Америкт төдийгүй дэлхийд нэртэй Ниагара хүрхрээг нэг үзэх юм шүү гэж
нэлээд эртнээс бодож байсан авч, цаг зав болохгүй, тэгээд ч энэ газраас олон
зуун бээрийн зайтай амьдарч байсан тул өдийг хүртэл бодол маань биелэхгүй л
явсан билээ. Харин өнгөрсөн өвөл ажлын шаардлагаар “буурь сэлгэн” түр хугацаанд
Америкийн дунд бүс нутагт, тодруулбал Иллинойс мужид ирсэн нь Ниагарад ойрхон
болов.
Энэ боломжийг алдахгүйг хичээн өнгөрөгч наймдугаар сарын дундуур санаа
нийлсэн найз нарынхаа хамт өнөөх алдартай Ниагара хүрхрээг зорьсон билээ. Ийш
тийшээ явахдаа “зам нийлэх” нөхөдтэй явах нь эдийн засгийн болон өөр бас бус
“ашигтай” байдаг гэдгийг манайхан мэдэх буй заа. Наанадаж бензин тосоо хэмнэнэ,
ээлжлээд жолоогоо мушгичихна, аян замд яваа монгол улсууд хамаа байж уу буудлын
нэг өрөө аваад “чихээд” орчихно. Үзсэн харснаа ярилцаад явна, нэг нэгнийхээ
“патиарыг” наад зах нь сэтгэлд нь хүрэхээр дараад өгнө.
Энэ гадныхнаас зураг дараад өгөөч гэхээр үгүй гэхгүй уриалгахан зөвшөөрөх авч,
ар талын фон, үс гэзгээ янзалсан эсэх энэ тэрийг бол ердөө хайхрахгүй,
тэр ч бүү хэл гар, хөл, толгойноос ч “тайраад” дарчихдаг улс гэдгийг
туршлагаасаа сайн мэдэх юм. Тэгээд ч хүнээс гуйж байж зургаа даруулчихаад
“давраад” голох хэцүү “О кэй” гээд л өнгөрдөг билээ.
За энэ ч яах вэ. Ийш тийшээ зорихын өмнө мэдээж очих газрынхаа мэдээлэл
цуглуулж, төлөвлөгөө гаргана. Тэгээд интернэт жаал “шүүрдэж”, урьд нь Ниагарад
очсон хүмүүсийг сураглаж , зөвлөгөө авах “ажилд” оров. Манайхан бишгүйдээ л
очиж байсан гэнэ. Гэхдээ сүүлийн үед “Чикагогоос хэдэн гэр бүлийн залуус очоод
Канадын хил рүү ороод баригдсан гэнэ лээ. Шалгалт ихтэй байдаг гэсэн. Машинтай
очихоор мэдэхгүй замаар явуулаад хилийн бүст оруулчихдаг, тэгээд цагаачлалын
албанд бариад өгдөг гэнэ” гэсэн янз бүрийн явган яриа гарснаас хүмүүс бас
жаахан болгоомжилдог болсон юм байна. Зарим найз маань “Тийшээ яваад болох юм
уу? Болгоомжтой л яваарай” энэ тэр гээд бүүр үймүүлж орхисон.
Манайхан чинь өөрийн баттай мэдэхгүй юмаа хүртэл “тэгдэг юм гээд л барин тавин
ярьдаг” болохоор бас хэцүү. Интернэт дээр бол хангалттай мэдээлэл байгаа л даа.
Гэхдээ ямар бидэн шиг бичиг баримт муутай “хууль бусаар” амьдарч буй улсуудад
зориулсан “лавлах” байх биш дээ.
Наад зах нь Детройтоос цааш “direction” харахаар Канадыг дайраад явахыг
зөвлөнө. Бид ямар Канадын хилээр орж гарч чадах биш , тойруу замаар л
явахаас өөр аргагүй болж байгаа юм.
Манай “аяллын багт” Иллинойсоос хоёр, Мичиганаас гурван хүн багтсан болохоор
Детройт хотод уулзаад цааш нэг машинаар явахаар тохиролцсон юм. Ингээд
Иллинойсоос Детройтыг чиглэн давхилаа. Зургаан цаг гаруй яваад “Motor City”,
“Hockey town” гэж нэрлэгддэг Детройт хүрэв. Тэнд манай багийнхан бүрэн
бүрэлдэхүүнээрээ цуглаад Детройтоос өмнө зүгт орших Толедог зорилоо.
Нэгэн үед чөлөөт бөхийн “Дэлхийн цом”-ын тэмцээнийг жил бүр хүлээн авдаг байсан
Толедо бол жижигхэн хот юм. Уг нь “Дэлхийн цом”-ын тэмцээн зохиодог хотыг
нэлээд сүртэй хот байх болов уу, үзэж харах юм гайгүй байх гэж бодож байсан маань
талаар болов.
Цаашид энэ “маршрутаар” явах хүмүүс энд нэг их саатаж цаг алдах хэрэггүй биз ээ
гэж зөвлөх байна. Толедогоос дараа нь Кливленд орсон. Энэ хот бол миний
мэдэхээр мэргэжлийн спортын хэд хэдэн багтай. Тухайлбал NFL-ийн “Браунс”,
MLB-ийн “Индианс” , NBA-ийн залуу од Леброн Жэймсийн тоглодог “Кавальерс” баг
бий. Гэвч шөнө дөлөөр тус хотод очсон, нөгөөтэйгүүр “хувийн сонирхлыг” бусдад
тулгахаас төвдөөд энэ хотыг дайраад л гарсан билээ. Уг нь Кливлэндэд “РОК Н
РОЛЛ”-ын “Алдрын танхим” гээд рок поп буюу хөгжим сонирхдог хүмүүс бол заавал
үзмээр музей байдаг юм билээ. Элвис Прэслигээс авахуулаад өнөө цагийн бүх
рок н роллын одуудын хэрэглэж явсан гитар, эд өлгийн зүйлс гээд олон мянган
үзмэртэй гэсэн. Тасалбарын үнэ нь 20 ”ногоон” бөгөөд Талархлын өдөр болон
Христмасаас бусад бүх өдөр өглөөний 10.00 цагаас оройн 17 цаг 30 минут хүртэл
ажилладаг гэж байсан. “Хөгжмийн болон урлаг”-ийн ямар нэг “булчирхайгүй”
болохоор “Рок н роллын алдрын танхим музей”-г үзэх гэж нэг их мэрийлгүй цааш
хөдөллөө.
Бидний дараа нь буудалласан томоохон хот бол Баффало. Хоккейн “Баффало сэйбрз”
гээд муугүй баг байдаг хот доо. Эндээс өнөө бидний очих гээд зориод байгаа
Ниагара хүрхрээ ердөө 17 миль зайтай. Баффало бол нэлээд эртний хуучин
хот. Хотын төвийн барилгууд гэхэд л ихэд хуучин, энд тэндгүй машины зогсоолын
тоолуурууд нь эвдэрхий, харууд олонтой, бохирдуу хот байна лээ. Ер нь бол хол
газраас Ниагараг зорин нисэж ирэх хүмүүс Баффалогийн нисэх онгоцны буудалд
буугаад л тэндээсээ шууд Ниагара явчихдаг аж.
Ийнхүү Иллинойсоос гарснаасаа хойш 14-15 цаг зарцуулж, Индиана, Мичиган,Охойя,
Пенсильван, Нью Йорк мужийг дамнан өнгөрөөд Ниагара хүрхрээний нэрээр
нэрлэгдсэн Niagara Falls хотноо ирлээ.
Энд жуулчид ёстой өч төчнөөрөө хөлхөх агаад тохилог буудлаас эхлээд амьдран суудаг
байраа жуулчдад түрээсэлдэг нутгийн оршин суугчдын “гэр буудалд” хүртэл
буудаг аж. Хүрхрээ нь хотоос тун холгүй. Ниагара голын уснаас унах гурван
хүрхрээг нийтэд Ниагара хүрхрээ гэх бөгөөд хүрхрээ тус бүр тус тусдаа нэртэй.
Ниагара гол нь Канад, АНУ-ын хилийн дундын бүс гэнэ. Голын яг дундуур
хоёр улсын хилийн шугамыг тооцдог юм билээ. Наад эрэг дээр нь АНУ-ын Нью Йорк
мужийн Ниагара фолс хот, цаад эрэгт Канадын Онтариа мужийн Ниагара фолс хот
оршиж, өөд өөдөөсөө “ширтэлцэн” байх юм. Канадын талд Horseshoe (Морины тах мэт
хэлбэртэй тул ийм нэр авсан бололтой), Америкийн талд нь American falls, Bridal
veil falls бий.
