон зүйлээрээ онцлог байсан бөгөөд төвөгтэй нөхцөл байдал ч нэг бус удаа гарч байсан. Энэ бүхэн туршлага, сургамж болох нь дамжиггүй. Тиймээс эл дөрвөн жилийн хуралдааны тэмдэглэлийг сайтар судлах үндсэн дээр хуралдааны дэгээ дахин боловсруулбал цашдаа хэрэгтэй юм.
Миний бие энэхүү хэдэн мөрийг тэрлэхдээ 2004 оноос өмнөх үеийн Парламентын үйл ажиллагаа, өөрийн суусан дөрвөн жилийн байдал зэргийг мөхөс ухаандаа шүүн тунгааж, цаашдаа төрд маань хэрэгтэй болов уу гэж бодсоныг уншигч эрхбиш ойлгох биз ээ.

А.Цанчид

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан