Оросын алдарт зураачдын нэг Василий Иванович Суриков 1848 онд ОХУ-ын Красноярск хотод казак гэр бүлд төржээ.
Суриков бага наснаасаа эхлэн зураг зурсан гэдэг. Түүний анхны багш нь зураач Н.В.Гребнев байсан юм. Сургуулиа дуусгасны дараа гэр бүл нь мөнгөгүй байсан тул үргэлжлүүлэн гимназид суралцаж чадалгүй захирагчийн албанд зураачаар ажилд оржээ. Ажиллаж байх хугацаанд нь хотын захирагч П.Н.Замятнин Суриковын зургуудыг үзээд авьяасыг нь олж харжээ. Ингээд түүнийг өсч дэвжих боломжийг олгохоор Красноярск хотын алт олборлогч, урлагийг дэмжигч П.И.Кузнецовтой танилцуулж өгчээ.
П.И.Кузнецов ч түүнийг дэмжихээ амлаж, 1868 оны арванхоёрдугаар сарын 11-нд Суриковыг Санкт-Петербург руу авч явсан байна. Улмаар сургалтын төлбөрийг нь төлөн Санкт-Петербургийн зургийн академид 1869-1875 онд суралцуулжээ. Нэгэнт төрөлх авъяастай Суриков суралцах хугацаандаа дөрвөн мөнгөн медаль болон хэд хэдэн удаа мөнгөн шагналаар шагнуулж байсан гэдэг.
Амжилттай суралцсан Суриков 1877 онд Москва руу нүүн иржээ. Москвад түүнд хувийн байшин байр байгаагүй тул зочид буудалд эсвэл байр, өрөө түрээслэн өдөр хоногийг өнгөрөөж байжээ. Суриков хөл хөдөлгөөн ихтэй Петербург, Москва хотуудад амьдрах дургүй байсан тул Красноярск руугаа л буцахыг мөрөөднө. Тиймээс ч зуныг Красноярск хотдоо өнгөрүүлдэг байлаа. Орь залуухан зураач хайр дурлалтай учирч, 1878 оны нэгдүгээр сард Суриков Елизавета Августовна Шарэтай гэрлэж Ольга, Лена гэдэг 2 охинтой болжээ.
Суриковын ихэнх бүтээлүүд нь ихэвчлэн түүхийн сэдэвтэй байдаг. Түүний оргил бүтээлүүдийн нэг нь "Цаазын өглөө" зураг юм. Догшин Иван хаан нас барсны дараа орос орон жинхэнэ дампууралд орж дураараа авирлах явдал газар авч хаан болох сонирхолтой олон хүн гарч ирэв. Тэдний нэг болох Борис Годунов хуйвалдаан зохион байгуулж луйвраар хаан ширээнд сууж улс төрийн тогтворгүй байдал улам газар авчээ. Борис Годунов учир битүүлгээр нас барж хаан ширээний төлөөх тэмцэл дахин эхэллээ. Хагас зуун жилийн эмх замбараагүй байдал эцэс болж, Романовын удмын Петр гэгч залуу ихэнх боярчуудын дэмжлэгтэйгээр хаан болж, замд нь саад болж байсан бүгдийг цаазлаж байсан юм. Төрийн эсрэг гэмт хэрэгтэн хэмээн зарлаж, ордны зарим язгууртнуудыг хүртэл цаазалж байв. Энэ түүхэн үйл явдлыг харуулсан "Сенатын талбай дээрх I Петрт зориулсан хөшөө" бүтээлээрээ Сурикови нэгдүгээр Петрийг талархан үздэгээ харуулжээ. Энэ нь зураачийн анхны бие даасан бүтээлүүдийн нэг нь байсан юм. Петр хаан олон жирийн хүний цус нулимсыг урсгасан хэдий ч орос оронд шинэчлэлийн чанартай асар олон үйл хэргийг эхлүүлж, Санкт-Петербург хотыг үүсгэн байгуулж, шинэчлэгч агуу их "нэгдүгээр Петр" гэж түүхэнд алдаршсан юм. "Гүнж гэлэнмаа нарын сүмд зочилсон нь" бүтээлдээ Борис Годуновын богинохон, хууль бус хаанчлал эцэс болж, босогчид Годуновынхныг гэр бүлээр нь цаазалхад нэг охин нь польш руу оргон зугтаж тэндхийн гэлэнмаа нарын сүмд түр зуур нуугдсаныг харуулсан байдаг.
Мөн Оросын бахархал болсон жанжин Александр Суворовын Туркуудтэй хийсэн нэгэн гайхамшигт аян дайныг “Суворовынхан Альпийг давсан нь“ зургандаа харуулжээ.
1883 онд зураг цуглуулагч М. П. Третьяков Суриковын “Меньшиков Березовт” гэдэг зургийг худалдаж авснаар Суриков Герман, Итали, Франци, Австри хотуудаар аялан Дрездены үзэсгэлэн, Луврын цуглуулгыг үзэх боломжийг олж авсан байна.
Гэвч энэ бүх үйл явдлын дараа 1888 онд Суриковын эхнэр нас барж 2 охинтойгоо цуг Красноярск руу буцан 1890 он хүртэл амьдарсан. Красноярскт байхдаа "Цасан хотхонг эзэлсэн нь" зургаа зуржээ. Хожим энэ зургаараа 1900 онд Парисд болсон олон улсын үзэсгэлэнд нэрийн медалийг нь хүржээ.
Амьдралынхаа сүүлийн жилүүдэд Суриков өөрийн хөргүүдийг ихээр бүтээжээ. Оросын алдарт зураач Василий Иванович Суриков 1916 онд зүрхний өвчнөөр нас барсан юм.
Бэлтгэсэн Д.Наран