Ниагара хүрхрээ дэлхийд томоороо (Дэлхийн хамгийн том хүрхрээ Конго мөрөн дээрх
Инга, харин хамгийн өндөр нь 979 метрийн өндрөөс “унадаг” Венесуэлийн
Ангель Салто хүрхрээ ажээ) эхний 10-т ордог юм билээ. Америктаа бол томоороо
хоёрт буюу Орегон мужийн Колумб гол дээр орших Селило хүрхрээний дараа орно.
Гэхдээ Ниагара дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй хүрхрээнүүдийн жагсаалтад “айргийн
тавд” ордог бөгөөд жилдээ үзэх жуулчдын тоо, ирж ”бал сараа” тэмдэглэх
хосуудын тоогоор толгой цохидог гэнэ.
Энд өнөө манайхны болгоомжлоод байсан элдэв шалгалт, байцаалт огтхон ч байхгүй
юм билээ шүү. Тэр хэл аманд ороод байсан залуус өөрсдөө элдэв хэрэг төвөг удаад
баригдаж, шалгагдсан болов уу. Тэгэхээр та “хав хар ч “ байсан Ниагараг айх
зовлонгүй үзэх боломжтой юм билээ.
За тэгээд Ниагара паркт үзэж харах, зугаацах юм зөндөө. Иймээс танд “Passport
to Falls” авахыг зөвлөх байна. Үнэ нь 28 ам.доллар. Хүмүүсийн хамгийн их үздэг
таван том үзвэрийн үнэ багтсан байна. Эдгээр үзвэрийн тасалбарыг тус тусад нь ,
эсвэл аль дуртайгаа сонгон авч болох боловч “pass” нь даруй 35 хувийн
хямдралтай.
Эхлээд тa Cave of the Winds –ийг үзнэ. Хүн бүрт нэг удаагийн нимгэхэн шар цув ,
сандаал тарааж өгнө. Хөтөч тайлбарлагчийн хамт Ниагара голд цутгах гурван
хүрхрээний нэг Аmerican Falls-ийн яг дор нь очиж, хүрхрээний ус ямархуу хүчтэй
унаж буйг гараараа хүрэн мэдэрч, усан дор нь толгойгоо норгож ч болно.
Ийм алдартай хүрхрээний усанд “цохиулахад” үнэхээр сайхан мэдрэмж төрдөг юм
билээ. Дараа нь та паркийн “нийтийн тээвэр” болох задгай жижигхэн автобусанд
суугаад (хэрэв пасс аваагүй бол мөнгө төлж сууна) дараагийн үзвэр рүү явна.
Ниагара голын Америкийн талаас байгалийн үзэсгэлэнт цогц газрыг “нүдээ
хужирлан” харахад элдэв бодол толгойноос алга болж ядаргаа тайлагдана шүү. За
тэгээд Maid of the West хэмээх усан онгоцонд суугаад Ниагара голоор хөвж
Канадын талд орших Horseshoe хүрхрээн доогуур аялана. Нөгөө нэг Ниагара явсан
хүмүүсийн цэнхэр цувтай зураг байдаг даа, тэр чинь энэ усан онгоцоор аялахдаа
авахуулсан зураг юм байна лээ. Зураг гэснээс та усны хамгаалалттай фото
аппарат, видео камер авч явбал илүү тохиромжтой.
Мөн “Аquarium of Niagara”-г үзэх тасалбар өнөө “pass”-д багтсан байгаа. Оцон
шувуу, далайн арслан, акул гээд 1500 төрлийн далайн амьтдыг энэ аквариумаас
сонирхож болно. Бас Niagara legends of adventure хэмээх 40 минутын сонирхолтой
киног ердийн кино театрынхаас 50 хувь том дэлгэцтэй театрт үзэж,
Discovery Center-т орж Ниагарагийн тухай элдэв мэдээллийг авч болох юм.
Энэ бүхний хооронд та бас өнөөх үнэгүй “автобусаараа” л зорчино доо. “Pass”
авсан хүмүүс бас олон үзвэр, үйлчилгээнд хөнгөлөлт эдлэх юм билээ.За тэгээд энэ
бүгдийг үзэхэд танд 6-8 цаг л хангалттай.
Гэхдээ та хүсвэл Seneca Niagara казинод азаа сорьж, буудалд нь хонон өнжин
тухлаж, Fashion outlets-д “шоппинг” хийн алжаалаа тайлж, нисдэг тэргээр
зугаалж, хөдөлгүүрт завиар хөвж, хиймэл хадан хананд авирч , эртний түүхэн
тосгонд зочилж ч болох юм. Зөвхөн та бүхний сонирхол, цаг зав мэдэх
хэрэг.
Ц.Энхтүвшин